НӨАТ: Урамшууллыг 5 хувь болгож нэмснээс ААН-д ирэх дарамтыг шаталж, багасгах нь оновчтой

НӨАТ-ын урамшууллын хувь хэмжээг нэмж, хоёроос таван хувь болгох асуудал хөндөгдөж, нийгмийн хамгийн онцлох сэдвүүдийн нэг болоод байна. Тодруулбал, "D-Parliament" цахим санал асуулгаар НӨАТ-ын урамшууллын хувь хэмжээг хоёр хувь байсныг таван хувь болгох асуулгад долоо хоногийн дотор 100 гаруй мянган иргэн дэмжсэн санал өглөө. Ингэснээр УИХ эл асуудлыг эргэж, харж, хэлэлцэх байдалд хүрч буй.
НӨАТ нь хоёр үүрэгтэй. Татварын орлогыг бүрдүүлэх хийгээд хяналт тавих явдал юм. Тухайлбал, ирэх жилийн буюу 2024 оны улсын төсвийн 25.3 их наяд төгрөгийн орлогын дийлэнх буюу 23.4 их наяд төгрөгийг зөвхөн татвараас бүрдүүлж байгаа билээ. Нарийвчлан авч үзвэл татвараас олох төсвийн орлогын 25.6 хувийг НӨАТ-аас бүрдүүлж байна.
Тэгвэл улсын төсвийн асуудлыг хөндөж, ярьж байгаа энэ чухал үед яагаад гэнэт НӨАТ-ын урамшууллын хувийг нэмэхээр болов.
-Уг саналыг гаргасан УИХ-ын дарга Г.Занданшатар юу гэв-
УИХ-ын дарга Г.Занданшатар эл асуулгыг санаачилж аравдугаар сарын 17-ноос Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд иргэдийн саналыг авч эхэлсэн. Уг саналыг 100 мянган иргэн дэмжиж, гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-аар хэлэлцэн шийдэх боломжтой хэмээсэн байдаг.
Тэгвэл тэрбээр энэ талаар чуулганы үеэр тайлбарлахдаа "НӨАТ-ын албан татварын хуулинд 20 хүртэлх хувийг буцаан олголтод зарцуулна гэж заасан байдаг. Мөн 10 хүртэлх хувийн урамшуулал олгоно гэж заасан байдаг юм. Хуулиараа бол 30 хүртэлх хувийн буцаан олголттой байгаа. 2020 онд ДНБ 37 их наяд болсон. Одоо 2024 онд 74 их наяд төгрөгөөр тооцсон. НӨАТ-ын орлого 2020 онд 2.2 орчим их наяд байсан. Ирэх жил 6.1 их наяд төгрөгөөр тооцоолсон. 2.5 дахин өсөлттэй байгаа. ДНБ болон НӨАТ-ын орлогын өсөлт шууд хамааралтай байх ёстой. Иргэдэд ирэх жил 410 тэрбум төгрөгийг өгнө гэж тооцоолсон. Сангийн яам төсвийн орлого бүрдүүлэх талдаа ийм байр суурь баримтлах нь зүй ёсных. 2.8 их наяд төгрөгийн НӨАТ-ын орлогын алдагдал бий болсон. Тэгэхээр бид НӨАТ-ын урамшууллын хувийг нэмэх хэрэгтэй. НӨАТ-ын албан татвар нэмэгдэхийн хэрээр буцаан олголт нэмэгдэх ёстой” гэсэн юм.
-Түүний тайлбарт Сангийн сайд Б.Жавхлан ямар хариу өгөв-
Сангийн сайд Б.Жавхлан Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны уулзалтад яваад ирсний араас ийм асуудал үүссэн байна хэмээн тодорхойлсон билээ. Тэрбээр "Татварын тогтолцоог ингэж өөрчилж болохгүй. НӨАТ-ын урамшууллыг нэмлээ гээд иргэдэд ашиггүй. Өндөр орлоготой хүмүүст ашигтай. Нөгөө талаасаа төсөв хэлэлцэж байгаа үед шалтгаангүй сэдвийг хөндөж байна. Төсөв задрах эрсдэлтэй. Яагаад энэ асуудлыг хөндөөд байгааг ойлгохгүй байна. Манай яаман дээр үүнтэй холбоотой судалгааны ажил ирээгүй” гэв.
