НИЙГЭМ

Замын-Үүд суманд хэсэгчлэн хөл хорио тогтоон "Нэг өрх - Нэг шинжилгээ” хийж байна

Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхт төлөөлөгч Л.Алтангэрэл Замын-Үүд боомтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх зорилготой үе шаттай ажлуудыг хийж байна.

Тухайлбал, цар тахлын хор уршгийг арилгах, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, түүнд тавих хяналтыг чангатгах, эрүүл бүс болох зорилгоор тус сумын зарим багийн нутаг дэвсгэрт 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 06:00 цагаас 19-ний өдрийг дуустал хэсэгчилсэн хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоолоо.

Хэсэгчилсэн хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосонтой холбогдуулан Замын-Үүд сумын 160 төрийн алба хаагч нар гудамж, талбай, олон нийтийн газарт хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийг сахиулан үүрэг гүйцэтгэж байна.

Мөн сумын хэмжээнд ариутгал халдваргүйтгэлийн ажил шат дараатай хийгдэж байгаа бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нийтийн эзэмшлийн гудамжинд 66 км талбай буюу 396,000 м.кв талбайд халдваргүйтгэл хийгдсэн.

Түүнчлэн халдварын тархалтыг хумих зорилгоор 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Замын-Үүд суманд "1 өрх-1 шинжилгээ” аян зохион байгуулагдаж байна.

Улаанбаатар хот болон бусад аймгаас Замын-Үүд сум руу орох хүндэтгэн үзэх шалтгаантай буюу эрүүл мэнд, буяны ажлаас бусад иргэдийн зорчих хөдөлгөөнд тогтоосон хязгаарлалт хэвээр үргэлжилнэ.

Замын-Үүд сумын үндсэн оршин суугч, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойш нэвтрэхийг зөвшөөрөх ба PCR шинжилгээг үндэслэн нэвтрэх зөвшөөрөл олгож, долоо хоног гэрийн тусгаарлалтын дэглэмийг мөрдөх юм.

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал баяр наадмын өдрүүд тохиож байгаа учир Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-10 16:19

Нямбаатар чинь ажиллана гээд яриад баысан яасан бэ сайхан мултардаг гаруу гүй юу

Зочин
Зочин
2021-07-10 18:29

Хужаа нар мэдчихсэн үү .Мэдчихээд шаардсан уу тэгнээ тэр Х�##�двар нэмэгдээгүй 0 гээд мэдээлээд байсан.

Холбоотой мэдээ

Back to top button