Нийгэм мэдээ

Нэр нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос худгаас олдлоо

Оршин суудаг хаяг, нэр нь тодорхойгүй 35-40 орчим настай эрэгтэй хүний цогцос өчигдөр буюу 10 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах худгаас олдсон байна.

Энэ талаар ОБЕГ "Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд дулааны худаг дотроос цогцос гаргуулах шаардлагатай байна гэсэн дуудлагыг тус дүүргийн цагдаагийн II хэлтсээс 10 дугаар сарын 06-ны өдрийн 12.12 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход, оршин суугаа хаяг нэр тодорхойгүй иргэн /35-40 орчим настай, эрэгтэй/ нь 1.3 метр гүн дулааны худаг дотор нас барсан байдалтай байсныг 22 минут ажиллан гаргаж, БГД-ийн Цагдаагийн II хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн" гэв.

Бид тус хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Эмээ
Эмээ

Яана даа худаг нь ундны усных бол ч ариутгал устгал гээд ажил өрнөж дээ

Jariga.mn
Jariga.mn

Ум ма ни бад мэ хум

Зочин
Зочин

Um mani badme hum

Зочин
Зочин

ЭЛБЭГДОРЖИЙГ ХУДАГТ ЧАДАРСАН ГЭЖ ЦУУРСАН МАНАЙ ХҮН БИШ БИЗ ТЭР МӨНХӨРЧЭЭ АМЕРИКААС НҮҮХ ҮҮ? ҮЛДЭХ ҮҮ? ГЭЖ БАЙГААДАА

Холбоотой мэдээ

Back to top button