УЛС ТӨР

Увс аймгийн Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг ИТХ-ын 22 төлөөлөгч дэмжлээ

Увс аймгийн Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн олонх дэмжиж, Ерөнхий сайдад уламжлахаар боллоо.

Тодруулбал, өнөөдөр болж буй аймгийн ИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Засаг дарга Э.Насанбатад итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд түүнийг огцруулах саналыг 22 төлөөлөгч дэмжжээ. Хуралдаан 17:00 цагийн орчимд эхэлж, аймгийн 2026 оны төсвийн тодотгол зэрэг асуудлыг хэлэлцсэний дараа Засаг даргад итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцсэн байна.

Ингэснээр Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайдад уламжлахаар болсон бөгөөд Засаг даргыг огцруулах эсэх эцсийн шийдвэрийг Ерөнхий сайд гаргах юм. Сануулахад, Э.Насанбат нь дипломынхоо үнэн зөвтэй холбоотой асуудал болон тендерийн асуудалд нэр холбогдоод байгаа юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button