Нийгэм мэдээ

БЗД-ийн иргэн: Өдөрт хоёр, гурав битгий хэл 1 удаа ч цахилгаан хязгаарлах ёсгүй

Өдөр бүр цахилгааны хязгаарлалт хийж, иргэд бухимдалтай байна. Хязгаарлалтаас үүдэж ААН, албан байгууллагын хэвийн үйл ажиллагаа ч тасалдсаар байгаа. Албаныхан хязгаарлахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн гэдгийг учирлаж буй.

Өнөөдөр өглөө Диспетчерийн үндэсний төв өгсөн мэдээлэлдээ,

"Өчигдрийн байдлаар хоёр удаагийн давтамжтай цахилгаан хязгаарласан. Өнөөдөр мөн адил. Өдөрт 3-4 удаа тасалсан тохиолдол байхгүй. Хязгаарлалтыг 13 бүлэг болгож хуваагаад байна" гэв.

Бид энэ хүрээнд Баянзүрх дүүргийн оршин суугчтай холбогдож тодрууллаа.

Тэрбээр, "Зарим өдөрт гурван ч удаа цахилгаан хязгаарласан. Байрны оршин суугчдын групп дээр тог байна уу, дулаан байна уу гэж л асууцгаадаг боллоо. Өдөрт хоёр, гурав битгий хэл нэг удаа ч хязгаарлах ёсгүй биз дээ. Ажил дээр тог тасарна. Орой гэртээ очиход тоггүй, хүйтэн. Ийм өдөр олон байна. Жаахан хүүхэдтэй айлууд бүр хэцүү байгаа. Нэмээд орон сууцны лифт асуудал дагуулж байна. Гацсан, доошоо унасан гэдэг мэдээ их харагдах боллоо" гэлээ.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Тог дулааныг өдөрт 2-3н удаа 1-2цагийн хугацаатай тогтмол хязгаарлаж байна,

Зочин
Зочин

намаржин өвлийн бэлтгэлээ бараг л 100 хувь давуулчихлаа гээд донгодоод байсан сайд дарга нар юу гэх бол давагдашгүй хүчин зүйл гэж донгодох уу

Змарроссов?ёпочин
Змарроссов?ёпочин

Эрдэнэтэд өдөрт 2 цагаар 3удаа 6 цаг таслаж байна арай

Зочин
Зочин

ах нар арай л хэтрүүлж байна. 2 удаа 2 цагаар гэчихээд 3,5 цаг тасрах нь энүүхэнд байна

Зочин
Зочин

Одоо ингээд мөдхөн энэ тогны хязгаарлалтандаа дасаад сурчихна дөө! Тэгээд л нам болцгооно!

Зочин
Зочин

34 жил цахилгаан станцаа засахгүй энэ хулгайчдыг энэ олон жил өөрсдөө сонгочоод олон юм хуцах шаардлаггүй оркуу

Зочин
Зочин

Ээ хорвоо гэж аймаар юмаа энэ цахилгааны хязгаарлалт бүүр арай арай би Увсын гар шүү тэр муу Чойжилсүрэн муу олигархи лаларын мангар бацаан цахилгааны үнийг нэмээд Увсын ойдоо их мөнгө өгсөн гэж хардаж байна.Тэгээд ч дөрвөд хүн энэ лалараас болж яах гэж адлуулна гэж бид дөрвөд ч гэсэн халхчууд та нарыхаа далбаан дор цоглог явжаагаа гарууд шүү.Манай нөхөр жорлонд ороод дүлтэл тог тасарчээ аймаар муухай бахираад яав гэтэл нүд бүлтрээд юу ч харахаа болилоо гэжаагаам ингэж болохгүйшт.Чойжоо муу гөлөгөө чи шуналаа татаа чамаас болж дөрвөд хүн хүн биш дөрвөн шийр мяхан биш хэлүүлж залхлаа чиний эргэн тойрны хулгайч нар нийлээд 55 цахилгаан станц барих мөнгийг залгижээ арай арай 5 бол болноо аливаа юман хэмжээ хязгаартай шүү.Чи ууг нь баяд хүн шүү сайн бодоорой муу ухна минь

Зочин
Зочин

Оркуудын амьдардаг газарыг сайн таслах хэрэгтэй шүү тэдэн дээр хязгаарлалт хийж манай зайсангийн тогийг таслахгүй бгаад баячуудынхаа нэрийн өмнөөс баярлаж явдаг шүү. Баячууд үргэлж давуу

Холбоотой мэдээ

Back to top button