Нийгэм мэдээ
"Парис-2024": 02.16 цагаас М.Энхжаргал боксын төрөлд, 54 кг жинд өрсөлдөнө

Өнөө шөнө 02.16 цагт манай тамирчин М.Энхжаргал боксын төрөлд, эмэгтэйчүүдийн 54 кг жинд өрсөлдөнө.
"Парис 2024" олимпын боксын төрөлд Монголоос хоёр эмэгтэй хүч үзэх юм. 54 кг-д М.Энхжаргал бол 50 кг-д О.Есүгэн нар дэвжээнд гарна.
М.Энхжаргал эхний тойрогт Итали улсын Ширине Чараабитай оноолт таарсан. Хэрэв ялалт байгуулбал дараагийн даваанд ДАШТ-ий мөнгөн медальт тоамирчин, Румын улсын Лакрамиоара Перочочтой өрсөлдөх юм.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.