Нийгэм ярилцлага

Я.Батхүү: Цэргүүдийг сэтгэл зүйгээр нь хүмүүжүүл, зодож, шийтгэж, дэглэлээ гээд эр хүн болчихгүй

Өнгөрсөн өдрүүдэд цэргийн алба хааж байгаад амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа, бүтэн амьдралаараа хохирсон залуус болоод тэдний ар гэрийнхэний ярьж, хөндсөн, эргэн сануулсан асуудлууд олон нийтийн анхаарлыг татаж, нийгэмд хэлэлцүүлэг өрнөх хэмжээнд өндрөө авсан.

Хамгийн сүүлд л гэхэд Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн албанд татагдаад 22 хонож байсан төгсөх курсийн оюутан залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Үүний хүрээнд олон асуудал өрнөсөн ч тухайн ангийн үлдсэн алба хаагчид болоод нийт салбарынханд дутагдаж байсан гэж ойлгож болох сэтгэлзүйн асуудлыг учир дутагдалтай хөндсөн гэж ойлгож болно.

Нарийндаа бол энэ салбарынханд сэтгэлзүйч, тэдний сэтгэлзүйн мэргэжлийн зөвлөгөө хамгийн чухал хэрэгцээ, шаардлагатай байгаа гэж харж болно. Иймд бид дээрх агуулгаар сэтгэлзүйч Я.Батхүүтэй ярилцлаа.

-Цэргийн албыг хоёр жилээр хаалгадаг байх үед дэглэлтийг байх ёстой зүйл гэж хүлээн зөвшөөрдөг байсан-

-Та бол мэргэжлийн сэтгэл зүйч, сэтгэл судлаач хүн. Дээр нь цэргийн алба хаасан гэдэг сонирхол татаж байна. Учир нь бидний хөндөж байгаа сэдэвт ойр санагдаж байгаа юм. Хэдэн онд цэргийн алба хаасан бэ?

-Би 1987 онд хуучнаар ардын армийн 107 дугаар ангид алба хаасан. Ардын армийн бүх ангид жолооч бэлтгэдэг онцлогтой анги байсан юм.. Тэнд зургаан сар жолооч бэлтгээд, эх орны өнцөг булан бүрд жолооч илгээдэг  байлаа. Зургаан сар дуусгаад тэр дундаас сурлага, сахилгаараа шалгарсан хүүхдүүдийг бага даргаар авч үлддэг байсан. Миний бие зургаан сарын сургалтыг дуусгаад 170 дугаар ангийн дөрөвдүгээр ротод эвлэлийн үүрийн даргаар үлдэж албаа хааж дуусгасан.

-Хугацааны хувьд жил байсан уу, гурван жил байсан уу?

-Хоёр жил байсан. Бид ээд талдаа хоёр онтой. 1985 оныхон халагдах гээд, 1986 оныхон бас халагдах дөхчихсөн. Сүүлд хэдэн оноос хойш билээ дээ нэг жилийн хугацаатай болсон санагддаг.

-Одоогийн яриад байгаа шиг дэглэлт, ёс бус харилцаа байв уу?

Ер нь цэрэгт дэглэлт, дэг байдаг гэдгийг мэддэг байсан. Хамгийн оргил үе нь 1984, 1985 оны үед байсан гэж боддог. Тэрийг ард түмэн даяараа мэддэг, хүлээн зөвшөөрдөг байлаа. Цэрэгт явсан ах нар, хүмүүс өөр хоорондоо ярилцдаг ийм л байсан. Намайг 1987 онд очиход ширүүн хүнд үеэ бодоход гайгүй болчихсон байсан гэж боддог.

-Хэлбэрийн хувьд?

