Нэг доороос: Шүүгдэгч Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноож, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгалаа
16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөсөн хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж дууслаа. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчдэд шийдвэрээ танилцууллаа.
/2026-01-23/ 18:00 ЦАГ
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс Ц.Дагвадорид хоёр хүний амь насанд хүрсэн, насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон хэмээн үзэж бүх насаар нь хорих ял оноолоо. Харин 16 настай охины хэрэгт холбогдсон Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг цагаатгалаа Тэдний цагдан хориог цуцалж өнөөдрөөс эхлэн суллах шийдвэр гаргалаа.
/2026-01-23/ 15.00 ЦАГ
16, 32 настай хоёр эмэгтэйн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал 16 цаг үргэлжилж байна. Ингээд Шүүх хуралдааны хамгийн удаашралтай буюу нотлох баримтыг шинжлэн судлах хэсэг дууссан учраас өнөөдөр шийдвэр эцэслэгдэнэ гэж шүүхийн хэвлэлээс мэдээллээ.
Ингэснээр хэрэгт холбогдсон дөрвөн этгээд хэрэгт гэм буруутай эсэх, хэрэв буруутай нь тогтоогдвол ялын тогтоолыг өнөөдөр уншина гэсэн үг. Мөн гэмт хэргийн улмаас үүссэн хор уршгийг тогтоож, хуваарилах асуудал хөндөгдөнө. Одоогийн байдлаар шүүх хурал түр завсарлаж, шүүгч нар зөвлөлдөх танхимдаа ороод буй юм. Зөвлөлдөж дуусмагц ялын дүгнэлтээ танилцуулна.
/2026-01-23/ 08.30 ЦАГ
Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд оршин суух 20 настай Ц.Давгадорж нь 16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөж, гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд амь хохирогчдын цогцсыг чемодан, хувцасны шүүгээнд хийж нуусан ноцтой хэрэг үйлдсэн нь тогтоогдсон юм. Уг хэрэгт холбогдуулан дөрвөн хүнийг яллагдагчаар татаад буй билээ. Тус хэрэгт холбогдох нотлох баримтын тал хэсгийг өчигдөр судалж, танилцсан бол өнөөдөр өглөө 08.30 цагаас эхлэн уг хэргийн шүүх хурал үргэлжилж байна.
/2026-01-22/ 22.00 ЦАГ
-Шүүх хурал маргааш үргэлжилнэ-

16-32 настай хоёр эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал эхний өдрөө хаалттай боллоо.
Шүүх хурлыг 22.00 цагт завсарлуулж, маргааш үргэлжлүүлэхээр боллоо. Тус хэрэгт холбогдох нотлох баримтыг шинжлэн судлах үйл явц үргэлжилсээр байгаа бөгөөд шүүх хурлыг өнөөдрийн /2026-01-22/-ны 22.00 цагт тасалж, маргааш үргэлжлүүлэхээр боллоо.
18.30 ЦАГ
Өнөөдрийн 17 цаг 30 минутад Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх цахилгааны хязгаарлалтад оржээ. Улмаар цаг гаруйн хугацаанд тоггүй ч гэсэн шүүх хурал үргэлжилж 18 цаг 20 минутад цахилгаан ирж, хуралдаан хэвийн үргэлжилж байна.
16.30 ЦАГ
-Хоёр өмгөөлөгчийн байр суурь-
Уг хэрэгт яллагдагчаар татагдсан Э.Ган-Эрдэнийн өмгөөлөгчөөр ажиллаж буй Өмгөөлөгч Б.Мэргэн хэвлэлд мэдээлэл өглөө. Ингэхдээ "Хамтдаа хүн хөнөөсөн хүн алуурчинтайгаа зодолдож, цонхоор зугтаж, цагдаа дуудах уу. Би Э.Ган-Эрдэнийг үнэ төлбөргүй өмгөөлж буй. Миний үйлчлүүлэгч Э.Ган-Эрдэнэ хохирогч, шүүгдэгч хоёр статустай шүүх хуралд оролцож байгаа. Э.Ган-Эрдэнэ, Э.НоминЭрдэнэ нар нэгнийгээ огт танихгүй, хамааралгүй хүмүүс" хэмээсэн юм.
Харин хохирогч Ш-ийн өмгөөлөгч Р.Булгамаа: Хүчингийн гэмт хэрэгт өртөн зовж шаналж яваа олон охид эмэгтэйчүүдийн зөрчигдсөн эрхийн төлөөлөл болж зоригтой гарч ирсэнд баярлалаа. Чадах чинээгээрээ мэргэжлийн туслалцаа үзүүлэх болно гэв.
