Нийгэм мэдээ

Шинийн 1-нд Зам тээврийн ослын дуудлага 86 хувиар буурчээ

“Амгалан” цагаан сар арга хэмжээний хүрээнд нийслэлийн холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа.

Шинийн 1-ний өдрийн 20:00 цагийн байдлаар нийслэлийн 151 уулзвараар 11 сая 456 мянган зорчилт бүртгэгдэж, цагт дунджаар 507 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон үзүүлэлт гарсан талаар Замын хөдөлгөөний удирдлагын төв мэдээлэв. Энэ өдөр тэг зогсолт үүссэн уулзвар, тойрог бүртгэгдээгүй байна.

Мөн нийслэлийн хэмжээнд хулгай, залилах, дээрэмдэх төрлийн гэмт хэрэг бүртгэгдээгүй бөгөөд зам тээврийн ослын дуудлага ердийн өдрөөс 86 хувиар буурсан тухай Тээврийн цагдаагийн алба мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button