Энэтхэг Улсад “COVID-19”-ийн эсрэг хуурамч вакциныг иргэддээ тарьжээ

Энэтхэгийн цагдаагийнхан гэмт хэргийн шинжтэй схемд холбоотой 14 хүнийг баривчилсан байна. Тус улсад олон мянга хүн коронавирусийн эсрэг хуурамч вакцины “золиос” болсон байна. Тэрхүү хуурамч “вакцин” нь давсны уусмал байсан гэсэн мэдээллийг “Си-Эн-Эн” (CNN) агентлаг мэдээллээ.
Гэмт хэргийн шинжтэй энэхүү схемд эмнэлгийн ажилтнууд холбогдсон байгаа нь анхаарал татаж байгаа юм.
Мумбай хотын Цагдаагийн Газрын хэвлэлийн төлөөлөгч Вешала Тхакурийн мэдэгдэхдээ хотын эргэн тойронд хамгийн багадаа 12 удаагийн хуурамч дархлаажуулалтын кампанит ажил явагдсан аж.
Вакцинжуулалтын цэг болгон дээр иргэдэд давсны уусмал тарьсан байна.
Коронавирусийн эсрэг вакцины оронд давсны уусмал тариулсан хүмүүсийн тоо ойролцоогоор 2500 байгаа гэжээ.
Вакцинжуулалтын хуурамч схемийг зохион байгуулагчид 28000 америк долларын ашиг олсон байна.
“Бид эмч нарыг баривчлаад байна. Тэд гэмт үйлдэлдээ хуурамч гэрчилгээ, хуруу шил, тариур үйлдвэрлэдэг эмнэлгийг ашигласан нь тогтоогдсон”, – хэмээн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч онцлов.
Хууль сахиулагчдын мэдээлснээр залилан хийж, мөн хүн амины хэрэг үйлдэхээр завдсан болон бусад хэрэгт 14 хүнийг сэжигтнээр баривчлан саатуулсан байна. Түүнчлэн, “Ассошиэйтэд Пресс” (Associated Press) агентлагийн мэдээлснээр “муссон” борооны улирлын дараа Энэтхэгийн голын эрэг дээр “COVID-19”-ийн халдвараар нас барагсдын булш угаагдсан гэж мэдээллээ.
(Эх сурвалж: CNN)
О.АНАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.