Сурвалжилга, Нийтлэл

СОЁЛЫН КРИТИК №3: Умардын цэргүүдийн хоол “БАОЗИ” – БУУЗ болсон түүх

Арванхоёрдугаар сарын 19-нд нийтлэгдэж байсан контентыг Цагаан сарын баяр ойртож буйтай холбогдуулан сэргээн нийтэлж байна.

Критик гэдэг нь шүүмж гэсэн утгатай. Харин шүүмж бол эргэлзэх, асуух, тодруулахын нэр.

Та “Монгол үндэсний хамгийн гол хоол бол бууз” гэж ярих хүнтэй цөөнгүй тааралдаж мэднэ. Үндэсний тэмдэглэлт шинжтэй бүхий л баяр, ёслолуудаар монголчууд бууз хийж, иддэг. Ялангуяа Цагаан сарын баярыг буузгүй огтхон ч төсөөлж чадахгүй.

“Соёлын критик” цуврал контент “Энэ манай соёл мөн. Гэхдээ яг бидний өөрсдөө бий болгосон, дэлхийн хэмжээнд “Манайх” гэж бахархах соёл мөн үү?” гэсэн асуултыг тавьдаг. Үүний өмнө шанз хөгжим, хөөрөгний гарал үүслийг энэ үүднээс хөндөж байсан.

Тэгвэл энэ удаад  буузтай “танилцъя”. Адаглаад монголчууд гурил гэдэг хүнсний бүтээгдэхүүнийг урд хөршөөсөө дамжуулж авдаг, хэрэглэдэг болсон байх юм. Түүнчлэн нүүдэлчин монголчуудын үед буузтай төстэй хоол хийж иддэг байсан тухай түүхэн эх сурвалж олддоггүй.


ИРГЭД: БУУЗ МОНГОЛ ХООЛ МӨН БАС БИШ

Бид “Та буузыг монгол хоол гэж боддог уу?” гэсэн асуултыг тавьж, хэд хэдэн иргэнтэй санамсаргүй уулзлаа. Харин тэд янз бүрээр хариулж байна. Зарим нь “Монгол хоол биш л дээ. Хятадаас гаралтай хоол гэж боддог. Манай үндэсний хоол гэвэл чанасан мах, толгой шийр зэрэг л байх” хэмээнэ.

Нөгөө хэсэг нь “Манай хоол байлгүй яах вэ. Гадаадын жуулчин гэрт ирвэл бууз л хийж өгнө” гэж хариулж байна. Харьцангуй залуу хүмүүс буузыг монгол хоол биш гэж боддог нь энэ санамсаргүй асуулгаас анзаарагдаж байлаа.

Харин тэдний олонх нь нэгэн жигдээр чанасан мах болон бүхэл махан төрлийн хоолнуудыг монгол үндэсний хоол гэж боддогоо илэрхийлэв. Мөн нэг иргэн “Ер нь бидэнд хоолны соёл гэх зүйл үгүй дээ. Мах, цагаан идээнээс өөр...” гэж дуугарсан нь энэ удаагийн “Соёлын критик” цувралын хөндөх гээд буй хамгийн гол асуудлыг онож байлаа.


П.БОЛДБААТАР: ГАРАЛ ҮҮСЛИЙН ХУВЬД БУУЗ МОНГОЛ ХООЛ БИШ

Цаашлаад энэ хүрээнд “Art ger” төслийн багийнхантай холбогдлоо. Тэд монгол үндэсний онцлогтой хоол хийж буй бичлэгээ хийж, цахим орчинд байршуулдаг. Үүгээрээ үндэсний соёлыг дэлхий нийтэд ихээхэн сурталчилж чаддаг.

Бас хоолоо хийхдээ тодорхой түүхэн судалгаа, сурвалж дээр үндэслэж, бичлэгээ тайлбар мэдээллээр баяжуулдаг онцлогтой юм. Бид тус төслийн тогооч, хөтлөгч П.Болдбаатарын байр суурийг сонслоо.

Тэрбээр буузыг соёл болон гарал үүсэл талаас нь авч үзээд, хоёр өөр хариулт өгч байна.

