ДЭЛХИЙ

“Victoria’s Secret”-ийн модель загварын ертөнцийн бараан талыг илчилжээ

Австрали гаралтай модель Бриджет Малколм загварын ертөнцийн  бараан талыг илчилсэн байна. 29 настай тэрбээр “Victoria’s Secret”-ийн модель байсан бөгөөд загварын ертөнц өөрчлөгдөх хэрэгтэй хэмээжээ. Малколм PTSD буюу Гэмтлийн дараах стрессийн эмгэгийн улмаас өөрт тохиолдсон явдлаа одоог хүртэл ярьж чадаагүй гэдгээ хэлсэн байна.

Тэрбээр “18 нас хүрэхдээ би гурван улсад ганцаараа амьдраад үзчихсэн байсан. Би Антарктидаас бусад бүх тивд очиж үзсэн. Намайг хөгшин эрэгтэйчүүд хэд хэдэн удаа барьж илсэн. Бэлгийн хүчирхийлэлд ч нэг бус удаа өртсөн. Миний агент надад кокаин хэрэглэж жингээ хас гэж хэлсэн. Агентлагаас долоо хоног бүр жингээ хас гэж хэлдэг байсан. Би Гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй болсон. Надад жингээ хасахын тулд бэлгийн харьцаанд ор гэж хүртэл хэлсэн удаа бий” хэмээжээ.

Малколм үүний улмаас Ксанакс, Амбиен гэх эм хэрэглэдэг болсон байна. Гэхдээ одоо тэрбээр эмнээс хамааралтай байхаа болоод хоёр жил өнгөрч байгаа аж. Малколм нэмж хэлэхдээ загварын ертөнц өөрчлөгдөх хэрэгтэй, миний ажилд хүчирхийлэл байх ёсгүй гэсэн юм.

Эх сурвалж: Ladbible

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Saddam Хуссейны сүнс
Saddam Хуссейны сүнс

Энэ чинь л үхэж далд орсон пизда царайлсан золбин капитализм шүү дээ. Ийм зүйлийн л үхэж далд орсон ардчилал гэж хуцаад ардчилсан намын үхээрүүд Монголд оруулж ирчихээд сүйрүүлж эхлээд 30 гаруй жил өнгөрчихсөн байна. Тиймээс золбин ардчиллыг үхэж далд орсон ардчилмсан намтай нь устгаж ҮБХ-ны дарганцруудыг нь хээр аваачиж буудаж алаад шатаах хэрэгтэй.

Back to top button