НИЙГЭМНийгэм мэдээ
Сэтгүүлч Т.Шинэбаярыг суллаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Т.Шинэбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасныг шүүх хянан хэлэлцээд, прокурорын саналыг хангаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан яллагдагчийн өмгөөлөгчийн гомдлыг Ерөнхий шүүгч хянаад яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Б.САНАА




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Танай эрхлэгч Мядагбадам хэдэн газартай гэлээ Дэнс мэнс гэсэн танай сайтуудыг хаалгуулнаа очиж лайвдана муу шантаажчингууд