СОЁЛ ТАЛААС: Монголчууд хэдэн арван жилийн өмнөөс нэгэнт буузтай холбогдсон. Өдгөө хамгийн хүндэтгэлт, олныг хамарсан баяр ёслол бүрээр бууз хийж иддэг уламжлал тогтсон. Энэ утгаар монгол хоол мөн.

ГАРАЛ ҮҮСЭЛ ТАЛААС: Миний судалж мэдсэнээр яг монгол үндэсний хоол гэхэд хэцүү. Ази тивд амьдардаг ихэнх үндэстнүүд гуриланд боосон, битүү төрлийн ийм хоолыг хийж иддэг байсан. Япон, Хятад төдийгүй Орос, Балба гээд. Нөгөө талаар тэд одоо ч энэ хоолоо идэж байгаа. Тэгэхээр аль нэг үндэстний гэхээс илүү дэлхийгээр хамгийн өргөн тархсан хоолнуудын нэг гэж харах нь зөв бололтой.

Тэгвэл түүний хувьд яг эргэлзээгүй монгол үндэстний хоолоо нэрлэ гэвэл боодог гэнэ. Мөн зум хэмээх хоол байдгийг онцоллоо.

П.Болдбаатар “Зумыг монголчууд хүндэтгэлт зочдодоо барьдаг. Судлаачид зөвхөн монгол үндэстэн, ястнууд л зум хийдэг соёлтой гэж үзэж байгаа. Мөн үүний дараа хонины өвчүүг нэрлэж болно. Эмэгтэй хүн төрөх үед эх барьж авсан эмчид нь хонины өвчүү тавьж, талархлаа илэрхийлдэг соёл ч байна. Гал тахидаг соёл ч байна. Айлд бэр ороход “Өр нимгэн байг” гээд өвчүү чанаж өгдөг нь ч бий.

Мэдээж монголчуудын хувьд хамгийн чухал үндэсний идээ зоог бол цагаан идээ. Үүнийг орхигдуулахын аргагүй” гэлээ.


ТҮҮХЭН СУРВАЛЖ: ГУРВАН УЛСЫН ҮЕД, МАНТУУНААС ҮҮССЭН

Тэгвэл, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нээлттэй мэдээллийн сангуудаас шүүж үзвэл, бууз нь мантуунаас үүссэн гэх. Мантуу гэдэг үг шууд хятад хэлэнд ингэж дуудагддаг бөгөөд англи хэлээр “Mantou” гэж галигладаг байна. Буузны хувьд ч “Баози” гэж дуудагддаг, “Baozi” гэж галиглажээ.

Үүнээс юуны өмнө нэр томъёоны хувьд уусмал, шингэмэл шинж харагдаж байна. Монгол хэлэнд бууз, мантуу гэсэн үгийн утгыг гарал үүсэл, үндэстэй нь тайлбарласан оролдлого байдаггүй бөгөөд мандарин хэлний үг гэдэгт эрдэмтэд санал нэг байна.

За, түүхэн сурвалжид бичсэнээр хятадууд мантууг “нээжээ”. Өөрөөр хэлбэл буузны дотроо шанзгүй хэлбэр нь мантуу. Хямд төсөр, илчлэг ихтэй тул хятадууд үе үеийн хүнд цагт мантуутай гүн бат “нөхөрлөсөн” ард түмэн билээ.

Жүгэ Лянг жанжин.

Харин Гурван улсын үед нэгэн цэргийн жанжин, Жүгэ Лианг дайны үеэр цэргүүддээ хялбар бөгөөд амтлаг, энерги сайтай хоол идүүлэхийн тулд мантуун дотор махтай шанз хийж боох санааг сэдсэн гэдэг сурвалж байна. Улмаар бууз үүссэн.

Өөрөөр хэлбэл “Бао” гэдэг ханз нь “Боох” гэсэн утгатай үг юм байна. Гурван улсын үе гэдэгт МЭ220-280 оныг хамруулж авч үздэг. Харин яг Баози гэсэн нэр томъёо Хятадад 10-р зууны үед буюу Сүн улсын үед өргөн хэрэглэгдэх болжээ.


