Улс төрийн мэдээ

ДТҮ-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Н.Цэрэнсамбуу бус Б.Оргил ажиллахаар болжээ

Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх захирлаар Р.Чагнаадоржийг томилсон. Харин Р.Чагнаадоржийн хашиж байсан Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирлын албан тушаалд ЭТТ-н гүйцэтгэх захирал Н.Цэрэнсамбууг томилох тухай мэдээлэгдсэн ч албажаагүй. Одоогийн байдлаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б.Оргил ажиллаж байна.

Түүнийг |2026.05.13|-ны өдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсон байна. Албаны эх сурвалжийн мэдээллээр ирэх долоо хоногт ажилтайгаа танилцаж, хүлээн авах юм байн. Б.Оргилын хувьд тус үйлдвэрт Стратеги бизнес хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан билээ.


О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Б.ОРГИЛ ГЭЭГЧ НЬ ИХ ХУРЛЫН ТАМГЫН ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙГААД ХУСЫГДСАН, ДАРАА НЬ ХҮКИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР НАМЫН ХЯНАЛТЫН ХОРООНЫ ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙГААД БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР ОЧДОГ ДААДАНХҮҮ ХУЖААГИЙН БАТБААТАР ШҮҮ ДЭЭ

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button