"НӨАТ-ын урамшууллын хувь хэмжээг нэмэхэд тооцоо судалгаа хэрэгтэй. Шаталсан байдлаар олговол шаардлагат хүмүүстээ хүрэх магадлалтай"
Сангийн сайд болон УИХ-ын дарга нар уг саналд нэгдсэн байр суурьтай бус байгааг өнгөрсөн удаагийн хоёр өдрийн чуулганы хуралдаанаас харах боломжтой. Тэгвэл бусад гишүүдийг талцуулсан уг сэдэвт зарим гишүүд ямар байр суурьтай байгаа талаар хүргэе.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "УИХ-ын дарга л их хурлын индрээс энэ асуудлыг ярьсан. Нарийн мэдээлэл бол байхгүй. МАН-ын бүлэг иргэдийн саналаар хуульд өөрчлөлт оруулдаг байж болохгүй гэх байр суурь илэрхийлж байх шиг байна. Тэр нь ч зөв. Төр буй дор татвар буй гэдэг шиг татвар бол тодорхой хэмжээнд байх ёстой. Ер нь бол татварыг үе шаттай бууруулах, ингэхдээ бодитойгоор бууруулах асуудалд Засгийн газар бодлогоо боловсруулж, орж ирэх ёстой. Засгийн газрын оруулж ирсэн бодлогыг шууд УИХ-аар бужигнуулаад байж болохгүй гэж бодож байна" гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал "НӨАТ-тай холбоотой энэ өөрчлөлтүүд энэ удаагийн төсөв дээр яригдах боломжгүй. Төсвийг энэ чигээр нь үргэлжлүүлж, хэлэлцэж, батлана гэсэн үг. Мэдээж хэрэг "D-Parliament"-аар санал асуулга явуулж, одоо хөндөгдөж байна. Тэгэхээр тодорхой хэмжээнд ярьж таарна. Засгийн газар тооцоо, судалгаа гэх мэт бүхий л зүйлээ төлөвлөж, хэрхэн шийдвэрлэх санал дүгнэлтээ оруулж ирнэ гэж ойлгож байгаа. НӨАТ-ын тухай хууль, түүгээр дамжиж орж ирж байгаа орлого нь улсын төсвийн томоохон бааз суурийг эзэлдэг. Тиймээс тал бүрд байгаа мэдээллийг нэгтгэж, ярих ёстой. Энэ бол хэрэглээний татварын асуудал. УИХ-ын дарга ч санал бодлоо илэрхийлж байгаа. Холбогдох хүмүүс ч байр сууриа илэрхийлж байна. Далд эдийн засаг ч байсаар байгаа тул урамшууллын хувь хэмжээг нэмэх шаардлагатай байгаа юм байна гэж харж байгаа. Тодорхой хугацааны дараагаар уг асуудлыг ярилцаж, санал дүгнэлтээ нэгтгэх байх гэж хүлээлттэй байна" хэмээв.
УИХ-ын гишүүн Ц.Туваан "НӨАТ бол 2012-2016 оны үед Ардчилсан намын гаргаж ирсэн бодлого юм. Иргэд, пүүс компаниудын хийж буй арилжааны тодорхой хувийг хуримтлуулж авч, улсын төсөв рүү татвар байдлаар цуглуулах бодлого. Далд эдийн засгийг ил болгох маш үр дүнтэй бодлого юм. Тэгэхээр төсөвт бүрдүүлсэн уг мөнгийг эргүүлээд иргэддээ тодорхой хувийг нь урамшуулал болгож өгч байгаа. Сүүлийн байдлаар гэхэд л 100 гаруй мянган иргэн уг саналыг дэмжиж, саналаа өгсөн гэх мэдээлэл байна. Иргэд энэ асуудлыг дэмжиж байна гэдэг нь бид урамшууллынх хувиа нэмэх үү, татварын хувь хэмжээгээ багасгах уу гэдгийг эргэж харах цаг болсон гэж үзэж байна. Иргэд дэмжиж байгаа бол бид ч энэ асуудлыг дэмжиж хэрэгтэй. Орлого нь хангалтгүй байгаа болохоор иргэд хувь хэмжээг нэмэхийг хүсэж байна. Ардчилсан нам энэ сэдвийг ажиглаж, нэгдсэн шийдэлд хүрнэ.
