НийгмийнНИЙГЭМ

АН-ын гишүүдийн дунд нууц санал хураалт явуулж, нэр дэвшигчийг тодруулна

Өчигдрөөс улс төрийн нам, эвслүүдийн Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажил эхэлсэн. Улмаар УИХ-ын гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших материалаа АН-ын дотоод сонгуулийн хороонд өгцгөөсөн билээ. Ардчилсан намны Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал мэдээлэл хийх үеэрээ:

"АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Д.Ганбат, Х.Тэмүүжин нар нэрээ дэвшүүлж, материалаа ирүүлсэн байна. Тэдгээр гишүүдийн дунд намын анхан, дунд шатны гишүүдийн саналд үндэслэн намын төлөөллийн төв байгууллага намын их хурлаар нэр дэвшигчийг нэрийг тодруулна.

Өнөөдөр эдгээр дөрвөн гишүүдэд санал асуулга явуулж, намын дарга намын их хурлаар нэр дэвшигчдийг оруулж нууц санал хураалтаар нэр дэвшигчийг тодруулна” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Д Ганбаатар
Д Ганбаатар
2021-05-01 21:53

гишүүд сан�##�аа яаж өгөх юм бол?

Зочин
Зочин
2021-05-02 02:27

Taivan amar, tany umnuus ugchihsuun. Unt unt

Холбоотой мэдээ

Back to top button