НИЙГЭМ
Иргэн Г.Загдаад хоёр сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ ноогдуулжээ

"Зөв Амьдрах Ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаад Цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн шалгаж буй тухай бид мэдээлсэн. Тэгвэл Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсээс түүнд хоёр сая төгрөгийн торгууль ноогдуулжээ.
Тодруулбал, энэ сарын 21-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.21.1, 5.3.1 заалтуудад үндэслэн, иргэн Г.Загдааг бусдын нэр хүндэд халдаж, гутаан доромжилсон хэргээр дээрх шийдвэрийг гаргасан байна.
Түүний өөрийн төрсөн охинтойгоо уулзахаар ирсэн эмэгтэйг зүй бусаар дуудан, доромжилж буй бичлэг цахим орчинд байршиж, иргэдийг дургүйцлийг хүргээд байсан юм.
Х.ЭРХЭС












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Харах царайны танхай балмад,бүдүүлэг хүн хүүхэд багачууд, ядарсан зүдэрсэн хүмүүсийг халамжилна гэж юу байхав дээ .
torguulia beldeerei naad medee chini hudal yum bna xaxaxaxa hohinee ajilaa oligtoi hiij chadaaguin gai
Нохой Загдаа нэрэндээ таарсан халамжийн луйварчин
Наад мэдээгээ хурандаа Баатархүүгээсээ тодруулж асуу. Хэн наад мэдээнд чинь итгэх вэ дээ.
Чи Загдаа юмуу хаашаа юм бээ