Нийгмийн

Н.Учрал: Засгийн газар ирэх долоо хоногт махны үнийн дарамтыг бууруулах шийдвэр гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.05.16/ “Хүчит шонхор” зах болон нөөцийн мах борлуулах гэрээт цэгт ажиллаж, иргэд, худалдаа эрхлэгчидтэй уулзлаа. 

Нөөцийн мах олдохгүй байна, худалдааны төвөөр зарагдаж буй махны үнэ дийлдэхгүй, өндөр байна. Өмнө жилүүдэд нөөцийн мах чөлөөтэй авч болдог байсан, энэ жил олдоц байхгүй, худалдаж авч чадахгүй байгааг иргэд хэллээ. Зарим ахмад тэтгэврийн зээл авч мах авч байгаагаа ярьж байна. 

“Хүчит шонхор” захын худалдаа эрхлэгчид махны нийлүүлэлт бага, үнэ өндөр байгаа учраас иргэд хагас килограммаар авч байна. Нөөцийн мах зарахгүй, олдохгүй байна. Хэрвээ нөөцийн мах зах зээлд  байсан бол махны үнэ ингэж өсөхгүй байсан гэдгийг хэллээ. Нийтийн хоолны салбарт махны үнэ сөргөөр нөлөөлж, тоног төхөөрөмжөө зарж, үүдээ хааж буй тохиолдол гарч байгааг Ерөнхий сайдад уламжилж байв.

 Нөөцийн махны гэрээт борлуулагч “Өгөөж Хан Хөхий” ХХК-ийн төлөөлөл С.Октябрьтуяа “Манай дэлгүүрт сүүлийн нэг сарын хугацаанд нөөцийн махны нийлүүлэлт хийгдээгүй. Нийлүүлэгчээс асуухаар хангалттай хариу өгдөггүй” гэлээ.

Нийслэл 5017 тн мах нөөцөлсөн. Одоогоор 2500 тн мах худалдаанд гараагүй нь И-баримтын системээр тодорхой байна. 2500 тн мах хаана байна, яагаад худалдаанд гаргахгүй байгааг шалгуулна гэж Ерөнхий сайд Н.Учрал иргэдтэй уулзахдаа хэлсэн. Мөн нөөцийн мах бэлтгэсэн гэрээт компани нэг иргэнд 216 сая төгрөгөөр мах зарсан, нөөцийн махны тендерт шалгарсан есөн компани дотор нэг иргэний хоёр аж ахуйн нэгж байгаа зэрэг асуудлыг шалгуулна гэлээ. 

Мөн аймаг, нийслэлийн Засаг дарга нар стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх, хүн амыг хүнсээр хангах үүрэгтэй. Хот энэ үүргээ гүйцэтгэхгүй байгаа тул хариуцлага тооцно. Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна. Малчдад хохирол багатай, хэрэглэгчдээ дэмжих байдлаар шийдвэр гаргана гэж Ерөнхий сайд мэдэгдлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

махны үнэ бараг 10000-15000 байхөд болно

Зочин
Зочин

Муу үхэж байсан ал амнаасаа үмхий ханхлуулсан,балиар муусайн чeнж гэж өөрсдийгөө нэрэлсэн доод улаан мах шигээ заваарсан авгайчуулыг хөө тараа тэр мах олдоц ховор гээд та нар үнээ нэмэх ёстой юм уу?Алаа хавчихаа л бод алаа худалд идда гэж

Зочин
Зочин

Дандаа л хойноос нь хөөцөлдөх юмаа махны үнэ өнөөдөр тэнгэрт хадаад бгааг бишээ

Зочин
Зочин

Учралыг ангайсан амаа хамхиж амжаагүй байхад л энэ ярьж бгаа авгайчуул нь махны үнийг дахиад нэм чихлээ ш дээ !!!

Р.Нарантуяа
Р.Нарантуяа

Махны үнэ арай дэндсэн тэгээд махны цээж гэдэг луйварчдыг устгах хэрэгтэй тэгээд Толгой.Амгалан хоёрын махны захыг зохион байгуулалттай болгож хараа хяналтад авч төрөөс махны үнийг төгсөөд өгөх хэрэгтэй шүү дээ бид хэцүү байна мах авах гээд зар орохоор ёстой нүдээ унгах гээл ямар мах авах вэ гээл гүйгээд ирдэг тэгээд 100 мянгад 3 өдрийн мах л авна тэр нь дотроо үс ноос бөөн шивэр ямарч ариун цэврийн шаардлагага хангахгүй байна шүү дээ.тэгээд хөгшчүүл бид эмний үнээрээ мах аваад эмээ авахгүй буцаж байна шүү дээ.

Зочин
Зочин

Одоо дулаарч байгаа болохоор засагтай засаггүй махны үнэ бууна

Р.Нарантуяа
Р.Нарантуяа

Энэ махны үнэ арай дэндсэн одоо Толгойт Амгалан хоёр махны газрыг хаах юм уу эсвэл үнийг засгийн газар тогтоох хэрэгтэй энэ махны цээж гээд байгаа хүмүүс арай дэндэж байна дэнжийн махны захдуу орохоор ямар мах авах вэ гээл бараг зулгаагаад л явна арга ядаад 3 хоногийн хоолны махыг 100 мянгаар авч байна даа тэр нь ариун цэвэр ийн шаардлага хангахгүй аймаар муухай мах байдаг шүү хөгшчүүл бид эмний мөнгөөрөө мах аваал эмээ авч чадахгүй буцаж байна даа.

Зочин
Зочин

Тэнэг банди шүү энэ. Хурдан огцорч зайл чи

Холбоотой мэдээ

Back to top button