УЛС ТӨР

БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх УОК-ын шийдвэрээр хөдөө “хоригдсон” ажилтнаа АЖЛААС ХАЛЖЭЭ

Баянзүрх дүүрэгт найман жил засагласан АН 2020 оны сонгуульд ялагдал хүлээсэн. Одоо тус дүүрэг МАН-ын мэдлийнх болсон.

Сонгуулиас сонгуульд, нам солигдоход өмнө нь ажиллаж байсан олон зуун хүн ажилгүй болж, хүчээр ажлаа өгдөг төрийн албаны завхрал ил цагаан үргэлжилсээр байна.

Тухайлбал тус дүүргийн 26-р хорооны Засаг дарга болох АН-ын гишүүнчлэлтэй Г.Отгонбаатар гэх залуу ажлаа өг гэсэн удаа дараагийн шахалтаас болж ажлаа өгсөн талаар өчигдөр хэвлэлүүдэд мэдээлэв. Түүнчлэн Г.Отгонбаатарыг буцааж ажилд нь оруулахыг хорооны иргэд шаардаж багахан хэмжээний жагсаал ч зохион байгуулаад авлаа. Төрийн албаны залгамж чанарыг алдагдуулж буй эл үйлдэл үргэлжилсээр. Эцэстээ төрийн албаа хальж, аж ахуйн алба руугаа орсон бололтой.

-ИРГЭН Ж УЛААНБААТАР ХОТ РУУ ИРЖ ЧАДАХГҮЙ, ДОРНОД АЙМАГТ БҮТЭН САР БОЛЖЭЭ-

Тодруулбал Баянзүрх дүүргийн шинээр томилогдсон Засаг дарга  Н.Баярмөнх тушаал гаргаж, Баянзүрх дүүргийн аж ахуйн албанд олон жил ажилласан, тодруулбал АН-ын үед ажиллаж байсан жолоочийг ажлаас нь халжээ.

Юу болсныг сийрүүлбэл тус дүүргийн аж ахуйн албанд 2013 оноос хойш жолоочоор ажиллаж буй Ж нь 2020 оны 11-р сарын 09-нд буюу Монгол Улс дотооддоо коронавирусийн халдвар алдлаа гэж зарлаж, хөл хорихоос хоёрхон хоногийн өмнө даргаасаа гурав хоногийн чөлөө авч, хувийн ажлаар хөдөө явжээ.

Гэтэл хоёр хоногийн дараа буюу 11-р сарын 11-нд манай улсад халдвар алдсан нь ил болж, Улсын хэмжээнд хөл хорио тогтоосон байдаг. Тиймээс жолооч Ж Улаанбаатар хот руу орох боломжгүй болж, Дорнод аймагт 12-р сарын 02 хүртэл хоригдсон байна. Тухайн үед ийм байдалд орсноо ажил руугаа хэлж, аймгийн онцгой комиссоос тодорхойлолт хүртэл авч явуулсан байна.

Гэтэл  Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн тушаалаар 2020 оны 12-р сарын 04-ний өдрийн Б/347 тоот тушаалаар ажлын байр удаан хугацаанд, шалтгаангүйгээр хаяж явсан гэдэг үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн байна. Хөдөлмөрийн тухай хуульд ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажлаас халдаг. Гэтэл улс даяар гаргасан шийдвэрээс болж нэгэн иргэн ийн хохирч, ажилгүй болжээ. Тиймээс иргэн Ж эл асуудлаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын зүгээс шүүхэд тайлбар гаргахдаа иргэн Ж-г гурав хоногийн чөлөөний хуудас хуурамчаар үйлдсэн хэмээн мэдүүлсэн байх юм.

-ШҮҮХЭЭС ЗАСАГ ДАРГА Н.БАЯРМӨНХИЙН ТУШААЛЫГ ХУУЛЬ БУС ГЭЖ ҮЗЖЭЭ-

Эл хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд болж, иргэн Ж-г ажлаас халдсан Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнхийн тушаалыг хууль бус гэж үзсэн байна.

Тодруулбал Ж-г хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдалд байсан гэж үзэж БЗДЗДТГазарт жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгох үндэслэлтэй байна гэж шүүх үзсэн юм.

Гэхдээ шүүхийн процесс дуусаагүй. Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас эл шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, буруугаа хүлээхгүй бол Давж заалдах эрхтэй. Цаашлаад дээд шүүхэд ч хандах эрхтэй юм.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
3 сар 18, 2021 08:44

Өөрийг нь огцруулах хэрэгтэй

Zochin
Zochin
3 сар 18, 2021 08:57

Tsar takhliin yed khymyysiig ajlaas n' khalj bolokhgyi geegyi bilyy.

Зочин
Зочин
3 сар 18, 2021 09:14

Арчаагүй мангар новш бна даа. Харах царайны хулгай бизду л бна шд.

Гоша
Гоша
3 сар 18, 2021 09:17

МАН жирийн нэг жолоочийн т�##�хыг булаахдаа хүрч доройтох гэж дээ. Даанч яав даа!!!

Зочин
Зочин
3 сар 18, 2021 09:30

Арай ч дээ. Даварчихсан юм бэ. Ингэж дарга хийдэг юм уу. нам дагасан с�##�бадай.

Зочин
Зочин
3 сар 18, 2021 09:45

Маш муу ажиллаж байгаа ЗД. Өөрөө ажлаа өг

Зочин
Зочин
3 сар 18, 2021 10:23

Хотруу чөлөөтэй оруулж байгаа шүү дээ!
Хөдөө хоригдоно гэж юу байдаг юм!
Одоо энэ хүнээр оролдох АН-ын сунгаа турхир�##�т эхлээд өрнөж өгөх нь дээ!

Зочин
Зочин
3 сар 18, 2021 10:27

Нөгөө тэнэг нь АН-ынх байгаад, оргоод �##�га болсон юм байгаа биздээ
Тэд нар ямар дэг журам мэддэг биш.

Zochin
Zochin
3 сар 18, 2021 10:35

Ugaasaa namiin haryallaar ajlaas halah chini ANaas ehelsen biz dee.

Осор
Осор
3 сар 19, 2021 11:51

Цаг хугацааг нь ойлгож унш

Холбоотой мэдээ

Back to top button