ӨӨР НЭГ СЭЖИМ: МОНГОЛЧУУДАД ГУРИЛ БАЙГААГҮЙ

Түүхэн сурвалж, нэр томъёоны гаргалгаанаас гадна бас нэгэн сэжим байгаа нь гурил.

Монголчууд газар тариалан эрхэлдэг соёлд 200 орчим жилийн өмнөөс л суралцах гэж хичээж буй ард түмэн. Гурван улсын үе байтугай буузыг цэргүүдийн нийтлэг хоол нэгэнт болчихсон байсан нь батлагддаг Сүн улсын үед ч Монголд гурил үйлдвэрлэж байсангүй.

Эрт үеийн тариа нунтаглаж байсан байж болзошгүй элдүүр чулуунууд олдож байсан боловч түүнийг "Гурил үйлдвэрлэж байсан” гэж шууд дүгнэхэд учир дутагдалтай.

Харин бидний нэрлэж заншсанаар Манжийн дарлалын үед тэд цалин амууг Хятадаас зөөх зардлыг хэмнэхийн тулд энд газар тариалангийн эхлэлийг тавьсан гэж үздэг хандлага байна. Нөгөөтээгүүр, гурилыг яг гурил чигээр нь бид анх оросуудаас авсан бололтой. Оросуудтай найрамдалт харилцаа тогтоосон үеэс хойш гурилын худалдаа болон хэрэглээ эрс нэмэгдсэн талаар түүхчид онцолжээ.

Ямартай ч бууз бидний өөрсдийн үүсгэмэл, язгуур соёл биш гэдэг нь ийм сэжмүүдээр нотлогдож байна. Харин ихээхэн даяаршсан хоол гэдгийг дараагийн хэсгээс та олж мэднэ.


ДЭЛХИЙ  ДАХИНД: БУУЗЫГ ХЯТАДААС БУСАД ОРОНД Ч ИДДЭГ

Буузыг оросууд ч иддэг. Тэр бүү хэл Тайван, Тайланд, Филиппин ч иддэг. Өөрөөр хэлбэл буузны соёл яг монголчуудын дунд хэлбэрээ олсон шигээ дэлхийн олон улс орны хувьд нэгэнт хоолны соёл нь болчихжээ.

Учир нь энэ өөрөө хэлбэрийн хувьд сонирхолтой бөгөөд ухаалаг шийдэлтэй хоол. Доторх шанзыг нь, боох гурилыг нь ямар л бол ямараар өөрчлөн хувиргаж, буузыг шинэчлэн хөгжүүлэх боломжтой. Энэ үүднээсээ ч Азийн олон улсад нэвтэрчээ.

МАЛАЙЗ: Тахианы махан карригаар шанзаа хийдэг. Өөрсдөө “Пау” гэж нэрлэнэ. Исламын шашны үүднээс “Пау”-гийнхаа шанзанд гахайн мах хийхийг хатуу хориглодог.

Малайз Пау.

ИНДОНЕЗ: Супермаркетэд нь хөлдөөсөн бууз хамгийн түгээмэл худалдаалагдана. Ихэнхдээ тахианы махтай. Мөн онцлог нь, худалдаж аваад шууд богино долгионы зууханд хийн халааж, болгож идэх боломжтойгоор хийгддэг. Энэ нь тэдний соёл болжээ. Тэд буузаа “Бапао” гэнэ. Сонирхолтой нь, баяр ёслолын үеэр тэд үүндээ шоколадтай шанз ч хийдэг аж.

Индонез Бапао

ФИЛИППИН: Филиппинчүүд буузандаа голдуу махан шанз хийнэ. Адобо хэмээх үндэсний зоогоо буузны шанз болгох нь бий. Түүнчлэн бяслаг, шоколад хийх нь ч элбэг ажээ. Тэд “Сияопао” гэж нэрлэдэг.

Индонез Сяаопао.

Түүнчлэн Буриад ястны соёлоор дамжин оросууд ч бууз хийж иддэг. Япон, Солонгост ч ийм хоол хийж идэх нь нэгэнт өөрсдийн хэвшүүлсэн соёл болжээ. Тэдний хийдэг арга барил, орц найрлага нь дагаад өөриймшсөн шинэ соёлын түвшинд хэлбэржсэн байна.

