Нийгэм мэдээ

Хонх нь дуугарахаар дамар нь таг: Сурагчдын хичээл эхэллээ, ямар зохицуулалт хийх вэ

Хоёр хоногийн өмнө /2026.01.20/ Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын зуухны халах гадаргууд гарсан гэмтэл гарсан.

Гэмтлийг тухайн өдрийн 16:00 цагт засварлаж эхэлсэн. Ингээд станцын мэргэжилтнүүд шуурхай ажиллаж төлөвлөгөөт хугацаанаас 10 цагийн өмнө өчигдөр /2026.01.21/ өглөө 09:51 цагт ажилд залган, хэвийн горимд оруулсан.

Харин Бөөрөлжүүтийн цахилгаан станцад ашиглаж буй нүүрсний чийгшил 42 хувьтай бөгөөд хүйтний эрч огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор зуухны нүүрс тэжээх бункерт нүүрс хөлдөж бөглөрөх хүндрэл үүссэн байна. Үүний улмаас станцын ачаалал 300 МВт-аас 120 МВт хүртэл буураад буй.

Мөн ОХУ-ын Сибирийн бүс нутагт цаг агаар эрс хүйтэрч, дотоодын хэрэглээ нэмэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсад импортолж буй эрчим хүчний хэмжээ буурсан тул цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг үргэлжлүүлэн хийх нөхцөл байдал үүссэн гэдгийг Эрчим хүчний яам мэдэгдээд байна.

Өөрөөр хэлбэл тодорхойгүй хугацаанд өдөр бүр тодорхой цагуудад цахилгаан хязгаарлахаар болов. Цахилгаан хязгаарлаж буй тул дулаан, халуун ус мөн тасалдаж дөрвөн ес эхэлсэн энэ өдрүүдэд хүүхэд, хөгшидгүй зутруу байна. Нэмээд ирэх даваа гарагт сурагчдын амралт дуусаж, хичээл эхэлнэ. Хэрэв энэ үед цахилгаан хязгаарласан хэвээр байвал хүүхдүүд яах вэ гэдэг асуудал хөндөгдөж таараад байна. Жишээлбэл, өчигдөр зарим цэцэрлэгүүд цахилгаан, дулаангүй гэх шалтгаанаар хүүхдүүдээ гэр рүү нь буцаасан. Яг үүн шиг нөхцөл байдал ирэх долоо хоногт үүсэж болзошгүй байна.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
30 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
irgen
irgen

МАН - аа л сонгоод байгаарай... тэгвэл энэ бүх новшийн татварын дарамт, цаингаа нэмүүлэх, тог цахилгаангүй болох бүх хүсэл чинь биелээд л бна даа. энэ бол хамгийн ихээр МАН-аа дэмждэг төрийн албан хаагчид, өндөр настнуудад хамааралтай бна................

Зочин
Зочин
Reply to  irgen

Чоно борооноор гэгчээр ядаж байхад битгий ултөржөөд ман ан гээд байгаач

Зочин
Зочин

Ulsiin hemjeend bodlogo alga baigaagaas ard irged l hamgiin ih hohirood uldej bna ene chigleleer hariutslaga huleeh hun bna uu

Зочин
Зочин

ene bol zugeer neg odor honogiin asuudal bish jilees jild davtagdaad surchihsan asuudal bolloo zasahgui bol daraa jil bur iluu hetsuu bolno

Зочин
Зочин

Huuhedtei ail bolgon sanaa zovj bna surguuli tsetserleg ajillahgui bol ajil hiideg etseg ehchuud yah ym be

Зочин
Зочин

bi neg zuiliig oilgohgui bna urd jilnuuded bas adilhan l baisan shdee yag yagaad odoo hurtel shiidliig ni hiij chadahgui bga ym bol

Зочин
Зочин

Хүйтэн байранд 8, 9 цагт хүүхдүүдээ дааруулж хичээл гэж зутрааж ханиад хүргэх хэцүү байна. Шийдлээ гаргаач боловсролын яам

Зочин
Зочин

Ene uvliin huiten deer tog tasarch bga ni amidraliig bur hetsuu bolgoj bn hun bolgon gertee huuhedtei hugshidtei baij suuna yaj ene baidliig zasah talaar bodoj bna gedeg ni todorhoi bish

