Нийгэм мэдээ
Баруун аймгуудын ихэнх нутгаар цас орж байна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Завханы зүүн, Говь-Алтайн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Өнөөдөр буюу 2026.02.20 өдрийн өглөө 08 цагийн байдлаар дараах аймаг, сумдад цас орж байна.
- Баян-Өлгий - Булган
- Говь-Алтай - Бугат
- Завхан - Баянтэс, Завханмандал, Их-Уул, Нөмрөг, Сонгино, Тосонцэнгэл, Тэс, Түдэвтэй, Улиастай, Цагаанхайрхан, Цэцэн-Уул, Яруу
- Увс - Баруунтуруун, Зүүнговь, Зүүнхангай, Малчин, Сагил, Тэс, Улаангом, Хяргас, Цагаанхайрхан
- Ховд - Алтай, Булган, Мөнххайрхан, Үенч
- Хөвсгөл - Мөрөн, Цэцэрлэг сумдын нутгаар цас орж байна.
Эх сурвалж: ЦУОШГ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.