НИЙГЭМ

“Дайчин нөхөрлөл нь манай хоёр ард түмний найрамдлын харилцааг бэхжүүлсэн”

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Ялалтын баярын мэндчилгээг дэвшүүллээ.  Уг мэндчилгээнд,

“Та бүхэнд Аугаа их Эх орны дайны Ялалтын 76 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Энэхүү гэгээн баяр нь хүн бүрийн хувь заяатай холбоотой билээ. Бүгд Найрамдах Монгол Ард Улс дайны эхний өдрүүдээс эхлэн Зөвлөлт Холбоот Улсын түрэмгийлэгчийн эсрэг тэмцэлд бүх талын туслалцааг үзүүлж, дайчин нөхөрлөл нь манай хоёр ард түмнийн найрамдлын харилцаа холбоог улам бүр бэхжүүлсэн билээ. Чөлөөлөгч дайчид болон арын албаны ажилчдын өмнө бөхийн ёслое. Дайны талбараас буцаж ирээгүй, дайснаа ялахын төлөө алтан амиа золиосолсон хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэн дурсая. Бид Ялалтын баярыг үүрдийн үүрд тэмдэглэх болно. Цар тахал зэрэг аливаа бэрхшээл нь бидэнд саад болж чадахгүй. Бид дахин нүүр нүүрээ тулан, эсвэл онлайн хэлбэрээр цуглан, «Үхэшгүй мөнхийн хороо»-ны эгнээнд жагсан алхах болно. Эрхэм хүндэт ахмад дайчид аа. Монголын болон Оросын ард иргэд ээ. Та бүхэнд баярын мэндийг дэвшүүлж, энх тайван, амар амгаланг хүсэн ерөөе. Ялалтын баярын мэнд хүргэе!” хэмээжээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button