Нийгэм мэдээ

"Хорооллын авто замд ус тогтоогүй"

Нийслэлийн III, IV Хорооллын авто зам дагуу ус тогтоогүй бөгөөд ус зайлуулах шугам сүлжээ хэвийн ажиллаж байна.

Тухайн хэсгийн авто замд 116 худаг байгаагаас 32 ус зайлуулах шүүлтүүрт худагтай. Олон нийтийн цахим сүлжээгээр цацагдаад байгаа бичлэгт харагдаж буй хэсэгт 6 ширхэг ус зайлуулах шүүлтүүрт худаг бий.

Одоогийн байдлаар тус авто зам дагуу ус тогтож үерт автсан хэсэг байхгүй.

Иймд болзошгүй үерийн аюулаас сэргийлэн дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах;
  • Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдирол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх;
  • Орон сууцны хорооллын гарааш, В1 давхар руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах;
  • Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих;
  • Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх;
  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх;
  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед, зориулалтын гарцтай газраар зорчих;
  • Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байхыг анхааруулжээ.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button