Ж.Энхбаяр: Ирэх таван жилд үйлдвэрлэлийн бодлого хэрэгжүүлнэ, үгүй бол хөгжихгүй

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг танилцуулж байна. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад холбогдох яамны сайд нар хариулж байна.
Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр "Монголын Хүнс хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүчний хоёр хүн тутмын нэг нь ажилладаг. Экспортын таван хувийг гаргаж, ДНБ-ний 24.5 хувийг үйлдвэрлэдэг. Энэ салбараа сэргээх технологийн шинэчлэл хийх, экспортын чиг баримжаатай хөгжүүлэх зорилтын хүрээнд хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа.
Хүнсний хувьсгалын ажил явагдаж байгаа. 53 үйлдвэр ашиглалтад орж, 1000 орчим нэр төрлийн бараа дотооддоо үйлдвэрлэгдэж хэрэглээнд нэвтэрсэн байгаа.
Арьс шир, ноос ноолуурын боловсруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор цагаан алт хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд 161 үйлдвэр ААН гэрээ байгуулан, шаардлагатай санхүүжилтийг авч, ажиллаж байна. Эхний үйлдвэрүүд ашиглалтад орж байгаа.
Иймд ирэх таван жилд ХХААХҮ салбар эрс шинэчлэл хийгдэж, хөгжил нэмэгдсэн, боловсруулах хүчин чадлаа 50 хувиар нэмсэн хөгжлийн жил байх болно. Нөгөө талаар үйлдвэрүүдээ хэрхэн зохицуулж байгаа талаар хэлье. Ховд, Эмээлт, Дархан гэсэн Үйлдвэр технологийн паркуудын дэд бүтцийн ажлууд явагдаж байгаа. Ховдын дэд бүтцийн асуудал 2026 онд бүрэн дуусна. Эмээлт Үйлдвэр технологийн паркийн ажлаар тус байршилд ажилладаг боловсруулах болон арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх дэд бүтцийн ажил Нийслэлийн төсөвт суусан, ажил үргэлжилж байна. Харин Дарханы хувьд хөнгөн бөгөөд хүнсний үйлдвэрийг нэгтгэсэн Үйлдвэр технологийн паркийн ажил хийгдэнэ.
Үйлдвэрээс гадна Атрын дөрөвдүгээр аяныг хэрэгжүүлж байгаа. 200 мянган га талбайг эргэлтэд оруулна. Мал сүргийг байгалийн эрсдэлээс хамгаалах, нөгөө талаараа эрчимжсэн ААН тогтвортой хөгжүүлнэ. Мөн мал эмнэлгийн ажиллагааг дээшлүүлэх, лабораторийн түвшинг сайжруулах ажлыг ирэх таван жилд хийнэ.
Угтаа үйлдвэрлэлээ хөгжүүлэхгүй бол тухайн улс орон хөгжихгүй. Иймд үйлдвэрлэлийн бодлого хэрэгжүүлнэ.
Шууд дамжуулалтыг:
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Oron garan garuud heregguie zalhaj bn shu
Өрийн бодлого яаж баримтлах вэ? гдгээс эхлэх ёстой. Өдөрт 10 тэрбумын өр, хүү үсэж бгааг хэрхэн зогсоох тухай асуудлыг орхиод дахин зээл авч үйлдвэр барих гдг бол маш тэнэг асууд�##� шүү