Өндөр орлоготой хэсэг өндөр, бага орлоготой хэсэг бага хэмжээний л урамшуулал авна. Тиймээс хэрэв би энэ асуудлыг зохицуулахаар бол бүгдэд нь нэг ижил хувь хэмжээ олгохгүй. Санхүүгийн ялгамжтай байдлаар буюу орлогын хувьд шаталсан байдлаар хувь хэмжээг нь зохицуулснаар бага орлоготой хэсгийн амжиргааг дэмжих боломжтой гэж бодож байна" гэсэн юм.
УИХ-ын нэр бүхий гишүүдийн хувьд энэ асуудлыг ямарваа нэгэн байдлаар цаг хугацааны хувьд эргэж харах цаг нь болсон хэдий ч тооцоо судалгаа хамгийн ихээр шаардлагатай байгааг онцолсон юм. Түүнчлэн одоо хэлэлцэж буй ирэх жилийн улсын төсвөөр урамшууллын хувь хэмжээг нэмэх асуудлыг хэлэлцэх боломжгүй гэж тайлбарыг өглөө. Мөн урамшууллын хувь хэмжээг шаталсан байдлаар буюу бага орлоготой хэсэг хүмүүст илүү өндөр урамшуулал авдаг байдлаар асуудлыг шийдэх боломжтой гэсэн юм.
-Хөндлөнгийн судлаачид: Иргэдийн урамшууллын хувь хэмжээг нэмснээс ААН-ийн НӨАТ-ын татварын хувийг багасгавал олон нийтэд илүү тустай-
Нэг талын байр суурь буюу зөвхөн УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэх боломжгүй юм. Тиймээс эл асуудалд зах зээлийн шинжээчид ямар байр суурьтай байгаа талаар лавлав.
Эдийн засагч Б.Лакшми: Урамшууллын хувь хэмжээг 5 хувь болгох нь сонгуулийн шоу гэж харж байгаа. Яагаад 10 хувийн татвараа 5 хувь болгож болохгүй гэж.
Тэрбээр "Хүмүүсийн гар дээр очиж байгаа мөнгөн дүн нэмэгддэг гэдэг нь эерэг зүйл байх. Гэсэн хэдий ч сөрөг тал нь илүүтэй харагдаж байна. Нийт 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай төсөл баталсан. Тэгэхээр НӨАТ-ын урамшууллыг таван хувь болгосноор төсөв дээр ирэх ачаалал нэмэгдэнэ. Төсвийн нэмэгдэх алдагдлыг хаанаас санхүүжүүлэх нь чухал. Төсөв өргөн барьсны дараагаар таван хувь болгох гэж байгаа нь сонгуулийн шоу шиг харагдаж байгаа юм. Хүмүүсийн зүгээс заавал таван хувь болгохыг шаардаагүй. Ийм хэмжээгээр нэмэх гэж буй үндэслэл нь юу болох нь тодорхойгүй, мөн сонирхолтой байна.
Ирэх сонгуулийн жилд таван хувь болгох гэж буй нь бэлэн мөнгө тараах гэж байгаа нэг төрлийн арга хэрэгсэл гэж харж байгаа. Яагаад одоогийн 10 хувийн татвараа таван хувь болгож болохгүй гэж. Төрийн албан хаагчдын цалин хөлстэй тэнцэхүйц буюу 5.9 орчим их наяд төгрөгийг төсөвд төвлөрүүлдэг. Таван хувь болголоо ч хүмүүсийн орлогод хэр нөлөөлөхийг харах хэрэгтэй. Иргэд худалдан авалт хийхдээ баримт авахгүйгээр 10 хувиа хасаад бараа авах уу, үгүй юү гэх сонголтыг хийж байна. Тэгэхээр урамшууллын хувь хэмжээг нэмснээр бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх хандлагатай байна. Тухайн үед ч таван хувиа авах уу, эсвэл 10 хувиа хасуулах уу гэдэг асуудал хэвээр байна гэсэн үг.