Одоо ингээд бодоход нийгмийнхээ соёлоос шалтгаалаад тэр дэглэлт гэдэг зүйлийг цэргийн алба хаагч, байлдагч нар яаж хүлээж авах уу, залуучууд яаж хүлээж авах уу гэдэг ялгаатай байсан. Тэр үед дэглэлтийг байх ёстой зүйл, энэ нь эр хүнийг тэсвэр хатуужилтай болгодог, хүний үгийг сонсож сургадаг, бие бялдрын хувьд чийрэгждэг, сэтгэлзүйн хувьд ачаалал даах чадвартай болдог, хат суудаг гэж хүлээж авдаг байсан. Тиймээс дэглэлт гэдэг зүйлийг байх ёстой асуудал гэж боддог байсан юм. Бага зэргийн дэглэлт байхад эр хүн чангардаг гэх үзлээр хүлээж авдаг ийм. Соёл нь өөр байсан гэж ойлгож болно. Жишээлбэл ангийн жагсаалын талбай дээр шөнөжингөө хөл тавьж алхах, гадаа оройн тоонд олон цагаар номхон командтай зогсох, байлдааны сургалтын болон цэрэгжилтийн бэлтгэл нэрийдлээр олон км газар уул, толгод руу гүйх, эсвэл оройн тоо авч байхад дотуур цагаан хувцастайгаа өвлийн хүйтэнд хэдэн цагаар зогсох гэх мэт дэглэлтүүд байсан. Тухайн үед дэглэлт, зодуур нүдүүр гэх утгаар хүлээж авдаггүй байж. Энэ бол цэрэгт байх ёстой зүйл гэж боддог байсан. Тэр үед цэргүүд айхтар хүний эрхэнд халдаж байна, гэмт хэргийн чанартай гэж боддоггүй. Нийгмийн соёл нь ч гэсэн тухайн үед эрэгтэй хүн хэн нэгэн хүнд зодуулах, нүдүүлэх тэрийг гэмт хэргийн чанартай авч үзээд цагдан сэргийлэх байгууллагад мэдэгдэх анги удирдлагын офицеруудад мэдэгдэх нь ичгүүртэй гэж үздэг ийм сонин нийгэм байлаа шүү дээ.

-Одоогийн залуусын эх орон гэж юуг хэлэх вэ, эр хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэдэг ойлголт хүртэл тэс өөр болчихсон. Үүнд нөлөөлсөн зүйл юу байж болох вэ, мэдээж нийгэм л биз дээ. Ийм байхад салбар яагаад дагаад өөрчлөгдөж болохгүй байгаа юм бол?

-Тэр үед нам улс эх орныг удирддаг. Ард түмнийг нам зохион байгуулдаг. Энд нэг сонирхолтой юм хэлэхэд социалист систем тухайн үед сэтгэл судлалын шинжлэх ухааныг хөрөнгөтний шинжлэх ухаан гэж үзээд хүлээж авдаггүй байсан. Тэр талын ямар ч ойлголт байхгүй, сэтгэл судлал гэдэг үг, хүний сэтгэл, хувийн сэтгэл, бие хүн, хувь хүн гэдэг ойлголтыг тас хорьдог. Тэгсэн атлаа сэтгэл судлалын хамгийн эхний ойлголт буюу айдас, итгэл хоёр дээр тулгуурлаж явдаг ийм нийгэм байсан. Ерөөсөө хүнийг удирддаг сэтгэлзүйн хоёр туйл нь айдас, итгэл хоёр байдаг. Тухайн үед хувь хүн, хүний эрх, үзэл бодлоо илэрхийлэх, улсын чанартай бодлогын эсрэг байвал цэргийн хуулиар шийтгүүлдэг байсан. Яг үүнээс болоод одоогийн оны ялгаанд гарч байгаа цэргүүдийн сэтгэлзүй өөр болчихсон. 

