Бүлэг хүчингийн хэрэг: 12 хүртэлх жил хорих хуулийн заалттай

СУИС-ийн Соёл, иргэншлийн сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан байхдаа ангийнхаа долоон эрэгтэйд хүчиндүүлсэн тухайгаа 34 настай Ш сошиал хуудастаа бичиж, улмаар Товч.мн сайтад ярилцлага өгчээ.
Хэргийг эхнээс нь хөвөрдвөл, Одоогоос есөн жилийн өмнө Ш анх удаа ангийнхантайгаа сургуулийнхаа шинэ жилд оролцсон байна. Тухайн шинэ жил дуусмагц ангиараа үргэлжлүүлэн суухаар нэгэн зочид буудалд очиж, согтууруулах ундаа хэрэглэжээ. Гэтэл Ш-тэй оройг дуустал хамт байна гэсэн найз нь орхин явснаар ангийнхаа долоон эрэгтэй, таван эмэгтэйтэй үлдсэн байна. Ш "Согтууруулах ундаа бага зэрэг л уусан, кола л ууж байсан. Биднээс сүүлдэж орж ирсэн манай ангийн хоёр оюутныг миний ууж байсан коланд бэлдмэл хийсэн байх гэж би харддаг. Үгүй бол яагаад би тэгж их бөөлжиж, дараа нь ухаангүй болох вэ" хэмээсэн юм.
Түүнийг угаалгын өрөөнд ухаангүй, биеэ удирдаж чадахгүй байхад нь ангийнх нь нэг залуу өргөж гаргасан байна. Ш өөрт нь тэр залуу тусалж байна гэж бодсон ч өөр нэг өрөөнд оруулж хүчиндсэн байна. Тэр үед Ш бага зэрэг ухаан орж, толгойгоо эргүүлэн харвал ангийнх нь залуус эгнээд зогсож байсан гэх.
Тухайн үед Ш бусдаас эмээсэндээ цагдаа, эмнэлгийн байгууллагад хандаагүй байна. Тэр бүү хэл сургуульдаа үргэлжлүүлэн сурч, төгсжээ. Тэрбээр "Би хэвийн байгаа мэт боловч тэр шөнө л үхчихсэн. Олон жил сэтгэлээ, биеэ анагаах гэж явсан. Гэсэн ч эдгэдэггүй зүйл гэж байдаг юм байна. Хэрэг хуучирдаггүй учир дөрвөн жилийн өмнөөс эхлэн цагдаа, хуулийн байгууллагад хандаж эхэлсэн. Холбогдох хэргийг прокурорын байгууллагаас гурван удаа хэрэгсэхгүй болгож, буцаасан" хэмээсэн юм.
Үйл процессыг нягталж үзвэл, 34 настай, эмэгтэй Ш 2020 онд анх цагдаагийн байгууллагад хандсан байна. Улмаар цагдаагийн байгууллагад гурван ч удаа мэдүүлэг өгч, хэрэг хянан шалгагддаг ч цагдаагийн байгууллагаас хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлдэг байжээ. Улмаар прокурорын байгууллагаас хэргийг хаахыг эс зөвшөөрч, мөрдөн байцаалт руу буцаасаар иржээ.
Тухайн залуусыг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэнийг тогтоогдвол 12 жил хүртэл хорих ял оноох хуулийн зохицуулалттай

Одоогийн байдлаар тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа эсэхийг цагдаагийн байгууллагаас тодруулахад "Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна" гэлээ.
Ш гэх эмэгтэйг хоёрдугаар курст байхад нь хүчиндсэн гэх залуусыг Б.Мөнх-Алдар, Т.Содбаяр, С.Энхболд, н.Шижирбат, н.Чинзориг, н.Сүхбаатар, н.Халтар гэдэг. Ш-ийн хэлж буйгаар "Тухайн залуус ойр тойрны бүх хүмүүстээ болсон процессыг ярьж явсан гэх. Мөн Ш-ийг үл тоож, доромжлох байдлыг сургууль төгстөл нь үзүүлсэн" гэх.
Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйл. Хүчиндэх
1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ гэмт хэргийг бүлэглэж, хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ангийнх нь 1 атмаан маягийн охин өөрийнх нь найз залуутай уулзаад байгаа, дургүйг нь хүргээд байгаа охиныг орцонд нь олон залуусаар хүчиндүүлэх гэж байсан, азаар тэр охин найз залуугаас нь холдсон гэх яриаг энэ охин бас сонссон гэж байгаа.. Энэ бүлэг хүчинд эмэгтэй хүн бас голлох зохион байгуулах рольтой оролцсон байх. Хүн согтохооргүй уусан байхад ундаанд нь 1 тийм аптекаас авсан дотор муухайруулж бөөлжүүлдэг, булчин сулруулдаг 1 зүйл хийсэн байх. Тэрийг эмэгтэй хүн хийж, харин залуучууд нь хүчиндсэн байх. Энэ охин бас ар гэртэйгээ таарамжгүй байгаа, аргагүйн эрхэнд нийтийн байранд ганцаараа байр хөлсөлж амьдарч байгаагаа 1 удаа итгээд ангийнхандаа ярьсан гэж байгаа. Ингэснээрээ бусдад олз болж, ар гэрээс нь хэн ч энэ охины араас гүйж хамгаалахгүй юм байна гэдгийг сайн мэдсэний үндсэн дээр энэ дээрэлхэлт доромжлол явагдсан гэж бодож байна. Энэ охиныг яагаад тэр дор нь цагдаад мэдэгдээгүйн бэ гэж хүмүүс их бичсэн байна. Хэн ч туслахгүй, олигтой ар тал ч байхгүй, бүх итгэл найдвараа дэвслүүлсэн хүн ядаж л сургуулиа төгсье л гэж бодсон байх даа хөөрхий. Хамгийн муухай нь ангийн групп чатанд түүний ганцаараа доош тонгойсон зургийг нь тавьж бүгдээрээ саацгаагаарай гэж бичсэн байгаам. Хүчирхийлэгч нар нь бүр арай хэтэрхий оодорсон уу. Энэ охин өөрөө Treads дээр бичсэн пост дээрээ би тэр үед үнэхээр тэднээс айдаг байсан, яаж ийгээд л сургуулиа төгсөхийн тулд би тэр тамын 3 жил тэвчсэн, эр эмгүй маш их буллиддэг байсан гэж байгаа, ганц энэ тохиолдол ч биш 10 жилд хүртэл хонхны баяр, архидалт, нийллэг дээр иймээ тиймээ болох юм маш их сонсогддог, хүүхдүүд маш харгис, бүгд хов жив сонсоод тэр хүнийг үнэхээр л эвэртэй туулай шиг хардаг, дургүй, ярьдаггүй жишээ маш их байдаг. Бид хүчирхийлэлд өртсөн хохирогч нарыг нийтээрээ жигшдэг, худлаа наанаа өрөвдөөд байгаам шиг хэрнээ цаашаа хараад л өөрөөсөө болоо биз гэж муулдаг. Бараг цэгдаа сэргийлэх нь хүртэл жигшсэн маягаар байцаалт авдаг биз. Хүчирхийлэлд өртөөд тэгээд хэзээ ч тус нэмэр болохгүй цагдаа дээр очиж бас дахиж доромжлуулж байцаалт өгөөд, ер нь бол 19тэй байтугай 40 тэй хүн ч тэвчихэд бэрх зүйл дээ
Бүлэг гэмт хэргийг төгс хийсэн байхад цагдаа, прокурор шалгахгүй байна гэдэг үнэхээр хуульгүй болсон баталгаа мөн. Хүчин хийх ийм амархан гэсэн ойлголт нийгэмд үүсэж байна. Зодоон цохионы хэрэг хажууд нь зүгээр жаахан эрэгтэй хүүхдүүдийн тоглоом гэж болно. Саяхан тэр баарны гадаа харилцан зодоон болсон чинь бүгдээрээ Санжаачойнпилд буруу өгөөд байсан. Гэтэл нөгөө зодуулсан гэх нөхөр нь хүүхний төлөө бараг зүгээр дуэл хийсэн болж таарсан. Бүлэглэн хүчингийн хэрэг хийсэн соёл урлагын салбарынхан хэцүү байна.
