Нийгмийн

Монгол Улсын соёлын элчээр Л.Энхмэндийг томилжээ

Швед Улсад Монгол Улсын Соёлын элчээр Л.Энхмэндийг томилжээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсаас Швед улсад суух Элчин сайд Т.Жанабазар түүнийг хүлээн авч уулзаж, “Монгол Улсын Соёлын элч”-ийн гэрчилгээг гардуулсан байна.

Соёлын элч Л.Энхмэнд нь Монгол Улсын түүх, соёл, урлаг, спортыг амьдарч буй орондоо таниулан сурталчлах болон Монгол-Шведийн соёл, хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа Элчин сайд Т.Жанабазар илэрхийллээ.

Л.Энхмэнд нь 2008-2012 Чех Улсад,  2012 оноос Швед Улсад ажиллаж амьдарч байна. Түүний 2014 онд үүсгэн байгуулсан “Гэгээн Эгшиг” ардын хөгжмийн хамтлаг Швед болон Европын улсуудад урлагийн тоглолтоо толилуулж, Европын бүс нутагт тогтмол зохион байгуулагддаг урлагийн фествалиудад амжилттай оролцсоор иржээ. Тэрээр  Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны гишүүн бөгөөд 1999-2021 оны хооронд 40 гаруй дуу хөгжмийн уран бүтээл туурвиж, 2015 онд МУСТА цол тэмдгээр шагнуулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button