
Хоёр Солонгос хоорондын ээлжит дуудлагын үеэр Умард Солонгос пуужин хөөргөх төлөвлөгөөний талаар Өмнөд Солонгост анхааруулаагүй гэж БНСУ-ын хоёр Солонгос Нэгдэх Яамнаас иш татан Өмнөд Солонгосын “Ёнхап” /Yonhap/ агентлаг мэдээлжээ.
“Өнөө өглөө /2021.10.20/ ердийнх шигээ Солонгос хоорондын холбооны шугам дээр дуудлага ирсэн боловч Умард Солонгосын тал өнөөдөр болсон нөхцөл байдлын талаар огт дурьдаагүй” гэжээ.
Тус агентлагийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний хамтарсан штабын дарга нар баллистик пуужин хөөргөсөн нь ил болохоос нэг цагийн өмнө Өмнөдийн тал руу утасны дуудлага орж ирсэн аж.
Өмнө нь, “Ёнхап” агентлаг Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн холбооноос иш татан Умард Солонгос мягмар гараг /2021.10.19/-т ойрын тусгалын баллистик пуужин туршсан талаар мэдээлж байсан. Баллистик пуужин нь 430-450 км замыг туулж, хамгийн дээд өндөр нь 60 км-т хүрсэн. Цэргийнхний мэдээлснээр Умард Солонгос шумбагч онгоцноос баллистик пуужин хөөргөн туршсан гэжээ.
(Эх сурвалж: ria.ru)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.