УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан шатрын ДАШТ-д 29 дүгээр байрт оров

Шатар сонирхогчдын насанд хүрэгчдийн ДАШТ-ээс 12 настай Н.Содбилэгт мөнгөн медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тус тэмцээнд оюунаа сорьсон УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан 75 шатарчнаас таван оноогоор 29 дүгээр байрт оржээ. Тэрбээр 1700 хүртэлх ангилалд өрсөлдсөн юм.
ДАШТ-д түүнтэй хамт оролцсон Б.Тэнүүнболд 2000 хүртэлх ангилалд 10, М.Мандухай 17, 2300 хүртэлх ангилалд Б.Халиун 29 дүгээр байрт оржээ.
Д.ЛҮНДЭЭЖАНЦАНГИЙН НАМТАР
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1975 он: Нийслэлийн 10 жилийн 28 дугаар дунд сургууль
1980 он: Монгол Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1980-1985 он: Монгол Улсын Их Сургуулийн багш, ХЗЭ-ийн хорооны дарга
1985-1986 он: Улсын Прокурорт хэлтсийн прокурор
1986-1989 он: Улсын Прокурорын туслах, хэлтсийн дарга
1989-1990 он: ШУА-ын Төр, эрх зүйн хүрээлэнд секторын эрхлэгч
1990-1991 он: Хууль зүйн байнгын хорооны нарийн бичгийн дарга /дэд дарга/
1990-1992 он: Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн
1992-1996 он: Монгол Улсын Их Хурлын гишүүн
1992-1995 он: Монгол Улсын Их Хурлын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны дарга
1992 он: Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
1995-1996 он: Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
1996-2000 он: Монгол Улсын Их Хурлын гишүүн
2000-2004 он: Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
2000-2004 он: Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2007 он: Монгол Улсын Их Хурлын дэд дарга
2004-2008 он: Монгол Улсын Их Хурлын гишүүн
2007-2008 он: Монгол Улсын Их Хурлын дарга
2008-2012 он: Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 он: Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2020 он: Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2020 он: Ёс зүйн дэд хорооны дарга
ШАГНАЛ
1997 он: Хөдөлмөрийн хүндэт медаль
2001 он: Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
2001 он: Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
2006 он: Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
2006 он: Монгол Улсын гавьяат хуульч.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
тэнэг гар хэнийг ч хожно гэж тэмцээнд ордог бна а.нямдоржтойгоо л тогло:улсын аваргад шагн�##�т байр эзэлж үзээгүй бж.нэг хэсэг яруу найрагч бно гэж гүйсэн.намбагүй хөгшин