УЛС ТӨР

АН-ын асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулахаар тохиров

Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг эсэргүүцэж, төв талбай дээр өлсгөлөн зарлаж буй АН-ын бүлгийн гишүүдтэй УИХ-ын дарга биечлэн ирж уулзсан. Энэ үеэрээ тэдний санал бодлыг сонсохын сацуу өөрийгөө МАН-ын гишүүн биш УИХ-ын даргын байр сууринаас ирсэн гэдгээ онцолж байв.

Ийнхүү өлсгөлөн зарлаж буй гишүүдийг эв зүйгээр асуудлаа шийдэхийг хүсэж, ковидын үед ард түмний амгалан байдлыг алдагдуулахгүй байгаач гэж уриаллаа. Тэр 17:30 цагт гишүүдийн төлөөллийг өрөөндөө хүлээн авч уулзаж, болж буй процессыг нээлттэй ярилцахыг хүссэн юм. АН-ын бүлгийн гишүүд уг саналыг хүлээж авсан.

Түүнчлэн АН-ын хуваагдал, тамга тэмдэг, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулъя гэдэг Н.Алтанхуяг гишүүний саналыг УИХ-ын дарга хүлээж авсан.

Н.Алтанхуягийн  хувьд “Нэгэнт МАН бүх зүйлийг хүссэнээрээ удирдаж байгаа цагт ажлын хэсэг байгуулаад ч нэмэргүй. Яах вэ, горьдлого л юм даа” гэж үзэл бодлоо илэрхийлсэн билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button