Түүний оронд аж ахуйн нэгжүүдийн НӨАТ-ын татварыг бууруулсан нь илүү оновчтой. Нэг талаасаа хувь хэмжээг нь харвал 10 хувь өндөр биш мэт харагдана. Европын улсуудын хувьд 18-19 хувьтай байна. Гэвч аж ахуйн нэгжид ирэх дарамт бий. Тиймээс бараа бүтээгдэхүүний онцлогоос хамаарч, тэр дундаа тэргүүлэх эдийн засаг, үйлдвэрлэлийн салбараа НӨАТ-ын татвараас чөлөөлсөн ч болно. Эсвэл улсын эдийн засгийн урт хугацааны хөгжилд нөлөөлөх хүнсний үйлдвэрлэлийн хувь хэмжээг таван хувь, бусад үйлдвэрлэлийг долоон хувь гэх мэтээр татварыг нь шаталж, ангилж болно. Тиймээс урамшууллын хувь хэмжээг таван хувь болгосноор төсвийг алдагдлыг нэмж, урт хугацаандаа үр өгөөжгүй, төсвийн дарамтыг нэмэх эрсдэлтэй гэж харж байгаа" хэмээсэн юм.
Татварын зөвлөх Ч.Батчимэг: Ард түмэнд хэрэгтэй гэх агуулгаар энэ асуудлыг шууд дэмжиж болохгүй. Олон талаас нь судлах шаардлагатай
Тэрбээр "НӨАТ-ын одоогийн хэлэлцэж буй асуудалд зөв буруу гэх хариулт байхгүй. НӨАТ татвар уу, хяналтын систем үү гэдгийг ярих нь зүй. Татвар гэдэг үг орсон тул татвар байхаас гарцаагүй. Нөгөө талаараа манай улсад далд эдийн засгийг шийдвэрлэх хяналтын систем юм. Бид одоогийн үүсээд буй нөхцөл байдалд судалгаа, дүн шинжилгээ хийх ёстой. Нэг талаас Сангийн сайдыг буруутгах аргагүй. Сангийн яам бүрдүүлсэн төсвийг зарцуулах ёстой. Тэгэхээр төсвийг бууруулах сонирхол Татварын алба, эсвэл Сангийн яаманд байхгүй. Тиймээс л буруутгах аргагүй гэж байгаа юм. Нөгөө талаасаа НӨАТ-ын хувь хэмжээг бууруулах уу, эсвэл урамшууллын хувь хэмжээг нэмэх үү гэх мэтээр олон талаар судалсны эцэст шийд гаргах ёстой. Ард түмэнд хэрэгтэй гэх утгаар шууд энэ асуудлыг дэмжиж болохгүй. Энэ бол цогц тогтолцоог хөндөж буй явдал" гэсэн юм.
ОУВС-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч П.Тигран: НӨАТ-ын урамшууллыг нэмэх нь цаг хугацааны хувьд тохиромжгүй
Тэгвэл ОУВС-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч П.Тигран хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Манай байгууллагын төв дээр татварын экспертүүд ажиллаж, УИХ-ын түвшинд яригдаж буй энэ асуудалд судалгаа хийсэн. Улмаар эдийн засагт сөрөг нөлөөтэй гэх тооцоог гаргасан. Тиймээс энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байх нь зүйтэй гэж үзэж байна. Татварын орлого их хэмжээгээр буцалтгүй буурах эрсдэлтэй байна. Монголын эдийн засаг одоо сайн үзүүлэлттэй байгаа. Тиймээс цаг хугацааны хувьд оновчгүй. Ийм үед Засгийн газраас төсвийн алдагдлаа бууруулахыг хичээх нь зүйтэй. Гэтэл энэ арга хэмжээ нь төсвийг тэлэх эрсдэлтэй байна. УИХ-аас НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх ажил нь төдийлөн амжилт олохгүй" хэмээн мэдээлжээ.