Үнэхээр аймаар.Аргаа бараад ил гарсан байх хөөрхий.Барагтай бол нүүрээ нууна шүү дээ. Цагдаа нь сайн ажиллаасай даа.
Энэ хэрэг нотлох баримт байхгүй болохоорих хэцүү бхаа. Тийм болохоор тухайн үед энэ яриаг сонссон болон тухайн нөхцөлиыг мэдэххүмүүс гэрч болж туслаж өгөөсэй
тэр үед ажиллаж байсан багш, захирал энэ тухай мэдсэн л байж таараа, тэднийг ч шалга
соёл иргэншлийн сургууль ч гэх шиг, үхснийх нь иргэншил зааваа, ямар мэрэгжлээр төгсөөд, нийгэмд ямар ажил эрхэлдэг хүмүүс вэ, мөнгө олохын тулд бий болсон ийм блиар сургуувь нэртэй юмнуудыг хаавал таарна,
АЙХТАР харгис бузар гөлөгнүүд
Хүчингийн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болохыг хохирогч ил гарч олон нийтэд мэдээлсэн нь нэг талаар олон жил тэвчиж, ичгүүр дор амьдарч цөхөрсөн байх. Нөгөө талаар хэрэг хариуцагчид юү ч болоогүй мэт жаргалтайгаар амьдарцгаасан нь шударга биш санагдсан биз. Олон жил өнгөрсөн ч хэргийг сайн шалгаж, 7 нөхөр, бас тэр хэрэгт холбоотой байж болзошгүй эмэгтэйчүүдэд хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Хохирогч гомдол гаргасаар байхад хэргийг удаа дараа хааж байсан хуулийн ажилтнууд үнэхээр сэтгэлгүй хандсан бна.
Ёстой араатангууд. Сайн шалгаж хатуу шийтгээсээ
hovdiin zereg sumiin nymdavaahan huchingiin heregeer shorond yl edelj baisan yltanguud
Тамд тарчилж үхээсэй. Тэр 7 бандинцар, 2 шулам
Бурхан харсан даа тэд араатнуудыг халуун тамд тарчилах нь зайлгүй.
Ворошиловын мэргэн буудагч нэг мундаг хийсэн кино байдагдаа. Тэр л тустай юм шиг санагдана
Монголын шүүх яаж ажилладагийг одоо харна.мөн цагдаа ялгаагүй.харнаа
Энэ 7 хүчиндэгчийг яг одоогийн байгаа зургийг нь хийж байгаа а.л.бан тушаал түүх намтартай нь олонд ил болгож зарлаж жигшүүлэх шаарлагатай
Тэр хүмүүс бусдад ярьж бсан гэхээр хэрэгээ хүлээсэн гсн үг ш дээ
Энд гуравт зогсож байгаа нь Эбигийн хүү Эрдэнэ байна.
Коронагийн үед прокурорын байгууллагаас улс төрийн шийдвэрээр өрсөлдөгчөө дарах гэсэн хууль бус ажиллагаа явагдаад өнгөрсөн.
Үхтэл нь шоронд хатаавал таарна, өмхий ацуудыг даа. Та нар хөөрхий эмэгтэйд хамаг зүйлээ зарж хохирол барагдуулаарай.
СУИС-ын нэр хүндийг бузарласан хүн хогууд
Өнөөдөр хуулийн шинчлэлийг хийж батлуулаад, ийм балмад харийн дайсан орж ирсэн мэт аашилдаг хүмүүст тохирох ялыг эдлүүлэх хэрэгтэй. "Хуулийг сахиж хэрэгжүүлж мөрдөхөөөсөө илүү хуулийг зохион бүтээж, сайжруулж байх нь хамгийн чухал болно" гэж эртний грекийн их сэтгэгч Платон "Төр улс" зохиолдоо бичжээ. Платон дээрх зохиолдоо өөрийн багш их сэтгэгч Сократесийн харилцан ярианы үр дүнд хүрсэн дугнэлтүүдийг маш эмх цэгцтэй бичиж буулгасан байдаг. Сүүлийн үед бусдын эхнэрийг хүртэл салгаж авч суух гэсэн өмхий шаарнууд хүртэл гарч ирэх боллоо. Эмэгтэйчүүд нь Эцгийн эрхэт ёсыг уландаа гишгиж байна. Иймд гэр бүлтэй эмэгтэйчүүдийн араар тавилтыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй, хатуу шийтгэл амсуулж, эцгийн эрхэт ёсыг чанд баримтлах хэрэгтэй. Гэрлэж амжаагүй залуу хүүхнийг балмадаар нийлж хүчирхийлсэн адгууснуудыг шоронд суулгаж ялыг нь эдлүүл.
