НИЙГЭМ
Сайн мэдээ: Өчигдөр 1,291 хүн эдгэжээ

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Үүгээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд манай улсад тус халдварын 737 шинэ халдвар бүртгэгдсэн талаар мэдээлсэн.
Тэгвэл дээрх халдваруудын 734 нь хүн амын дундаас бүртгэгдсэн бол гурав нь эмнэлгийн орчноос илэрчээ. Харин 53 нь аймаг, орон нутагт бүртгэгдсэн байна.
Харин өчигдөр коронавируст халдвараар өвчилсөн 1,291 хүн эдгэж, эмнэлгээс гарсан сайн мэдээтэй байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.