Нийгэм мэдээ
Тасганы овооны уулзвар, Нисэхийн тойргоос Архивын ерөнхий газар хүртэлх замыг хаана
Өнөөдөр буюу есдүгээр сарын 27-нд дараах хоёр байршилд авто зам хааж, шинэчилэх юм байна.
- Архивчдын гудамж буюу Нисэхийн аюулгүйн тойргоос Архивын ерөнхий газар хүртэлх хойноос урагш чиглэлийн баруун талын 1.7 км авто замыг есдүгээр сарын 27-ны 22:00 цагаас хааж, есдүгээр сарын 30-ны 06:00 цагт нээнэ.
- Хувьсгалчдын гудамж буюу 7 дугаар хорооны уулзвараас Тасганы овооны уулзвар хүртэлх 1.1 км авто замыг есдүгээр сарын 27-ны 23:00 цагаас хааж, есдүгээр сарын 30-ны 06:00 цагт нээнэ.


З.УЧРАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.