НИЙГЭМ

Вакцинд хамрагдсан мэдээлэл алдаатай шивэгдсэн бол хаана хандах вэ

Өнгөрсөн хоногт нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт иргэдээс нийт 218  дуудлага очжээ.

Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 33 иргэн хандсанаас 13 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 20 иргэнтэй оператор ажилтан холбогдож, мэдээлэл өгсөн байна.

Өнөөдөр Улаанбаатар хотод 115 цэгт 301 багийн 2,339 эмч, ажилтан ажиллаж, 75,592 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 71.7 хувь буюу  819.477 нь I тунд, 40.2 хувь буюу 459.729 II тунд хамрагджээ.

Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан иргэд гэрчилгээгээ төрийн үйлчилгээний цахим систем /www.e-mongolia.mn/-ээс татан авах боломжтой.

Хэрэв вакцинд хамрагдсан мэдээлэл алдаатай шивэгдсэн, эсвэл мэдээлэл ороогүй бол дүүргүүдийн тандалтын албаны доорх лавлах утсанд хандаарай.

Гадаадын иргэн вакцинд хамрагдсан гэрчилгээгээ эрүүл мэндийн яамны vis.health.gov.mn цахим хаягаас авах юм.

Эх сурвалж: Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button