Нийгмийн

“Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний улсын аваргууд тодорлоо

ХААН Банкны нэрэмжит “Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний финалын шат буюу улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн бямба гарагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд орон нутгийн таван бүс болон нийслэлээс тодорсон эрэгтэй, эмэгтэй нийт 24 баг аваргын төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Монголын хамгийн том банкны хувьд ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, багийн спортыг дэмжих зорилгоор 2021 онд 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд болон нийслэлийн 8 дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбайг байгуулсан бөгөөд жил бүр улсын хэмжээнд энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ.

Улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй ангилалд Дорноговь аймгийн 2-р сургуулийн баг тамирчид тэргүүн байр эзэлж, удаах байруудад Чингэлтэй дүүргийн “Show time” болон Ховд аймгийн “Ховд Азза” багууд шалгарлаа. Харин эмэгтэй ангилалд Чингэлтэй дүүргийн “DIP” баг түрүүлж, Багануур дүүргийн “RAIDS1” болон Сэлэнгэ аймгийн Ерөө сумын багууд хоёр, гуравдугаар байр эзэллээ. Аварга болсон баг тамирчид мөнгөн урамшууллаас гадна өчигдөр Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийсэн юм.

Энэ жилийн тэмцээнийг Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран олон улсын стандартын дагуу, илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулснаараа онцлог бөгөөд орон даяар нийт 510 багийн 2000 гаруй хүүхдийг хамруулсан юм.

ХААН Банк Монголын сагсан бөмбөгийн спортыг байнга дэмжсээр ирсэн. Тодруулбал, 2015 оноос хойш NBA-ийн шууд дамжуулалтыг Монголын үзэгчдэд хүргэхэд ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байсны дээр 2024-2025 оны Оюутны лигийг дэмжин ажилласан билээ. Мөн өнгөрсөн онд Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн “Бишрэлт Металл” багтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

Спортын өсөлтийг дэмжигч – ХААН Банк

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button