Ерөнхий сайд Хотын даргыг огцруулах бүрэн эрхтэй. Тэрсэх хүч НИТХ-д байхгүй

Ерөнхий сайд Н.Учрал Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдлээ. Ерөнхий сайдад ийм эрх байдаг уу гэх асуудал яг энэ цаг мөчид хөндөгдөж байна. Үүнийг хуулийн зохицуулалтаар тайлбарлая.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлд энэ асуудлыг тодорхой хуульчилж өгчээ. Тодруулбал,
64.1. Аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хорооны Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө.
64.2. Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна:
64.2.1. Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон;
64.2.2. хууль тогтоомж удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн;
64.2.3. энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэлээр Хурал түүнийг огцруулах санал гаргасан;
64.2.4. Засаг дарга өөрөө огцрох хүсэлтээ гаргасан;
64.2.5. энэ хуулийн 65.1.3-т заасан үндэслэлээр.
64.3. Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 64.2-т заасан тохиолдолд зохих шатны Хурлын санал, эсхүл өөрийн санаачилгаар огцруулах шийдвэр гаргана. Энэ шийдвэрээ тухайн Хуралд нэн даруй мэдэгдэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор Засаг даргад шинээр нэр дэвшүүлнэ.
64.4. Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 64.2.3-т заасныг баримтлан гаргасан тухайн Хурлын саналын дагуу Засаг даргыг огцруулах шийдвэрийг 14 хоногийн дотор гаргана. Хэрэв тухайн саналыг хүлээж аваагүй бол Хурал Засаг даргыг огцруулах саналыг нэг жилийн хугацаанд дахин тавихгүй.
64.5. Засаг даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг бүрэн хүлээнэ.
Н.Учралын бүрэн эрхэд хамаарах хуулийн зохицуулалт бол ийм. Тэгвэл Х.Нямбаатарын удирддаг НИТХ тус шийдвэрийн эсрэг юу хийж чадах вэ гэдэг асуулт ургана.
Бодит практик дээр НИТХ дараах зүйл хийж чадна:
- Албан ёсны эсэргүүцэл, тогтоол гаргах
- Санал хураалтаар огцруулахыг дэмжихгүй гэдгээ илэрхийлэх
- Нам дотор улс төрийн шахалт үзүүлэх
- Олон нийтийн болон хэвлэлийн дэмжлэг татах
- Захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэх боломжийг судлах (процедур зөрчсөн гэж үзвэл)
Гэхдээ хууль зүйн хувьд Ерөнхий сайдын шийдвэрийг дангаар нь хүчингүй болгох шууд эрх НИТХ-д байхгүй гэсэн үг.
О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нямбаатар ажил хийж байгаа дүртэй ч хотод бгаа олон заваан хулгай, луйвар энэ хүнтэй болон тойрон хүрээлэгчидтэй нь маш их холбоотой
unen shdee ehluulsnee duusgana gej baihgiui uscheed tenegteed hereldeed baihaas uur hiisen zuilgui
Ажилхийх дүр гэж чинийхээр юуг хэлэв Хогийн амьтан л ингэж сэтгэнэ.
ene pizdag yaliig tultal ogoorei ih aarhaad bna ovoo mongojsiin bna
1000$ tsamts umstsun gutsaad bna ene bandi chin Uchralaa
Хэзээ ч бизнес хийж бгагүй гэсэн. Тэгсэн хэрнээ гэр бүлээрээ баян тансагаа гайхуулах хоббитой юм гнээ
Зүгээр байсан бордюрыг сольсон дахин төлөвлөлтийн 1 айлын хашаа байшинг 300 сая төгрөгөөр буулгасан (хашаа байшин барихад ч 300 сая ордоггүй юм) дэлхийн жишгээр 1км нь монгол төгрөгөөр 10 тэрбумаар баригддаг замыг 70 тэрбумаар барих гэж байсан гээд Нямбаатарын идэж уусан мөнгө өөрөө ч тоолж чадхааргүй болсон байхаа...