-НӨАТ-ын урамшууллын хоёр хувийг таван хувь болговол хэр хэмжээний мөнгийг буцааж авах вэ-
НӨАТ-ын 10 хувиас хоёр хувийг нь урамшуулал хэлбэрээр авдаг тул найман хувь хэмээн тооцох хэрэгтэй. Харин дэлхийн дундаж хэмжээ нь 19 хувь байдаг аж.
Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагааны байгууллагын гаргасан судалгаагаар манай улсаас бага хэмжээний НӨАТ-ын хувь хэмжээтэй 12 улс байдаг ажээ. НӨАТ ямар ч улс орны улсын төсвийг бүрдүүлэх гол эх үүсвэр болдог. Манай улсын улсын төсвийн орлогын 25-27 хувийг бүрдүүлдэг билээ.
Манай улсын хувд и-баримтаар дамжуулж, ес дэх жилдээ хоёр хувийн урамшууллыг олон нийтэд олгож байгаа. Энэ нь иргэн бүр тэгш хүртээмжтэй байдаг. Тэгвэл одоо хөндөгдөж буй хоёр хувийн урамшууллыг таван хувь болговол бид хэр хэмжээний мөнгийг эргүүлж авах вэ. Тооцооллоор бол өмнө нь авч байсан дүнгээс 2.5 дахин их мөнгийг эргүүлж авах ажээ.
Улс орнуудын хувьд НӨАТ-ын урамшуулал олгох нь ховор. Харин төстэй зүйл нь гэр бүлийн нийт орлогоос гэр бүлийн зориулалтаар худалдаж авсан бараа үйлчилгээний НӨАТ-ыг хасаж, нийгмийн асуудлыг шийдэх боломжтой байдаг. Канад улс энэ жишгээр явдаг. Харин бага орлоготой Уругвай, Тайланд гэх мэт улс орны хувьд цахим карт олгодог. Тухайн картаараа худалдан авалт хийснээр тодорхой хувийг нь цахим картандаа авдаг байна.
Тэгвэл НӨАТ-ын урамшууллын хоёр хувийг таван хувь болгох санал асуулгыг санаачлагч хийгээд Сангийн сайд Б.Жавхлан нарын хооронд багагүй тэмцэл өрнөсөөр. Холбогдох бусад эх сурвалжууд ч дээрх хариултуудыг өгсөн юм. Тэгвэл одоо хэдийн спикерийн хэлсэн шиг 100 гаруй мянган иргэн саналаа өгсөн гэх агуулгаар уг хуулийн төслийг ямарваа нэгэн байдлаар хөндөж, судалж, ярилцах шаардлага үүсэж байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Иргэдээс санал асуулга авах нь бол нээлттэй. Гол нь зохион байгуулагчид өөрсдөө хуулийн төсөл санаачилна, дэмжигдвэл УИХ-аар батална. Ер нь татварын болон эрүүгийн хуультай холбоотой асуудлаар иргэдээс санал авах нь буруу жишиг гэж үзэж байна. Эрүүгийн болон татварын хуулийг УИХ-ын гишүүд санаачлах нь утгагүй талаар ч ярьдаг. "D-Parliament" платформын хувьд журам шинэчлэх шаардлагатай" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Судлаачид нэртэй юмнууд иргэдийн төлөө бус өөрсдийн хамаар�##� бүхий ААН-гаараа дамжуулж мөлжих аргаа л бодож бна даа. Иргэдийн худ�##�дан авах чадвар буурч д�##�д э/з нь тэлж байгаа нь бодит үнэн. Улсын үйлдвэрээ дампууруулаад өөрсдөө үнэгүй юман дээр сууцгааж зарим нь компани нэртэй юм байгуулж өөрсдийгөө тэжээлгэж бусдын хүчийг шулж амьдардаг хэсэг байх юм. Мөнгөтэй болоод ирэхээрээ бусдыг бөхөлзүүлж сорж амьдрах хүрээгээ тэлж хуулиа уландаа гишгэж тонгочих сэтгэлгээ нь давамгайлдаг бололтой. Иймээс Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах цаг үеийн шаардлага бий болж бна даа.
