ДЭЛХИЙ

Уоррен Баффет: Цар тахлаас ч хүнд үе хүлээж байна

Шинэ коронавирусийн цар тахалд хүн төрөлхтөн үнэхээр ямар ч бэлтгэлгүй байж, асар их хохирол амсаж байгаа билээ. Гэсэн ч, “үзмэрч”-ийн зөгнөснөөр үүнээс ч илүү хүнд цаг үе биднийг хүлээж байгаа аж. Энэ талаар Уоррен Баффетт Америкийн “CNBC” телевизийн нэвтрүүлгийн үеэр мэдэгдсэн байна.

Энэ цаг үед хүн төрөлхтөн коронавируст цар тахлын улмаас эдийн засгийн асар их хохирол амсч, туйлын тэгш бус нөлөөнд орсныг ч онцлов.

Түүний хэлснээр, жижиг дунд бизнес эрхлэгч сая сая аж ахуйн нэгжүүд хүн төрөлхтний түүхэнд урьд хожид байгаагүйгээр “дампуурч” аймшигтай “хүнд цохилт”-д орж байгааг ч дурьдав. Нөгөөтэйгүүр, цар тахал томоохон компани, корпорациудын хувьд “ашигтай” байгаа талаар цар тахлын үед тун ашигтай ажиллаж байгаа гэлээ.

Цар тахлын нөлөө АНУ-ын Дотоодын Нийт Бүтээгдэхүүн (ДНБ) 2020 оны хоёрдугаар улиралд 31,4 үзүүлэлтээр буурахад хүргэсэн гэж тэрбээр онцлов.

Уоррен Баффеттийн дүгнэснээр автомашины худалдаа эрхлэгчдэд цар тахал “азтай үе” болж байгаа, учир нь тэд зах зээл дэх машины хомсдолоос нэлээдгүй ашиг олж байгаа талаар ярьсан байна.

Өдгөө 91 настай тэрбумтны ирээдүйн талаархи “зөгнөл” нь харин нэлээд “гутранги” байгаа юм.

Тэрбээр хэлэхдээ, “Энэ бол төгсгөл биш”, — гээд Дэлхий ертөнц аймшигт “үзэгдэл”-үүдэд бэлдэх цаг болсон, мөн хамгийн “муу” зүйл хараахан ирээгүй гэсэн юм.

“Өөр шинэ цар тахал болно гэдгийг бид мэдэж байгаа. Одоо бидэнд цөмийн, химийн, биологийн цар тахал байна. Шинээр бас “кибер аюул” бий болчихлоо. Эдгээр нь бүгд л өөр өөрийн гэсэн хор уршигтай. Тиймээс бид дараагийн цар тахалд бэлтгэлтэй байх хэрэгтэй”, — хэмээн тэрбумтан сануулав.

Үүнээс өмнө нь, Америкийн бизнес эрхлэгч, “Microsoft” (Майкрософт) компанийг үндэслэгчдийн нэг Билл Гейтс хэлэхдээ хүн төрөлхтөн гурван жилийн дараа, хэрэв “аз дайрвал” 20 жилийн дараа гэхэд тохиолдож болзошгүй өөр нэг цар тахалд бэлэн байх ёстой гэж мэдэгдэж байсан.

Билл Гейтс “гунигтай” гэмээр ийм нэг таамаглал дэвшүүлсэн ч үүнээс үл харгалзан Дэлхий дахины өнөөгийн нөхцөл байдлаас хүн төрөлхтөн том сургамж авч, дараагийн шинэ хүнд сорилтуудад урьдчилан бэлтгэж эхлэх шаардлагатай байгааг онцолсон.  

Гэсэн ч, дараагийн цар тахал нь хүн төрөлхтөнд “COVID-19”-ээс бага хохирол учруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейсус мөн л дараагийн цар тахлын эсрэг бэлтгэл хийх шаардлагатай байгаа талаар ч ярьж байсан.

Түүний бодлоор улс орнуудын төр засгийн удирдлагууд, эрх баригчид шинэ сорилтуудыг даван туулахын тулд ялангуяа эрүүл мэндийг хамгаалах салбарт илүү их анхаарлаа хандуулах хэрэгтэйг ч сануулсаар байгаа юм.

Энэ бүхнээс харвал, хүн төрөлхтөн дахин “өөр” сорилттой тулгарч, түүнийг даван туулж чадах эсэх нь одоогоор бүрхэг. Учир нь, бид коронавирусийн халдварын өмнө “өвдөг сөхрөх” шахаж байгаа. Гэсэн ч, хамтын хүчээр, даваад гарна гэдэгт итгэлтэй байна.

О.АНАР

(Эх сурвалж: planetanovosti.com)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button