Монголчуудын хувьд ч өөрсдийн гэсэн буузны соёлтой.


АСУУДАЛ: ЯЗГУУР СОЁЛЫГ СУДАЛЖ, УЛАМЖЛАЛТ СОЁЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ

“Аливаа соёл зарим үндэстэнд мандаад, зарим үндэстэнд унадаг” гэх афоризм бий. Өөрөөр хэлбэл соёлыг үндэстэн хоорондоо солилцож, хөгжүүлж явдаг жамтайг энэ илэрхийлж буй.

Тийм ч учраас монголчуудад урд хөршөөс “авсан” цөөнгүй соёл байгаа боловч түүнийгээ ялгаруулан, өөрсдийн онцлогоор хөгжүүлэх нь хамгийн чухал асуудал билээ. Бусад улс орнууд буузыг өөр, өөрсдийнхөөрөө баяжуулж байгаа шиг бид ч уран сэтгэмжит хэлбэрээр, буузны соёлоо шинэчлэх нь зүй мэт. Бид буузыг их махтай, сонгинотой, дээд гурилтай гээд эрүүл мэндийн хувьд хүнд хоол болгож иддэг.

Нөгөө талаар, энэ сэдвийн хүрээнд хөндөж буй дараагийн асуудал нь бидний язгуур соёл. Түүхэн цаг хугацааны явцад өөриймшүүлж авсан олон соёл байна. Гэхдээ бидний язгуур нь аль вэ гэж асуух үед, бууз лав багтахгүй нь. Иймд дэлхий нийтэд “Бууз бол монгол хоол юм шүү” гэж сурталчлахын өмнө азнаж, яг ямар хоол монголчуудын нүүдэлчин ахуй соёлыг илэрхийлж болох вэ гэдгийг бодолхийлэх хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл бууз бол уламжлалт соёл. Чанасан толгой язгуур соёл болж болох юм.


ӨМНӨХ КОНТЕНТ: Биднийх боловч биднийх биш ХӨӨРӨГ, түүний нууц

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эгэл
Эгэл
2021-12-09 09:44

Аливаа шүүмж хэтрэхээрээ утгаа �##�ддаг.Ингэж явсаар,бичсээр монгол хүнд өөрийн гэх зүйл байхгүй,эсвэл монгол үндэстэн гэж байгаагүй гэж хэлэгдэх вий,бусдын өгөөш болов?.Хүн төрөлхтөний түүх бол газар нутгийн төлөө тэмцэл байсан,төөрөлдөж хэрэггүй з�##�уу минь

Гумбаа
Гумбаа
2021-12-09 09:57

Мэдээ оруулж байгаа нөхөр нэг т�##�ын мэдээг орууолж тархи уга�##�т явуулж байна. Монголчууд бидны түүхийг гадныхан байнша самарч байдаг гэдгийг хэлчихье.
Гурил гаднаас авсан байж болно . Харин буузыг манай дээдсүүдийн нэг гаргасан , яагаад бид төрөлхийн сониуч угаар нь битүү үгээр бодол санаагаа илэрхийлдэг ард түмэн юм. Тэгэхээр үнэтэй ховор олж авсан гурилаар махыг янз бүрээр боловсруулж иддэг ард түмэн бид юм бууз тэгэхээр хаанаас үүссэн байхаар байна сайн бод

Зочин
Зочин
2021-12-09 12:57

Олон үндэстэнд тархсан хоол юм. Монголчууд шинэ хонины махтай, сүүлтэй давс сонгиноор л амт�##�сан махыг нь ихээр чихэж хийсэн том бууз амт чанар дээд шүү дээ.