Учрал ч засаг толгойлох чадалгүй хүн байна. Хүрэлсүхийн заавраар ажлаа хийдэг хүн хол явж олигтой ажил хийхгүй. Нөгөө луйвар хийдэг гадаад явдлын яамны сайд Батцэцгийн луйврыг дэмжээд дуугүй байхын оронд огцруулах чадалгүй ерөнхий сайдын хэрэг алга.
Зүйтэй. Улс орны хөгжил мөгжил, маниусын амьдралын түвшин энэ тэр бол аль хэдийн өнгөрсөн. Одоо МАН-ын эрх мэдлийн алаан зодоон л битгий дуусчихаасай. Өглөө битгий болоосой. Үүр битгий цайгаасай. Эдний зодоон дуусахгүй бол улс орон хөгжихгүй шүү. Алалцаад бай, уухай. Та хэдийн засагласан 2024- 2028 он түүхэнд хав хараар бичигдэх шившиг болно доо. Бид мартаж болохгүй шүү. Мартвал сөнөнө
Нийслэлл дахин ийм дарга гарч ирэхгүй шүү ЕС туйлширлаа харамсалтай
Нямбаа бол сая Учралаа болиорой бандиа л гэж байна. Хүрэлсүхээс ч айхгүй байна. Идэж уусан юмгүй хүмүүс л бардам зоригтой байдаг даа
Хэрэг наймаалцаж тохирчих юм чинь гээд бна тэгээд ч хулгайлсан мөнгөнийхөө өчүүхнээр ялзарсан шүүх хуулийнханыг худалдаад авчих юм чинь гээд бардам, улаан цагаандаа гарцан хулгайлж бна хөөе үмбүү
МАН-н хэдийг өөрөө өөрсдөөр нь нухуулж байгаа АН баярлалгүй л яахав
sain shitge busdad daruulga bolno olon zavaan mongo hiisen hulgaich da
Нямбаатар сайн ажилласан. Маш олон ажлын эхлэл, суурийг тавьсан. Дараа нь гарч ирэх хүн нураах уу? үргэлжлүүлэх үү? Нураавал УБ хот сүйрнэ. МАН үүрд баяртай. АН- д бөөн олз. Баярцогт үүл чөлөөний нараар мандан гарч ирнэ. Үүний дараа иргэний дайн гарна. Шинэ хувьсгал гарч бүх зүйл шинээр эхлэх болно.... Энэ хооронд авилгалчид, Рио тинто ашигаа аваад Бороо гоулд шиг алга болсон байна. Монгол улс бөөн өрөнд унана. Өмнөх 30 жил давтагдах боллоо. Туулын хурдны зам монголын хөгжлийн шинэ эрин байсан юм.... харамсмаар...
Дээрдсэн ч юмгүй нэг нэгнээ л хусах ажил хийцгээх юм даа. Ард түмний амьдрал бахь байдгаараа.
Сайн буриад сарын найз гэж энэ шүү дээ Нямбаа минь. Ховдынхон болон буриадуудад битгий итгэж бай. Маш хүн муутай эргээд хутга зоодог хүмүүс. Манай халхууд ч гэнэн дээ
За одоо яс үндэсээр нь ялгах нь ийм дээ хүрвэл Монгол улс бүрэн сүйрнэ шүү.
Учрал хүний мөс чанарын хувьд ямар хүн юм бол? Сонгино хайрхан дүүргээс Нямбаатрын дэмжлэгтэйгээр их хуралд анх гарах шиг болсондоо. Ухаантай, юмыг эрэгцүүлэн боддог эр хүний үйлдэл биш шиг л байх юм.
зөв зөв хятадын компанид өгсөн асар их мөнгийг 10 нугалж төлүүлэн ялын дээдийг өгөх хэрэгтэй
зөв зөв хятадын компанид өгсөн асар их мөнгийг 10 нугалж төлүүлэн ялын дээдийг өгөх хэрэгтэй