НИЙГЭМ

ТАНИЛЦ: “Спутник-V” вакцинаар дараах байршлуудад дархлаажуулж эхэллээ

Тавдугаар сарын 1-нд “Спутник-V” вакцины 20 мянган тунг хүлээн авсан талаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлж байсан. Эл 20 мянган тунг эхний ээлжинд 65-аас дээш насны ахмадуудад хийж, дархлаажуулна гэдгийн тэрбээр онцолсон юм.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн 65-аас дээш насны иргэдийг “Спутник-V” вакцинаар дархлаажуулж эхэлж байгаа юм байна. Харин дархлаажуулалт дараах байршлуудад хийгдэнэ.

  • Багануур – Эрүүл мэндийг дэмжих төв
  • Багаханхай – Эрүүл мэндийн төв
  • Баянгол – 51-р сургууль
  • Баянзүрх – 30-р сургууль
  • Налайх – Эрүүл мэндийн төв
  • Сүхбаатар – Эрүүл мэндийн төв
  • Сонгинохайрхан – Эрүүл мэндийн төв
  • Чингэлтэй – 5-р сургууль
  • Хан-Уул – 60-р сургууль

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button