Зочин
Зочин
2021-12-09 17:38

1. Баози гэж хятадаар, манайхны мантуун буузыг хэлдэг. Мантуун биш бууз нь өөр нэртэй. банш нь өөр нэртэй. 2. Монгол хоол мөн, учир нь монголчууд өргөн хэрэглэдэг учир. Монгол гар�##�тай биш байж болно. Монгол хоол гээд байгаа чанасан мах одоо үнэндээ идэхээ байсан. Суурин газар байгаа айл айхтар мах чанаж идэхгүй устаж буй хоол. Азиан орнууд бүр ОРОсын Ур�##� хүртэл тэр чигтээ бүх үндэстэнд байдаг хоол. Тэр орны бүх хүмүүс манай хоол манайхаар тэр гэдэг гэж байхад бид яагаад ганцаараа манайх биш хятад хоол гэж ярих ёстой гэж ?

Тэнгис чи мэдлэггүй байна
Тэнгис чи мэдлэггүй байна
2021-12-09 18:00

Баози, бууз 2-оо ялгачихаад бурах хэрэгтэй. Хятад оюутнууд бүгд мантуун бууз харчихаад баози гэдэг. Зүгээр буузан дээр тэгдэггүй. Би нэг хэсэг монгол хоол идмээр санагдаад мантуун бууз их хийж иддэг байсан. Жаози нь жижиг хөөлгөгчгүй гурилтай баншаа хэлнэ. Тэнгисийн яриад байгаа бууз буюу хөөлгөгчгүй гурилтай буузыг нь өөрөөр нэрлэдэг. Санахгүй байна. Харин хятад оюутнууд миний хийсэн жирийн гурилтай шөлийг сонирхоод идэж үздэг байсан. Өөрсдөө бол Монгол гар�##�тай хоол гээд г�##� тогоо гэдэг хоол хийж өгдөг байсан. Тэр нь ус чанаад дотор нь жижиглэж бэлдсэн орцуудаа хийгээд болгоод гаргаж авч идээд дараагийнхийг нь хийдэг. Яагаад монгол гар�##�тай гэснийг нь бодохоор манайхны тогоонд бүхэл мах чанадгаас улбаатай байх гэж бодсон. тухайн үедээ бол мэдлэггүй тул манай монголд ийм хоол байдаггүй гэсэн гайхаад л манайхан бүгд үүнийг монгол хоол гэдэг гээд байсан. Мантуун буузыг бол минийхийг гоё байна гэж иддэг байсан. Мантуун буузыг бусад европ оюутнууд ч бас дажгүй гэдэг байсан. Уугаасаа ганцхан мантуун бууз сайн хийдэг болохоор бусдыг мантуун буузаар дэргэд нь ногоон с�##�аттай их дайлдаг байсан. Нимбэг чавган ундаа өөрөө зохиогоод тэрий хүртэл өнгийг нь хараад тоохгүй байснаа амт�##�ж үзэнгүүтээ дуусгадаг байсан. Анх бас нэг хятад оюутан намайг гэртээ урьж байсан. Тэгэхэд мантуун бууз хийж өгч байсан. Гэхдээ манайхан шиг дан махаар хийдэггүй. Махан дээрээ бараг 1 кг шахуу ногоон ногоо хийж байсан амтлаад ургамлын тос хийж байсан. Манайхан бол усаар шингэлдэг. Туханй үед бол би өөрөө огт хоол хийдэггүй байсан. Хожим нь өөрөө хийдэг болохоороо дэлгүүрт байдаг хөлдөөсөн ногоог авч чанаж бяцлаад мантуун буузандаа хийдэг л байлаа. Дэргэд нь с�##�ат хийхгүй үедээ.

Цаг үе өөрчлөгдөөд хоол устлаа
Цаг үе өөрчлөгдөөд хоол устлаа
2021-12-09 18:07

2. Зум гэдэг монгол хоол байдаг гэж анх удаа эндээс уншиж байна. Тэгэхээр устсан хоол яриад хэрэггүй болов уу? Тэр бүхэл мах чанах эд нар бүгд устаж байгаа. Боодог гэх мэт чинь жилд үсрээд нэг удаа л иднэ. Зарим нь хэдэн арван жилд нэг идэж үзэж байгаа байх. Өдөр тутам бид юу иддэг вэ ? Тэр бидний хоол. Өвчүү ч гэх шиг хэн одоо өвчүү иддэгг ? тэр бүү хэл өндөр үнэтэй байдгаасаа болж цагаан идээ монголчуудын хоол хүнснээс хасагдчихаад байхад амьдр�##�гүй юм ярихаа болих хэрэгтэй. 3: Хойд зүгийн цэргийн хоол мөн бол цагаан хэрмээс хойших нь бүгд нүүдэлчид жинхэнэ Хятадуудаас өөр хүмүүс. Хойд зүгээс гар�##�тай бол бараг манай гар�##�тай гэхэд болно.