11.00 ЦАГ
-16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөсөн хэргийн шүүх хурал ХААЛТТАЙ үргэлжилж байна-
Прокуророос Ц.Давгадорж, Х.Энхсайхан нарт Эрүүгийн хуулийн холбогдох хэд хэдэн заалтаар яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлсэн ч өмнө нь шүүхээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэн прокурорт буцааж байв. Ийн хохирогчоор татагдаад байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг яллагдагчаар татаад буй билээ.
Өнөөдрийн шүүх хуралд ирцийн санал байхгүй. Э.Номин-Эрдэнийн өмгөөлөгч "Э.Ган-Эрдэнэ болон манай өмгөөлөгч Э.Номин-Эрдэнийг шүүгдэгчээр татаад буй. Хохирогч гэдгийг хэлмээр байна" гэв.
-Э.Ган-Эрдэнийн ээжийн утсанд буй дууны бичлэгийг нотлох баримт гэж үзвэл шинжээч томилж, хэргийг прокурорын шат руу буцаах магадлалтай-

Урьдчилсан хэлэлцүүлгийг энэ оны нэгдүгээр сарын 12-нд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хийсэн байдаг. Улмаар хоёр хоногийн дараа буюу /2025-01-22/-нд гэм буруугийн шүүх хурлыг зарласан билээ.
Эргэн сануулахад, нэгдүгээр сарын 12-ны өдөр болсон урьдчилсан хэлэлцүүлэгт Э.Ган-Эрдэнийн өмгөөлөгч Б.Мэргэн ээлжийн амралттай учир оролцоогүй. Шүүх хурлыг хойшлуулж өгөх хүсэлтийг гаргасан ч шүүх хүлээн авалгүй, гэм буруугийн шүүх хурлын товыг зарласан байдаг. Энэ үеэр өмгөөлөгч Б.Мэргэн "Гэмгүй хүнийг цовдлох гэж байна" хэмээн байр сууриа илэрхийлсэн нь шүүхэд нөлөөлөхийг завдлаа хэмээн шүүмжлэл дагуулсан.
Мөн урьдчилсан хэлэлцүүлгийн дараа сошиалд уг хэрэгтэй холбоотой баримт гэх “ярианы бичлэг“ энэ сарын 15-ны өдөр цахим орчинд нийтлэгдсэн. Үүнийг цагдаагийн байгууллагаас үгүйсгэсэн. Үүнд хэргийн хохирогч 16 настай Ш-ийн ээж болон сэжигтнээр татагдаад буй Э.Ган-Эрдэнийн ээж дараах байр суурийг илэрхийлсэн.
Ш-ийн ээж О.Отгонтуяа: Нийтлэгдсэн бичлэгийг би үзлээ. Үнэхээр аймшигтай юмаа. Уйлах гээд ч нулимс гарсангүй ээ.Таван төгрөг, танил талтай хүмүүс ямар ч эвлүүлэг, тэр бүү хэл хавтаст хэргээс юуг ч авч, юуг ч нэмж чадна шүү гэх та бүхний захиасыг хэрэг шийдэгдтэл би санаж явна аа.
Ийм бичлэг үнэхээр байсан юм бол надад яагаад үзүүлээгүй вэ, байгаагүй бол хэн ямар зорилгоор намайг ингэж хямрааж байгаа юм бол гэж бодсоны үндсэн дээр "эзэн холбогдогчийг нь олж өгөхийг хүсэж "1111, 102" дугаарын утсанд мэдэгдсэн болно.
Э.Ган-Эрдэнийн ээж: Алуурчныг баривчилж, байхад би утсаараа дууны бичлэг хийсэн. Эвлүүлэг биш. Хэрэг үнэн зөвөөр шийдэгдэх байх гэж итгэн өдий болтол энэ бичлэгийг задруулаагүй ч удаа дараалж, хүүг маань сошиалд хэрэгтэн гэх худал мэдээлэл тарааж сэвснээр эс үйлдэхүйгээр хамжигч яллагдагч болгон 90 хоног таслан сэргийлэх арга хэмжээг авч хорьж, алуурчин гэж гүтгэсээр байгаа тул аргагүйн эрхэнд задалж байна. Энэ бичлэг ямар нэг эвлүүлэг биш бөгөөд шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад эх хувийг өгч, шинжээч томилуулан бодит эсэхийг тогтоолгож болно. Мөн өмгөөлөгчдийн хувьд Ганбат өмгөөлөгч энэ хэрэг дээр ажиллаж байсан.
Юутай ч өнөөдөр гэм буруугийн шүүх хурал болно. Хэрэв шүүх Э.Ган-Эрдэнийн ээжийн утсанд буй дууны бичлэгийг нотлох баримт гэж үзвэл шинжээч томилж, хэргийг прокурорын шат руу буцаах магадлалтай нөхцөл байдал үүсээд буй юм.
