УЛС ТӨР

Ерөнхийлөгч Х.Баттулга: Монгол ялагдаж байна

Төв талбай дээр гурав дахь өдрөө өлсгөлөн зарлаж буй АН-ын бүлгийн гишүүдтэй Ерөнхийлөгч Х.Баттулга биечлэн уулзаж байна. Үүний дөнгөж өмнөхөн УИХ-ын дарга Г.Занданшатар ирж уулзаад явсан юм.

Ингээд гишүүдийн байр суурийг нэг бүрчлэн сонсож байна. Ж.Батсуурь, О.Цогтгэрэл, Ц.Туваан нарын гишүүд болж буй нөхцөл байдлыг нэг намын дарангуйллын шинжтэй байгаа талаар ярив.

Тэдний хариуд Ерөнхийлөгч Х.Баттулга “Болж буй процессыг сайтар харж байгаа. Хуульгүй улс болчихлоо. Тэд асар их эрх мэдэлтэй байна, мөнгөтэй байна. Оффшорчдыг үнэхээр дийлэхгүй байна. Монгол ялагдаж байна гэж бодож байна.

УИХ-ын дарга та бүхэнтэй уулзсан байна. Өөрийн реклам хийж, хоёр гурван минутын бичлэг хийгээд явлаа гэж Ж.Батсуурь гишүүн хэллээ, энэ нь ч үнэн байх. Тэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар майхан авчирч өгнө гэсэн, өгөөгүй юү” гэлээ.

Тэрбээр өнөө өглөө ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржтой уулзсан талаараа ярив. Түүнд холбогдох баримт нотолгоонуудыг гаргаж өгөөд, тулхтай улс төрчийн хувьд ямар нэг зүйл хийх байх гэж найдсанаа илэрхийллээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

28 Сэтгэгдэл

  1. Хэмжээлшгүй их шун#### тача####даа хүлэгдсэн Женко зара####уудаа эргэхээр ирж байгаа нь энэ үү

  2. Баттулга битгий жүжээд бай. Энэ асуудлыг хамгийн сайн мэдэж байгаа шүү дээ. Эд нар чинь чамд тайлангаа тавьдаг биздээ

  3. Монгол ялагдаагүй хэзээч ялагдаж байгаагүй их монгол улс шүү муу ерөнхийлөгч нэртэй толгой муутай хор найруулөгч баттулга ан тайгаа ялагдаж байна ха ха ха ойгодоггүй юу чааваас гэж

  4. жонхуу путлерийн заавраар монголын хөгжлийг хойш татаж самарчихаад шоронд суухгүй гэсэндээ их сандарч байнаа

  5. Монголын ард түмэн минь үнэн илчлэгдлээ. Ерөнхийлөгчийн захи####гаар өлссөн гэдэг нь тодорхой боллоо

  6. Х.Баттулга эд нартай уулзсан юм чинь С.Эрдэнийн т####тай бас уулзааарай._ Нэг т####ын байр суурийг сонсох нь тэнэг хэрэг шүү

  7. Монгол ялагдаагүй, хэзээч ялагдахгүй. Харин Женко жонхуугийн анархист нам сүйрч байна гэвэл үнэнд нийцнэ.

  8. Монгол ялагдлаа ч гэх шиг чи өөрөө ялагд####д хүргээд намаа т####цуулж 2хуваах ажилыг хийсэн эзэн нь жонхуу өөрөө биз дээ. Монгол ялж эхэлж байгаа шүү. Та нарын шудрага бус , муухай зүйлүүд эхнээсээ ил болоод шудрага ёсны с####хи сэвэлзээд ирхээр айж үхлээ юу. Эв нэгдлийг эрхэмлэгч байх ёстой ерөнхийлөгч Ингээд хагар#### тэмцэлийг дэмжээд явж байх ч гэж дээ. Үнэн их айж байна даа энэ жонхуу.

  9. Миний таны хөрөнгийг хураагаад үг хэлэх эрх чөлөөг тань хураав#### таны хэн нэгнийг өчиггүй буудв#### хэн баярлах вэ.Би коммунизмд дүргүй ээ

  10. Монголд эв түнжин хэрэгтэй та нарын зодоон огт хэрэггүй та нараас болж ард түмэн хохирно

  11. Энэ өөрөө дуусч байгаа юм бна л даа. Монгол орон гэж энэ хүнийг хэлдэг юм уу? Битгий горьд, энэ хэн юм бэ, Монгол орон, монголчууд энэ хүнтэй хүнгүй амьдраад явчихна. Өөрийгөө монгол орон гээд бодчихсон юм уу. Битгий мөрөөд, энэ хулгайч луйварчин анархист хэзээ ########ах вэ? МАН- н махан мантуугаас болоод аргагүйн эрхэнд энэний төлөө 2017 онд өгөө биз дээ, ганц гараад авсан болоо ш тэй, яасан ханаж дуу######ггүй шун#### вэ? Шорон уруу илгээх хэрэгтэй бол эртхэн байх ёстой газар нь явуулаарай.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button