Зочин
Зочин

Bi eruul mendiin salbart ajildag hun tog baihgui bol mash ih ayultai baidag shuu dee emnelegt generator bna ch gelee urgelj hureltsehgui bna gedgiig bodoh heregtei

Зочин
Зочин

Buuruljuutiin nuurs chigtei gj yarij bna gehdee ene bol tur zasgiin tuluvlultgui baidliin ur dun shuu ard irged buruutai bish

Зочин
Зочин

ene asuudald hun bur l uuriin bodoltoi bna gehdee hamgiin gol ni huuhduudiin eruul mend ayulgui baidal shuu dee

Зочин
Зочин

tog tasrahad us haluun us bas tasarna gdgiig bodhoor ger oron bairt amidardag humuust bur hetsuu bna

Зочин
Зочин

Uul ni ene salbart ih mongo orj irdeg gesen ter mongo haashaa yavaad alga boldog ym bol

Зочин
Зочин

bi gertee hugshin eejtei baidag tog tasrah burd mash hetsuu bdag yahaa medehgui huiten deer uneheer daramtai

Зочин
Зочин

ene bol zugeer setgegdel bicheed unguruh asuudal bish bodit amidral deer mash ih hundrel uusgej bna

Зочин
Зочин

bi darga nart handaj helmeer bna neg honog irgediinhee gertee honoj uzeech tog tasrahad yamar baidag bolohiig

Зочин
Зочин

ene huiten ued tog tasarch bga ni hunii eruul mendtei шуud holbootoi asuudal shuu

Зочин
Зочин

yag odoo shiidver gargahgui bol daraa ni oroitno ard irgediin itgel bur aldagdaj bna

Зочин
Зочин

bi uuriinhee ajiliin tsagiig bagasgah hurtel bodoj bna huuhed gertee huiten suuj bga bolhoor

Зочин
Зочин

ene bol neg taldaa baigaliin nohtsol ch nuguu taldaa hunii hiij chadsangui ajil shuu

Зочин
Зочин

manai horoond hugshid olon bdag tэдend ene baidal mash hetsuu bna negnee dagaj l amidarch bna

Зочин
Зочин

ene ulsad amidrahad urgelj ingej aidastai baidlaar uvul davna gej hen bodoh ym be

Зочин
Зочин

tog tasralaa gdgeed zugeer huleej suuh bish todorhoi medeelliig ard irgeded uguh heregtei

Зочин
Зочин

bi oilgohgui bna ene olon said darga nar yu hiij bga ym be

Зочин
Зочин

ene baidal udaan urgeljilbel ard irged uurlaad l garna shuu dee

Зочин
Зочин

neg asuudal garaad l ard irged ruu chihdeg ene zurshil bolimoor ym

иргэн
иргэн

МАН буюу Монголын Авилгачидын Нам улс орныг Сүйрүүлж байна дөө_

Зочин
Зочин

Яанаа энэ хагассайн өдөр гайгүй болохгүй бол Улсын сургуулийн хэдэн хүүхдүүд хэцүүднээ

Зочин
Зочин

Manai orni huwid hamgiin huiten uliral 1 sar bdag ed huiten uyed huduu oron nutgiin huuhduudin hicheel orson eniig uurchilj 1 sar da buten amard 2 sarin 1s ch yum uu hicheel orj boldoggui yum uu zaawal malchin ailiin huuhduud bodoj hicheel oroh shaardlaga bga yum uu hotiin huuhduud hun huduu oron nutag ni hun bish aytai bolgood bhin malchin bish ailiin huuhduud zunduu bna shde erdenet darhan gd

Зочин
Зочин

Бөөрөлжүүт станц шинэ газар болохоор аргагүй туршлага, хашир, хал дол үзсэн мэргэшилтэй хүмүүсийн нөмөр нөөлөг дутжээ. Яваандаа жигдрэнэ биз. Том сургамж болжээ. Хуучин станцууд бол хэцүү. Ямарч юм хүлээгээд нэмэргүй. Атом энэ тэр гэж тэнгэрийн юм яриад яах вэ, айл болгон нарны батарей тавьж учраа олж амиа бодохгүй бол хулгайч сайд дарга нар, худлаа Орост найдалтгүй болжээ.

Холбоотой мэдээ

Back to top button