УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Дамдинням: Зэс хайлуулах, төмөр, нефтийн үйлдвэрийг ирэх 5 жилд ашиглалтад оруулна

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг танилцуулж байна. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад холбогдох яамны сайд нар хариулж байна.

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "Үйлдвэрүүд ашиглалтад орно. Бидний хувьд бодлогын эрс өөрчлөлт хийхээс өөр аргагүй байгаа. 2026-2030 оны үндсэн чиглэл бол олборлоод шууд ачиж гаргадаг орноос боловсруулдаг, баяжуулдаг, үйлдвэрлэдэг орон болох зорилго тавьсан байна. Одоогийн байдлаар 141 баяжуулах үйлдвэр байгаагаас 57-ын үйл ажиллагаа зогссон байна. Иймд бид хууль эрх зүйн орчноо зайлшгүй сайжруулах хэрэгцээ үүсэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг манай яамнаас боловсруулаад холбогдох яамдад хүргүүлсэн байгаа. АМНАТ болон татварын бодлогоор хэн үйлдвэрлэж байна түүнд давуу байдал бий болгоно.

Нэгдүгээрт. Зэс хайлуулах үйлдвэр буюу уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн дэргэд үйлдвэр технологийн паркийг ашиглалтад оруулсан. Үйлдвэрийн дэд бүтцийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, үйлдвэрийг төр хувийн хэвшлийн тусламжтайгаар барих зохицуулалттай.

Зэс хайлуулах үйлдвэрийн техник үндэслэлийн шаардлагыг АҮЭБЯ нэлээд удаан гацсан байсан зүйлийг найман сард шинэчилж баталлаа. Мөн өнгөрсөн долоо хоногт техникийн даалгаврыг Эрдэнэт үйлдвэрт өглөө. Одоо тендер нь зарлагдаад, Монгол улс жилдээ 560,000 тн цэвэр зэс хайлуулах хүчин чадалтай анхны цогцолбортой болно. Энэ ажил 2.6 жилийн хугацаанд хийгдэх төлөвлөгөөтэй.

Хоёрдугаарт. 1 сая тн төмөр хайлуулах чадалтай Дархан Сэлэнгийн бүс нутагт баригдах төмрийн үйлдвэрийг барина. Энэ төсөл "Эрдэнэс монгол" болон манай яам дээр яригдаж байна. Үүнийг ойрын үед зарлахаар бэлтгэж байна.

Гуравдугаарт нефтийн үйлдвэртэй болно. Энэхүү үйлдвэр манай улсын тусгаар тогтнолтой шууд холбоотой. Биднийг ажлаа авч байхад энэхүү үйлдвэрийн явц 27 хувьтай байсан бол дөрвөн сарын дотор 50 хувьд хүргэлээ. Бүх тоног төхөөрөмжийн суурь дэд бүтэц хийгдэж дууссан. Том хэмжээний үйлдвэрүүдийн захиалга нь хийгдчихсэн байгаа.

Дээрх гурван үйлдвэр ирэх таван жилд ашиглалтад орно. Мөн баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд ашиглалтад орно" хэмээсэн юм.

Шууд дамжуулалтыг:

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ардын намынханий нефтийн үйлдвэр 7-н жилийн нүүр үзэж байхад дуусаагүй! Одоо энэ яриад байгаа зэс, төмөр хайлуулах үйлдвэр нь ирэх 22-р зуунд монгол улсын төр засаг нь хулгайчгүй болсон үед л баригдах болов уу?!

яана даа
яана даа

соци�##�измын үед бариулсан бүх үйлдвэрээ хувьчл�##�а нэрээр устгаж чадсан. ТЭР бүү хэл ганц циркээ хувьчилж устгасан. АН, МАН ын хийсэн ажил. ЗЭС үйлдвэрлэх, �##�т хайлуулах үйлдвэрийг байнга л ярьдаг. ОДОО�##�га л байна.

ман гишүүн
ман гишүүн

энэ олон үйлдвэр барина гэж ярих нэг хэрэг.... Та с�##�барын сайдын хувьд ОТ-н хоногт 10 тэрбум төгрөг төлж бгаа муу гэрээнээс эхлэх ёстой шүү........................

Зочин
Зочин

5-6 жил ГТ-ны үйлдвэр бариад бна гэсэн чинь 27-н хувийн гүйцэтгэл хийж бсн-г өнгөрсөн 4сар 40гаруй хувийн Ажлыг хийсэн гэхээр мундаг бус уу? Одоо үлдсэн 60%-г шуурхай гүйцэтгэх болох нь.Амжилт!

Зочин
Зочин

Амны зоргоор цуурахаа больж ,ажил хэрэгч тооцоо , мэдлэгтэй зүйл ярив�##� зүгээр юмсан, яана даа, сайд минь.

Холбоотой мэдээ

Back to top button