Одоо бол хүний эрхийг ойлгодог, дэглэлт гэдэг зүйлийн зааг хязгаарыг мэддэг болчихсон цаг үе. Надтай яаж харьцаж байна энэ нь гэмт хэргийн шинж чанартай, аль эсвэл цэргийн сургуулилт байна уу гэдгийг ялгадаг болчихсон гэсэн үг л дээ. Мэдээж үүнд цаг үеийн хувьсал өөрчлөлт чухал нөлөө үзүүлсэн байж таарна. Шулуухан хэлэхэд GenZ үеийн залуучуудын сэтгэлгээний онцлог, сэтгэхүй, сэтгэл зүй эрс өөр болсон. Одоогийн залуучуудад хиймэл оюун ухаан, зөөлөн хүч, дижиталчлал, шинэ аппликейшн, дэлхийгээс бүх төрлийн мэдээллийг авах гэдэг нэгдүгээр асуудал. Мөн тэд хүний эрх, жендерийн тухай ойлголт, хуулийн засаглал гэдэг зүйлсийг маш сайн мэддэг, уншдаг болсон учир, үзүүлж байгаа хариу үйлдлүүд нь өөр болсон. Хоёрдугаарт одоогийн залуусын эх оронч үзэл гэдэг буюу төлөвшил маш доогуур хэмжээнд байгаа. Мэдээж хүн болгон ижилхэн биш, гэхдээ ерөнхий массын хувьд бага байгаа. Яагаад гэвэл эх оронч үзэл гэдгийг хүн болгонд яс маханд нь шингээхүйц, тайлбарлаж байгаа хичээлийн хөтөлбөр, нийгмээс болон төрөөс гаргаж байгаа шийдвэр, сурталчилгаа бага байна. Сэтгэл зүйн хатын хувьд их сул дорой. Хүүхэд төлөвшиж байгаа үедээ бусадтай харилцахгүй, гадаад ертөнцтэй холбогдож дасгал хөдөлгөөн хийхгүй, нийгэмд хүн төвтэй харилцаа их үүсгэхгүй, техник технологийн эрин үеэс шалтгаалаад заяагдмал биш хязгаарлагдмал учраас сэтгэлзүйн хат муу байна. Мөн хүний эрхийн мэдрэмж өндөр учраас ямар нэгэн хууль бус зүйлийг хүлээж авах сэтгэлзүй байхгүй, тэрийг хүлээж авах ухамсар ч байхгүй гэж хэлж болно.

-Бид тогтолцоогоо шинэчлэх ёстой. Ингэхгүйгээр цэргийн алба хаах насанд хүрсэн хүн бүрийг хуулиар далайлгаж татаад байхаар эх оронд, эр хүнд ашиггүй байна. Үнэндээ бид цэрэг бэлдэж чадахгүй байгаа-

-326-р ангид цэргийн албанд татагдаж очоод 22 хоногийн дараа нэг цэрэг харамсалтайгаар амиа алдсан. Энэ асуудлаас үүдэж салбар тэр чигээрээ хөдөлсөн. Бүр нийгмийн хэлэлцүүлэг ч өрнөлөө. Энэ үеэр амь нас хохирсон цэргүүдийн асуудлыг голлон хэлэлцэж одоо алба хааж буй тэр дундаа нас барсан цэргийн анги дахь алба хаагч, тэдний сэтгэл зүйн тухайд яригдалгүй өнгөрсөн. Хэрэв ЗХЖШ-ын сэтгэл зүйчид энэ кэйс дээр үүргээ гүйцэтгэсэн бол хэрхэн ажиллаж, ямар зөвлөгөө өгөх ёстой байсан бол?

-Нэг үеэ бодвол цэргийн анги салбар, хорих ангиуд сэтгэл зүйчтэй болсон. Өөрөөр хэлбэл хүчний байгууллагууд сэтгэл зүйчтэй болсон нь дэвшил гэж харж болно. Гэхдээ энэ сэтгэлзүйчид тогтолцоондоо зөв орж ажиллаж чадахгүй байна. Цэрэг байлдагчдын амьдрал, өдөр тутмын үйл ажиллагаа яаж явагдаж байгаа гэдгийг сэтгэл зүйч ажиглаж байх ёстой. Тэнд тогтолцооны ямар гажуудал гараад, хэн дэглээд, юу болохгүй байна вэ гэдгийг ажиглаж, хянаж чаддаг байх үүрэгтэй юм л даа. Офицерууд бол өдрийн найман цаг үүргээ гүйцэтгээд гэртээ харьчихна. Тэнд цэргүүд цэргүүдээ хараад л үлддэг. Миний үед камер энэ тэр гэж зүйл байхгүй. Тиймээс ямар нэг зүйл боллоо ч нотлох арга байхгүй байсан гэдэг ч юм уу. Харин одоо үед бол үүнийг хянах, шийдэх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл цэргийн ангиуд дээр байгаа сэтгэлзүйч нар цэргийн албаннд татагдаж очсон залуусын сэтгэл зүй, хэрэгцээ, ачаалал даах чадвар ямар байна вэ зэрэгт мэргэжлийн хандаж судалгаа гаргах ёстой. 

