ДЭЛХИЙ

Судалгаа: Хөл хорионы үед дотогшоо хүмүүс илүү сэтгэл гутралд оржээ

Цар тахлын үеийн хөл хориогоор дотогшоо зан төлөвтэй хүмүүс “хожсон” гэх таамаглал дэлхий нийтэд зонхилж байсан. АНУ-ын зохиолч, сэтгүүлч Жон Ронсон энэ үзлийг анх дэвшүүлсэн хүмүүсийн нэг юм. Тэрбээр “Дотогшоогоо хүмүүсийн хувьд өөрийгөө тусгаарлах нь тийм ч том асуудал биш. Би ийм төрлийн нөхцөл байдалд дасаагүйгээр нь хөл хорионы үед экставерт хүмүүст л санаа зовж байна” хэмээн хэлж байжээ. Үүний дараа түүний энэ байр суурьтай олон улсын “Ротерс” агентлаг, “Блүүмберг” телевиз тэргүүтэй дэлхийн олон хэсэг санал нийлж байгаагаа илэрхийлжээ.

Гэтэл ихэнх судалгааны дүн дээрх таамаглалаас тэс өөр гарсан байна. Австралийн Воллонгонгийн их сургуулийн эрдэмтэн Мэрянн Вэйн дэлхийн таван улсад хийсэн судалгаагаар дотогшоо хүмүүс хөл хорионы үед гадагшаа зан характертай хүмүүсээс хамаагүй илүү сэтгэл хямралд орж, түгшүүртэй болж байгаа нь тогтоогджээ. Өөр хэд хэдэн эрдэмтдийн судалгааны дүн ч үүнтэй ижил гарсан байна.

Нийгмийн харилцаа бол хүний үндсэн хэрэгцээ юм. Дотогшоогоо сэтгэлгээтэй байна гэдэг нь огт нийгэмших хүсэлгүй гэсэн үг биш”  – Даниел Гублер, Катя Шлегел /эрдэмтэд/

Энэ талаар эрдэмтдийн зүгээс “Экставертууд найзын хүрээлэл өргөнтэй. Тэд нүүр нүүрээ харж чадахгүй байсан ч “Zoom” эсвэл “WhatsApp” ашиглан хоорондоо чөлөөтэй холбогдож чаддаг. Мөн цахим арга хэмжээ, онлайн тоглолтуудыг идэвхтэй зохион байгуулдаг, оролцдог нь тэднийг нийгэмтэй ойр байхад тусалдаг. Интровертуудын хувьд эсрэгээрээ нийгмийн капитал багатай учраас ийм үр дүн гарсан байж болзошгүй” хэмээн мэдээлжээ.

                                                                                                                        О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Үгүй байх эсрэгээрээ байх. Дотогшоо хүмүүс ч адилхан интернет хэрэглэнэ. Бодитоор хүмүүстэй ялангуяа байнга хүнтэй харьцах дуртай хүнтэй байх дургүй. Аймаар ядардаг. Одоо намайг дагаад нэг юм дугуйтай с####ахгүй гай болоод байж л байна. Хүнд саад болохгүй амьдарч сурах хэрэгтэй. Олонсог бол өөртэйгөө адилхан нийтэч ганцаараа байж чадахгүй хүмүүстэйгээ нийлээд бие биендээ ханьтай адилхан зан ааштай амар баймаар. Тийм байт#### заав#### интроверт хүнтэй ирж на####дах гээд. Дараа нь пянгаа даадаггүй. Гайгаас болоод би байнга явдаг маршрутаа өөрчлөх хэрэгтэй болж байна. Гэтэл манайд тийм өргөн сонголт байдаггүй. Хүнд саад болохгүй байх их чух#### шүү. Гөлөг шиг дагаад баахан юм асуугаад үнэн ядаргаатай байна.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button