Н.Энхбаяр: О.Баасанхүү улстөрийн захиалгаар ажилладаг, миний нэр дэвших эрхийг хааж болохгүй

Өчигдөр /2019.12.17/Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр О.Баасанхүү гишүүн авлигын хэргээр ял эдэлж байсан хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх зарчмын зөрүүтэй санал гаргаж, дэмжигдсэн билээ. Уг заалт Сонгуулийн тухай хуулинд багтаж чадвал МАХН-ын дарга Н.Энхбаяр 2020 оны сонгуульд нэр дэвших боломжгүй байдал үүсэх юм. Тиймээс МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр Төрийн ордонд орж, уг асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нартай уулзлаа.
Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяраас дараах тодруулгыг авлаа.
-Сонгуулийн тухай хуульд авлигын хэргээр ял эдэлж байсан хүнийг нэр дэвшүүлэхгүй байх заалт орохоор яригдаж байна. Энэ заалт эцэслэн батлагдвал та 2020 оны сонгуульд нэр дэвших боломжгүй байдал үүснэ. Энэ байдлыг хэрхэн харж байна?
-О.Баасанхүү гишүүн энэ саналаа ажлын хэсэг дээр гаргаад дэмжигдээгүй юм байна. Манай намаас ч ажлын хэсэгт санал өгч байсан. Гэтэл байнгын хороон дээр Т.Аюурсайхантай хамт оруулж, дэмжүүлсэн юм байна. Энэ бол Н.Энхбаярт зориулсан заалт. Насан туршид минь ингэж яллаж болохгүй. Сонгуулийн хуулиар намайг шинээр яллаж, нэр дэвших боломжийг минь хааж болохгүй. Үндсэн хуулийн заалтаа харсан ч тэр хүний эрхийг ингэж хохироож болохгүй. Өмнө нь энэ асуудал яригдаж, цэц дээр маргаан үүсгэж байсан. Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг 2008 онд шийдсэн байдаг. Үүнийг гишүүдэд хэллээ.
-Гишүүд хэрхэн хүлээж авав, таны саналыг?
-Миний санал биш. Хэрвээ энэ заалт батлагдах юм бол хууль зөрчинө гэдгийг л хэллээ.Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй учраас УИХ-ын гишүүдийн санал бодол үүнд хамаагүй, хуулиа л дагах юм байна. Энэ заалт ороод батлагдлаа гэхэд цэц дээр очоод уначих юм.
-Танай нам О.Баасанхүүтэй дотооддоо учраа олж болдоггүй юм уу?
-О.Баасанхүү улстөрийн захиалгатай ажиллаж байгаа. Ийм байдлаар миний нэр дэвших эрхэнд халдаж болохгүй. Гэхдээ өнөөдөр энд хувь хүний асуудлыг яримааргүй байна. УИХ сонгогч, сонгогчдын эрхийг хангаж ажиллах ёстой. Олуулаа уралдаад ард түмнээрээ сонгуулах ёстой.

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Erhem eronhiilogch enhbayriig songuulid oruulahgui baigaad uzeldee niigem tegvel jinhene huvisgal hiih bailgui
ene lalariin hereg baihgui
Энхбаяр сонгуульд орохгүй байлаа гээд хэн ч хохирохгүй.Хорвоо эргэдгээрээ эргэнэ.
Авлигачдыг сонгуульд оролцуулж болохгүй авлигачин л бол авлигачин.....
Ээ энэ ял авч байсан хэнбугайг ч төрд ажиллуулахаа болчиочээ!!! Хүн мундсан биш дээ!!! Завхарсан юмаа, манайхаас өөр яллагдаж байсан хүмүүсээ төрдөө ажиллуулдаг улс орон гэж хаана ч байхгүй!!!
Avilgachdiig zailyylaxl l xeregtei
Ayursaihan gej bagabanidiin buunii nohoi elbegdorjiin bandaashnii duujluur baasanhuu nar bolij uz ard tumen medej baigaa shuu
Er 1 endej ereg 1 nurdag gej uvug deedsiin surgaali ug bii. Tuugeer bl ene hun 1 endej aldaj aaviin huu ahij aldahgui gej bodoj bn . harin aldaandaa zuv dugnelt hiij zamaa zasch yvbol uls orond harin ch heregtei bh bolno ! Ayursaihan banid uuriin medelgui bhaa.Enhbayriig aliin buhen amidaar n tsaazlaad baihavdee 1 uzeed avah heregtei bizdee .
Хулгайч гэдэг нь шүүхээр тогтоогдсон хүмүүс өөрөөр амьдарч болохгүй юу
Урьд ял шийтгүүлж байсан хүн гэхээр өөрийгөө гэж бодоод байгаа юм уу Энхбаяраас гадна хэд хэдэн хүмүүс байгаа ш дээ тэд яагаад дуугарахгүй байна.Энэ хүний жүжиг дуусахгүй юм өө.Тэгээд ч одоо яршиг гэж бодмоор юм Бүр шунал хөдлөөд байхын
Авилгалын загалмайлсан эцэг одоо больчоочээ чамтай чамгүй үүр хаяарнаа ямар их шунал хорсол вэ?
Чи ямар тэнэг мал вэ.чи Энхбаярын ямар хэргийг нотолсон бэ.Чи Элбэгдоржийн гөлөг юмуу.
Тэр их хуралд суугаа хулгайч авгай нар ждү гээс мангө завшсан нөхдүүд ял авсан хар тамхи зөөсөн зарсан идэж уусан авилга авч өгсөн хүчин бөгс мээм баоьсан гэх гэрэгт холбогсодыг дахин нэр дэвшүүлэхгүй байх хэрэгтэй шүү ард түмнээс санал асуулга ав
Энэ зөнөг одоо болиоч ганцхан өөр дээрээл авч үзээд байх юм цаана нь хамрагдах зөндөө олон хулгаач нар нэр дэвших гээд байхад өөрийгөө ихэд бодсон хар хулгайч лууварчин чинь
Ьэр тусам нь МАХН-ыг дэмжмээр санагдчихлаа
Энэ хүн монгол улсыг хөгжүүлж чадна улс төрийн зорилгоор энэ хүнийг ялласан гэж бодож байна