Хэргийн зүйл анги
Эрүүгийн хуулийн тусгай анги 10.1 дүгээр зүйл. Хүнийг алах
2.Хүнийг:
- 2.1.онц харгис хэрцгийгээр
- 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
- 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
- 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.
12.5 дугаар зүйл.Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох 1.Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
13.2 дугаар зүйл.Хүн хулгайлах
2.2.хоёр, түүнээс олон хүнийг барьцаалж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
17.3 дугаар зүйл. Залилах
1.Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
17.8 дугаар зүйл.Эд хөрөнгө устгах, гэмтээх
1.Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. 1
26.1.Кибер орчинд хууль бусаар халдах
2.Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, нэмж оруулсан, хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ
О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм балиар юмнуудыг олон дахин шүүх хэрэг байна уу. Гэмгүй байсан ч гэсэн хараад сууж байсан бол хориглоогүй тэгхээр гэмт хэрэгтэн л болно
Ygd ter 2 aluurchin ,zuuchlagch 2 s gomdoloo ilerhiiklehgui bgn bol....esvel ene huu,ter ohin 2 s hohiroloo neheed bga yum shig ih sonin haragdaad bhin mergen umguulugch ih zuv bair suuria ilerhiilsen yum shigee busdiin huuhduudiig ingej blhgui bhaa
Энэ залуу хамтрагч бсн бол өөрөө очиж цагдаад хэлэх үү хохирол барагдуулах хариуцагч хэрэгтэй бгаа нь тодорхой бна сошиал буруутгаад өгнө
Er n mgl iin buh eejuud ene hergiin talaar setgel tavin harj suuga shu! Gehdee ene hohirogchiin eej ygd ter ganerdene,nomine geh 2 huuhed ru dairaad bgn be ! Ene hergiig ter huu tsagdaad helergui bol ene hereg ilrehgui bh bsn gj bodoj bn .Ter huu taxind yvj bsnaaraa,irgenii uuregee bieluulen amiaraa denchin tavin bj tsagdaa duudaagui bol ushuu 2 hohirogch garah bsin bishu
Алуурчин 2-ын 2 гэрч үлдээгээд бна гэж байх уу.Яажч бодсон хамжигч.Нэг нь алуурчныг байр саваар хангаад,нөгөөх нь машин тэргээрээ туслаад,цогцсыг чемодан саванд хийлцээд ...
Ene hohirogchiin eejiin suuliin uyef gargaad bga aash,aranshing bas sain bodoh l hrregtei haragdaad bhin bid bugdeeree eej nar hohirson setgel ymr hetsuug ugeer helehiin argagui bga ghdee busdiig ingej ilted buruutgaj social r yallah hereggui bhaa.bid huulitai ornii irged ulsiin yallagch murdugch,shuugch nar maani zuv shiideh bhaa ter boltol iim utgagui uildel gargaad niigmiig tsochroogood bmaargui bn
Харин ч хохирогчийн ээж маш хүлээцтэй хандсан бна лээ.Ил гаргаж тавьснаараа энэ муухай хэрэг зөв шийдэгдэж магадгүй шүү.
Нотлох баримт биш л дээ. Өөрийгөө өмгөөлсөн яриаг ар гэрийнх нь хүн хийгээд л нотлох баримт болчихгүй. Угаасаа ярисан юм нь анх очсон цагдаад болон мөрдөн байцаалтад тэмдэглэгдээд л үлдсэн байгаа
Миний охиныг тэгсэн бол би аль хэдийн явж очоод хувийн арга хэмжээ аваад бодийг нь хөтөлчихсөн байх байлаада
Нотолж болох баримтыг бүгдийг шалгана. Шаардлагатай бол цаг минутыг нь хараад алхах, гүйх үйлдэл бүрийг нь туршилтйн жүжигчилсэн тоглолтоор симуляци хийж батална. Нэг секунд нэг доль алдахгүй таарвал шууд нотлох баримт гэж үзнэ.
Энэ муу лаларын мангар бацаануудыг Иран шиг чулуугаар нүдэж альяа бысда.Энэ хууль хэрэгжүүлэх аваас алуурчин хүчиндэгч хулгайчгүй болноо.
Бичлэгийн бодит эсэхийг шүүх хурал болохоос өмнө тогтоогоогүй юм уу
Өө пзда новшийн хуулийн байгууллагатай улс
зөв ш дээ. цагдаа дуудсан хүн яагаад буруутдаг юм бэ
хүн алчаад цагдаа өөрөө дуудвал цагаадах уу?
Энэ залуучуудаар дахиад нэг хийсэн үйлдлийг нь шүүгч нар дээр хийвэл юм ойлгоно доо шүүгч нарч энэ залуусч малнаас ялгаа байхгүй