ААН дээ өгөхөө болчих.Ард иргэддээ өгчих.Суг�##�аатайгаа нийлээд 3 хувь байгаа.2хувь нэмээд 5% болгоод �##�с хол суугаа ард иргэддээ өгчих.ЯМанай дотоодын татварын бодлогыг гадаадын ОУВС мэддэг болчихсон юм уу.Тэгвэл тэр ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН монгол улсын �##�с хязгаарт суугаа ард иргэд 2-4 удаа НӨАТ төлөхийг мэддэг үү.Монголчууд татварын бодлогоо мэддэггүй УНАСАН ТОЛГОЙГҮЙ ХҮН БОЛЖЭЭ
Новшнууд их хуцаж байх шив. Татвар нэрээр бүрдсэн мөнгөний хэдэн хувийг төрд байгаа өлөн хулгайч луйварчид хусаж байгаа бол.
Бас л мөнгөтэй, хэрэглээ, худ�##�дан ав�##�т өндөртэй баячуул, гишүүд маань сая саяар нь 5 хувь нэрээр мөнгөө буцааж авна. Хэрэглээ худ�##�дан ав�##�т багатай эгэл ард нь 30 мянга хүрэхгүй мөнгөө буцааж эргүүлж авна даа.
Ер нь бол Лакшми маш зөв, мэргэжлийн байр сууринаас ярьжээ. Туваан бол бүр ш�##� тэнэг сан�##� хэлсэн байна. Хэрэв нэгэнт олгох л юм бол орлогоос нь хамааруулж, шат�##�сан хэлбэрээр олгох гэх шиг. Төлсөн нь үнэн л бол буцаан олгох хувь хэмжээ бүх хүнд ижил байж байж энэ систем чинь үр дүнд хүрнэ. Тэрнээс их төлчихөөд бага төлсөнтэй ойролцоо НӨАТ-н урамшуул�##� авах юм бол баримт нэхэхээ болино шд. Д�##�д ЭЗ цэцэглэнэ.
Ковид-19 цар тах�##�, в�##�ютын өсөлтөөс ш�##�тга�##�ж татвар бүрдүүлэгч хувийн хэвшлийн дотоодын ААН үүд татварын өрөнд орсоор байна. Татварын өршөөл үзүүлэх боломж ЗГ, УИХ - д байдаг
Зочин 100 төгрөг нэмэж төлөөд НӨТ ийн баримтаа аваад баримтаараа 20төгрөг авах баримтаа авахгүй 100 төгрөгтэй үлдэх хоёрын �##�ийг сонгох бол
МАН-гарууд Ирэх сонгуульд ялах гээд юу ч амлахаас буцахгүй болсон хэрэв ялагдчихв�##� дараагийн популизмаа хийх хөрс сууриа бэлдэж байгаа юум МАН-гарууд яг өгөх гээд байгаа юум биш 5% болголоо гэхэд хэрэгжих хугацааг нь сонгуулийн дараагаас хэрэгжихээр болгож өөрсөдөө ялагдчихв�##� бид өгөх байсан гээд орилолдоод эхлэнэ ялчихв�##� нөгөө тэтгэвэрийн хуулийг буцаасан шигээ новширч хэрэгжих боломжгүй юум байна гээд гүлдийх гэж байгаа юумаа тийм болохоор ингэж хоёр үзүүртэй зүү шиг нэг намын хоёр байж нэг нь болно өгнө гээд нөгөө нь тийм боломжгүй гээд байгаа юум шүү дээ энэ мангарууд ийм л жудаггүй хулгайч сэтгэхүйтэй