НИЙГЭМНийгэм мэдээ

Prius, Aqua маркийн автомашинд ногоон дугаар олгохгүй гэв

Зам тээврийн яамнаас цахилгаан хөдөлгүүртэй автомашины хэрэглээг дэмжих, тодорхой ангиллын дагуу ногоон дугаар олгох талаар мэдээлэл өгсөн.

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасангаас тодруулахад "Цахилгаан тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх шийдвэр өчигдөр гарсан. Олон нийтийн дунд ойлгомжгүй асуудлууд гарч байх шиг байна. Нэгдүгээрт, импортоор орж ирсэн 100 хувь цахилгаан машинд ногоон дугаар олгоно.

Үндсэн хөдөлгүүр нь цахилгаан, зай цэнэглэх зориулалт бүхий нэмэлт эх үүсвэртэй цахилгаан тээврийн хэрэгслийг эко ангилалд хамруулж, дугаарын хязгаарлалтаас чөлөөлнө. Энэ төрлийн 72 автомашин бүртгэлтэй байна. Хосолмол хөдөлгүүртэй Prius, Аqua зэрэг hybrid хөдөлгүүртэй автомашин машинд ногоон дугаар олгохгүй" гэв.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочиpн
Зочиpн

tanai uchral CHIN TEGEEL OOROOO TEGSEN ERGUU BAYAN GAR HYBRID PRIUS EEE MEDDUIN BA

Их хурал тарах ёстой
Их хурал тарах ёстой

Ерөнхий сайд,зам тээврийн сайд 2 нь малаасаа дор мал уу Дэлгэрсайхан сайд нь сэтгүүлчийн асуултад юу гэж хариулсныг ахиад асуудаа

Back to top button