Тодруулга: Хийнд хордсон хүүхдүүдээс тав нь эмнэлэгт үргэлжлүүлэн эмчлүүлж байна

Дархан-Уул аймгийн "Оюуны ирээдүй" цогцолбор сургуульд 12-р ангийн хоёр сурагч нулимс асгаруулагч хий цацсанаас 30 гаруй иргэн эмнэлэгт хүргэгдсэн. Өнөө өглөөний 08:00 цагийн байдлаар 7-11 дүгээр ангийн таван сурагч эмнэлэгт үргэлжлүүлэн эмчлүүлж, бусад нь гэртээ гарчээ. Хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд өнөөдөр нэг хүүхэд эмнэлгээс гарах юм байна. Харин хийнд өртсөн сургуулийн хоёр ажилтаны хувьд өчигдөр үдээс хойш ажилдаа ирсэн байна. Тус сургууль өчигдөр үдээс хойш цахимаар хичээллэсэн.
Мэргэжлийн байгууллагуудын хийсэн агаарын шинжилгээгээр сургуулийн цайны газар, нэгдүгээр давхраас хийн хор илрээгүй учир өнөөдрөөс хэвийн хичээллэж эхэлж байна.
Эмнэлгээс гарсан хүүхдүүд гэртээ байгаа бөгөөд ангийн багш нар нь хоёр цаг тутам биеийг нь асууж, ямар нэг зовиургүй бол хичээлдээ ирж болно гэсэн чиглэлтэй байгаа юм байна.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүүхдүүд минь үүнээс хойш сургамж авч ийм хий битгий ахиж хэрэглээрэй
Бусдын амь нас эрүүл мэндэд маш их хортой шүү
Bien hamgaalah bsn ch huuhduud min iim ymiig biedeee bvv awch ywaarai
Бас нэг сургамж боллоо гэж бодож байна
Хурдан эдгээд эмнэлэгээс гараарай
Surgamj awsan bailgvi dee odoo
Хий цацагдсан давхрыг ариутгах ёстой