Гадаад мэдээДЭЛХИЙ

Маск шинэ нам үүсгэж буйг Трамп шүүмжиллээ

Дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск АНУ-ын улс төрийн тогтолцоог шүүмжилж, “Америк нам” нэртэй шинэ нам үүсгэж буйгаа бямба гарагт /2025.07.05/ мэдэгдсэн.

Энэ үйл явдал нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Маскийн харилцааг дордуулсан олон зүйлийн нэг болсон юм. Тэгвэл Трамп ням гарагт /2025.07.06/ үүнийг шүүмжилж үг хэлжээ. Трамп Нью Жерси хотоос ерөнхийлөгчийн онгоцоор нисэх гэж байх үед сэтгүүлч түүнээс энэ талаар асуусан байна. Маск шинэ нам нээж буй явдлыг Трамп утгагүй зүйл хэмээн шүүмжилжээ. 

Тэр “Гуравдагч нам үүсгэн байгуулна гэдэг нь утгагүй зүйл гэж бодож байна. Бүгд найрамдах нам томоохон амжилт гаргасан. Ардчилсан намынхан замаа алдсан. Гэхдээ үргэлж хоёр намын системтэй л байж ирсэн шүү дээ. Гуравдагч нам хүмүүсийг төөрөгдүүлнэ” гэж хэлсэн байна. 

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button