Зочин
Зочин
2021-12-09 19:25

Бууз банш хятадаас гар�##�тай нь ойлгомжтой. Узбекууд бас манти гэж бууз хийдэг. Харин ширэнгийн ойн зэрлэг хүмүүс том шувуу �##�аад х�##�аасан чулуу хийгээд оёоод өдийг нь задгай г�##� дээр эргэлдүүлж яг манайх шиг боодог хийж байгаа бичоэг байдаг

Зочин
Зочин
2021-12-10 12:37

Тангад түвдээс гар�##�тай хоол гэж барууны хоолны номноос харж байсан.

Зочин
Зочин
2022-01-29 09:37

ХҮННҮ, Жужан, Сяньби, Уйгар, Түрэгийн эзэнт гүрний үед ч мөн адил дан мах идэж байсан, газар тари�##�ан эрхэлдэггүй байсан гэвэл би л лав итгэхгүй, торгоны замыг хян�##�тандаа байлгаж байсан Монгол угсааны дээрх улсууд өрнө дорныг холбож соёл түүхийн харилцаанд зохицуулагч хийдэг байсан юм. Тэгэхээр нэрний хувьд хятад мадарин хэл мэт сонсогдож байж болох ч монгол хоол болох нь дамжиггүй, Мантууг бол хятадууд сэдсэн байх, дотор нь мах чихэж идэхийг нь Монголчууд буюу нүүдэлчид сэтгэж олсон байх. Учир нь мах их иддэг уламжл�##�тай шүү дээ. Чанасан махыг мантуутай нь хольж идэж үзээд улмаар дотор нь чихэж идэхэд амар болгохыг өөрийн зарц хятад тогоочдоо ч да�##�гасан байж болно. Иймэрхүү сэтгэмжтэй зүйл нүүдэлчидээс л гарна.

Зочин
Зочин
2022-01-29 10:24

Энэ нэг нөхрийн дураараа солиорсны төлөө монголчууд хоолны соёлгүй болчихно ч гэж юу байхав. Япон солонгосчууд яагаад манай идээ ундааг суд�##�ж олон жил яваад байгааг наад өчүүхэн эрлийз тархиндаа жаахан тунгааж бодоороф

зочин
зочин
2022-01-29 10:58

Бүх юмыг хятдаас үүсэлтэй болгох гэж оролддог хүмүүс байдаг. бууз хэдий гаднаас ирсэн ч одоо манай үндэсний хоол болж хувирсан шүү. Монголыг хятадчилах хүсэлтэй зарим хүмүүс шүүмж нэрийн дор �##�ь болох муу хэлэхийг хичээх юм. .

Зочин
Зочин
2022-01-29 13:47

Үүсэл нь биш ч Монгол хоол болтол нь өөриймшүүлсэн болохоор Монгол хоол ,Оросууд Пози Хятадууд Баози гэдэг нь манай Бууз юм .

zochin
zochin
2022-01-29 15:16

mongol hooliig yamar canaatai hujaa hool bolgoh geed bna.

Зочин
Зочин
2022-01-29 18:38

Эгнэ хятадын эрлийз юм болгоныг хятад гар�##�тай гэх гээд байнаа даа. Монгол бууз бол тэс өөр, дэлхий дээр хаана ч байхгүй. Сүүлийн үед өвөрмонголчуд, буриадууд монгол юм болохоороо дөхүүлж хийж байгаа. Дээр бичсэн орнуудын буузыг бүгдийг идэж үзсэн. Өөр өөрсдийнхөөрөө л үндэсний болгоод хийчихсэн, бидэнд бол амтгүй. Монголчууд хоолны соёлгүй, бэлэн бүхэл махнаас өөр юмгүй гэж л хуцах гээд байнаа даа.