Өнөөдөр хуулийн шинчлэлийг хийж батлуулаад, ийм балмад харийн дайсан орж ирсэн мэт аашилдаг хүмүүст тохирох ялыг эдлүүлэх хэрэгтэй. "Хуулийг сахиж хэрэгжүүлж мөрдөхөөөсөө илүү хуулийг зохион бүтээж, сайжруулж байх нь хамгийн чухал болно" гэж эртний грекийн их сэтгэгч Платон "Төр улс" зохиолдоо бичжээ. Платон дээрх зохиолдоо өөрийн багш их сэтгэгч Сократесийн харилцан ярианы үр дүнд хүрсэн дүгнэлтүүдийг маш эмх цэгцтэй бичиж буулгасан байдаг. Монгол улс эцгийн эрхэт ёсыг уландаа гишгэсэн учраас ийм балмад хэрэг гарч байна. Эмэгтэй эрэгтэй гэж ялгаагүй эцгийн эрхэт ёсыг хатуу сахиж амьдарвал бүлэг хүчингийн хэрэг гарахгүй.
Аймшгийн сэжгийн МАЛ сэтгэлгээтэй тэгээд бас соёл урлагийн сургуульд сурдаг ч гэх шиг Нэр ус нүүр царайгий нь ил тод гаргаж Жигшүүл!!! Ямар ч Шийтгэл хүлээлгэлгүй өдий хүртэл энэ нийгэмд гэмгүй царайлаад явж байгаа Сэжгийн малнууд
Воршиловын мэргэн бууч кино л санаанд ороод байна даа.
Одоо ямар ч нотлох баримт нэгэнт байхгүй хүний амаар шийтгэвэл тэнэг хэрэг л болно иймэрхүү хэрэгүүдийг цацаж нийгэмд болж байгаа асуудлуудыг намжаах гэж нэг ххэсэг хүмүүсээр тоглох хэрэггүй энэ бол харгис зүйл одоо больцгоох хэрэгтэй.
Энэ үнэхээр бусдад сургамж болохоор үйл явдал болсон бн, товчхондоо охин тухай үедээ хууль хяналтын байгууллагад хандсан бол байдал үнэн зөвөөрөө шийдэгдэх байжээ!!! Үнэхээр хүчиндүүлчихээд хууль хяналтын байгууллагад хандаагүй огт юуу ч болоогүй мэт байхаар чинь тэдгээр залууст ямар ч үнэлэмжгүй үнэ цэнэгүй хүн болж үнэлэгдэж дээ!!!
Тэр 7 араатан 2 гичий шоронд ч амьтан болно доо ...одоо яах вэ халхын шоронд үйлийн үр гүйцэн ирнэ
Хүчирхийлсэн бузар этгээдүүдийг заавал хуулийн дээд заалтаар шийтгэх хэрэгтэй
Нотлох эх сурвалжууд нь байхад нотолж чадахгүй мөрдөгчийн муугийнх. Ийм л байдлаар хэрэг замхарч байгаа юм. Хүчиндсэн 7-г цагдан хорьж шалгаж болно. Бусад гэрч ч байна. Мөрдөгч ажиллахгүй л байна.
Зөв хө бүгдийн шоронд хийх хэрэгтэй тэр залуу насны алдаа хамаагүй айлын сайхан цэцэг шиг охин үрийг бузарлсан новшнууд
СУИС алдартай шуу…багш оюутан ангийхан бугд л «аймаар шаалцдаг» газар
За энэ долоо хар аримд очиод сайхан баньд болж дээ бөгс будаа хохино муу лаларууд
Ангийн андууд байж яасан муухай араатнаас дорнод амьтад вэ .Шоронд хатаагаач хайран эмэгтэй биe сэтгэлийн доромжлол амжчихсан яаж амьдрах вэ дээ