ДЭЛХИЙ

“Victoria’s Secret” сахиусан тэнгэрүүдээ өөрчлөх үү

Алдарт “Victoria’s Secret” дотуур хувцасны фирмийн захирал сахиусан тэнгэрүүдээ нийгмийн хувьд хамааралгүй болсон хэмээжээ. Өнгөрсөн жилүүдэд сахиусан тэнгэрүүд тус компанийн сурталчилгааны томоохон нэг хэсэг байсаар ирсэн. Тайра Банкс, Жижи Хадид, Адриана Лима гэх мэт алдартай моделиуд “Victoria’s Secret” компанийн сахиусан тэнгэр байсан билээ.

Гэвч тус компани нийгмийн идэвхтнүүдтэй хамтран орчин үеийн эмэгтэйчүүдэд тохирох имиж гаргаж ирэхээр ажиллах болсон байна. Өнгөрсөн лхагва гарагт (2021.06.16) “Victoria’s Secret” компани томоохон өөрчлөлт хийнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Өнгөрсөн хоёрдугаар сард “Victoria’s Secret” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Мартин Уотерс “New York Times” сонинд ярилцлага өгөхдөө “Дэлхий ертөнц өөрчлөгдөж байхад бидний хариу үйлдэл хэтэрхий удаан байсан. Бид эрэгтэй хүмүүс эрэгтэйчүүдийн юу хүсдэгийг бус эмэгтэйчүүдийн хүсдэг зүйлийг анхаарах ёстой” хэмээжээ.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button