зочин
зочин
2022-01-30 03:32

Энэ нийтлэлийг бичиж байгаа хүн та арай цадиггүй санагдлаа.Харин таныг монголын эсрэг санаатай хүн юмуудаа гэж бодлоо.ЧАМ ШИГ ЮУНЫ ШЭЭС НЬ МЭДЭГДЭХГҮЙ ШЭЭС МОНГОЛЫН ТҮҮХ СОЁЛ ХООЛ УНДНЫ СОЁЛД ХАЛДАХ ЭРХ БАЙХГҮЙ

иргэн
иргэн
2022-01-30 15:09

Бууз бол суурин амьдр�##�ын гол хоол учраас Хубилай хааны үед Монголчууд суурин амьдр�##�д шилжсэн үедээ өөриймшүүлж авсан биз дээ. Монголчууд аваха�##�жтай учир мантуун буузыг амт чанартай эрүүл мэндэд сайн хэлбэрээр авсан байлгүй дээ, яагаад болохгүй гэж

Өндөр настан
Өндөр настан
2022-01-30 15:41

Хятад хоол тул баози гэдэг бүрэн аялгаар нь зөв хэлж бай гээд байгаа юм биш үү

Zochin
Zochin
2022-01-31 01:04

Бидний хятад хоол гэж боддог олон хоол Араб, Ойрх дорнодоос үүсэлтэй, үүнд бууз ч орно. Гоймонг Индо-европууд шинжааны нутагт анч авчирч улмаар хятадад тархсан бх жишээтэй. Х�##�уун тогоо монгол гар�##�тай, гэхдээ тухайн оронд өөрсдийн иддэг зүйлээ шөлөнд хийж болгодог тул өөр өөр хоол шиг болсон. Бууз ч адилхан, монгол бууз бол бусад улсынхаас өөр, үндэсний онцлогтой. Тийм хоол бол хятад гэж ярих нь утгагүй, юм мэдэхгүй бж мэдэмхийрдэг хүний яриа, гарлыг хөөвөл буузыг Араб хоол гэж ярих хэрэг гарна.

Zochin
Zochin
2022-01-31 01:09

Монголчууд гурил хэрэглэж байгаагүй гэдэг ямарч үндэслэлгүй. Хүннүгийн үед газар тари�##�ан өргөн хөгжсөн бсан. Манжийн үед ч тариа тарьж л бсан. 1990 оноос өмнө гут�##� хувцасаа өөрсдөө хийдэг бсныг мэдэхгүй хүмүүс монголчууд юу ч хийдэгнүй бсан гэж боддог бх. Түүхэндээ одоо л монголчууд юу ч үйлдвэрлэхгүй бүх зүйлээ хятадаас авдаг болсон шүү

Зочин
Зочин
2022-01-31 01:33

Mongoliin erdemten sudlaach ner zuusen hujaagiin huuhduud zoriud mongoliin zaluu ueiin tarhiig ugaah PR iig hujaagiin sanhuujilteer hiideg n nuuts bish.Odoonoos ted mongoliin uavur hoich ueiig uv soyolgui tuuhgui hujaagiin heseg gedeg uhamsariig bii bolgohoor zoriud iim medeelluud beltgej hevlel net d bairshuuldag.Uund n tolgoi muutai zarim uher mongoluud n tatagdan ordog.Sudlaach nertei garuud diilenh n hujaagiin hurliuzuud esvel tedend hudaldagdsan uhernuud baidag.

Бууз
Бууз
2022-01-31 20:47

Бууз Монгол нэр ээ

Хуучин Монголоор богож буюу боож хийдэг учраас тийнхүү нэрэлсэн бөлгөө!!!!

Мэдтүгэй!

CЭЛЭМ ТОГМИД
CЭЛЭМ ТОГМИД
2022-02-03 18:26

Гурил анх урд зүгээс идэж сураад дараа нь гурилаа урдаас дээрэмдэж иддэг болсон. Дуусахаар нь 10 цэргээ дагуулаад сэлмээ эргүүлээд урагшаа давхина даа.

Холбоотой мэдээ

Back to top button