Нийгэм мэдээ
Нэгдүгээр сард 973 мянган ширхэг амьд цэцэг импортолжээ

2026 оны эхний 1 сард 973,229 ширхэг амьд цэцэг импортолжээ. Харин өмнөх жилүүдийн тоо баримтыг харвал амьд цэцэгний импорт сүүлийн 3 жилийн дотор 2.9 дахин өсчээ.
- 2023 он – 4.2 сая ширхэг
- 2024 он – 6.8 сая ширхэг 62% өссөн
- 2025 он – 12.2 сая ширхэг 80% өссөн
Илгээгч улсаар задалж үзвэл
- БНХАУ-аас 297.0 мян.ам.долларын 949327 ширхэг;
- Эквадор улсаас 11.0 мян.ам.долларын 6855 ширхэг;
- Нидерланд улсаас 23.6 мян.ам.долларын 17010 ширхэг;
- БНСУ-аас 0.1 мян.ам.долларын 37 ширхэг амьд цэцэг тус тус импортолсон байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
HAIRAN MUNGU GADAADRUU, HATSAN TSETSEG HOGIIN SAVAND