ДЭЛХИЙ

Дэлхийд: Бүрэн вакциндаа хамрагдсан сурагчид ангидаа маск зүүх шаардлагагүй

Хоёрдугаар тундаа хамрагдсан сурагчид энэ намар ангидаа маск зүүх шаардлагагүй гэж өнгөрөгч баасан гарагт олон улсын “Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв”-өөс мэдэгдлээ.

Тэдний зүгээс сурагчид ангид байхдаа бие биенээсээ гурван фут буюу ойролцоогоор 0.9 метрийн зай барихыг зөвлөж байгаа юм. Гэхдээ үүнийг хийх боломжгүй тохиолдолд “нэг ч хүүхдийг сургуулиас гадна үлдээх ёсгүй” гэж тус төвийн Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх хэлтсийн Тээврийн аюулгүй байдлын багийн ахлагч Саубер-Шатц хэлжээ. Дээрх шийдвэр нь “Хүүхдүүдийг анги танхим дахь болон гадуурх үйл ажиллагаанд оролцоход туслах зорилготой” гэж тэдний зүгээс тайлбарлав.

“Шинжлэх ухаан үүнийг дэмжих болно. Вакцинууд халдвараас урьдчилан сэргийлэхэд маш үр дүнтэй бөгөөд хүн халдвар авсан ч ноцтой өвдөхгүй, заавал эмнэлэгт хэвтэх шаардлагагүй байх болно” -Фай В.Бузманы нэрэмжит нийгмийн эрүүл мэндийн коллежийн декан Марк Уильямс.

Энэ тал дээр дэлхийн зарим улс орнууд болон муж, дүүргүүд бие даан шийдвэр гаргаж эхэлжээ. Жишээлбэл, Миссурид Клэй Каунтийн Нийгмийн эрүүл мэндийн төвөөс энэ намар хүүхдүүд сургуульдаа ирэхдээ заавал маск зүүх шаардлагагүй гэж мэдэгдсэн байна. Миссури нь ковид-19 халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн тоогоороо тэргүүлж буй улсуудын нэг юм.

                                                                                        Эх сурвалж: nbcnews.com

                                                                                                                        О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button