Нийгмийн

ДЦС-2 ТӨХК-ийн захирал С.Бямбаахүүд яллах дүгнэлт үйлджээ

"ДЦС-2" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү нарт холбогдох хэргийг шалгаж дуусган, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар АТГ-аас мэдээлж байсан. Уг нь тэдний шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн даваа гарагт товлогдсон ч тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон тул шүүх хурлын товыг тун удахгүй дахин зарлах аж.

Хэргийг сануулбал, “ДЦС-2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү албан тушаалаа урвуулан ашиглаж, тус компанийн агуулахад байсан, санхүүгийн бүртгэлд оруулаагүй 24.5 тонн мазутыг “Цагаан давс” ХХК-ийн захирал Д.Баатар нар 24.2 сая гаруй төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, мөнгийг нь хувьдаа завшсан гэж үзэж, прокуророос яллах дүгнэлт үйлдсэн байна.

Г.ҮҮЛТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button