Гадаад мэдээДЭЛХИЙ
БНСУ-ын Ерөнхий сайд асан Хан Дог Су 23 жил хорих ял сонслоо
Сөүл хотын төв дүүргийн шүүх Ерөнхийлөгч асан Юн Сок Ёл цэргийн онц байдал зарлаж, бослого гаргах гэж оролдсон хэрэгтэй холбоотой ял оноож эхэллээ. Юн Сок Ёлыг ерөнхийлөгч байхад Ерөнхий сайдын албыг хашиж байсан Хан Дог Су өнөөдөр /2026.01.21/ шүүхээс 23 жил хорих ял сонсов. Түүнд прокурорууд 15 жил хорих ял оноохыг санал болгоод байсан.
Тэрбээр цэргийн онц байдал зарлан бослого гаргахад гол үүрэг гүйцэтгэж, шүүхэд худал мэдүүлэг үүсгэсэн хэргээр ял сонсож байгаа юм. Юн Сок Ёл саяхан мөрдөн байцаах ажилд саад хийх гэсэн хэргээр таван жил хорих ял сонссон. Үүнээс гадна түүнийг хэд хэдэн эрүүгийн хэргийн шүүх хүлээж байгаа. Хоёрдугаар сарын 19-нд шүүх түүнд цаазаар авах ял оноох эсэх шийдвэр гаргана.
Эх сурвалж: Yonhap News








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
Шагнах ёстой Ёрөнхийлөгч шүү