Хоёрдугаарт, аюулгүй байдал талаасаа авч үзбэл дэглэлтийг яг хэн хийгээд байна гэдгийг олж нягтлах нь зүй. Тодруулбал, цэрэг цэргээ дарамтлаад байна уу, эсвэл бага дарга нар үүнийг хийгээд байна уу, офицерууд цэргээ дэглээд байна уу гэдгийг ялгаж тогтоох нь чухал юм. Хэрэв хэн, хаана, хэдийд гэдгийг олж тогтоочихвол дээд удирдлагууддаа мэдэгдэх камержуулах ч байдаг юм уу ямар нэгэн асуудлаар үүнийг шийдэх тал дээр нь ажиллах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл тогтолцоогоор нь өөрчлөх хэрэгтэй. 

Бид социализмын үеийн хуулиар л яваад байна шүү дээ. Монгол Улсын насанд хүрсэн эр хүн бүр цэргийн албанд явах үүрэгтэй гээд заачихаар бүгд энэ албанд явахаас өөр аргагүйд хүрдэг. Гэвч яг үнэндээ тэнд очоод үнэхээр цэрэг болж бэлтгэгдэж байна уу, цэргийн эрдэмд суралцаж байна уу, байлдааны бэлтгэл явагдаж байна уу, буу сум, хамгаалах хэрэгслийг ашиглаж сурч байна уу гэвэл үгүй. Энэ үнэхээр асуудалтай. Жишээлбэл, би хоёр жил цэргийн алба хаахдаа нэг удаа гуравхан сумаар л буудаж үзсэн.Тухайн үедээ аль бай руу хараалж байгаагаа ч мэдээгүй. Тиймээс л учир дутагдалтай гэж хэлээд байгаа юм. Ингээд харахаар манайх тогтолцооны хувьд маш хуучирсан гэдэг нь бүрэн ойлгогдоно. Шинэчлэхгүйгээр хуулиар далаалгаж авч яваад байхаар эх оронд ч ашиггүй, эр хүндээ ч ашиггүй дургүйд хүчгүй гэдэг шиг ийм зүйл болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл дайн тулаан боллоо гэхэд бэлдсэн цэрэг ч үгүй л сууж байна шүү дээ. Тиймээс л одоогийн энэ тогтолцоог буруу байна гэж хараад байна. Иймд яг мэргэжлийн цэрэг армитай, түүнд залуус жинхэнэ өөрийн хүсэл сонирхлоороо явдаг буюу төрөлхийн өгөгдөлтэй залуус татагддаг байвал эх орондоо хэрэгтэй. 

-Сэтгэлзүйч өөрт хандсан хүнээ үнэхээр шаардлагатай гэж үзвэл дараагийн шатны байгууллагат хэлэхгүйгээр шилжүүлэх эрх, үүрэг хүүлээдэг-

-Цэргийн сэтгэл зүйчид дарга, удирдлага цаашлаад салбараасаа хараат бус ажиллаж чадахгүй байна. Тэдэнд дарга удирдлагын үүрэг шийдаар нөлөөлөөд байх шиг ийм тал ажиглагдаад байгаа?

-Сэтгэл зүйч гэдэг хүн аль ч чиглэлийн байгууллагат ажиллалаа гэсэн өөрийн ёс зүйн дүрмээ баримталж, юунаас ч хараат бус байх үүрэгтэй. Учир нь хүний сэтгэл зүй гэдэг асар том үнэт зүйл яригдаж байна шүү дээ. Жишээлбэл, хэн байхаас үл хамаараад тухайн хүнээ сонсох, сэтгэлзүйн байдалд нь нөлөөлөх, аюулгүй байдлыг нь хангах, үнэхээр сэтгэлзүйн асуудалд орсон байвал түүнийг нь эдгээх, илааршуулах тал дээр ажиллах учиртай. Цаашлаад сэтгэлзүйн биш сэтгэцийн шинжтэй байвал дараагийн шатны сэтгэл заслын эмчилгээнд явуулах үүрэгтэй байдаг. Ингээд зогсохгүй үнэхээр хүчирхийлэл байгаа бол тухайн этгээдээс асуухгүйгээр цагдаагийн байгууллагат хэлэх, стресс нь даамжирч дефресс болсон бол СЭМҮТ-д зөвшөөрөлгүй мэдэгдэх ийм эрхтэй байдаг. Ингээд харвал сэтгэлзүйчид хамгийн хараат бусаар ажиллах ёстой, ингэж байж үүрэг нь байгаа онодог, хүнээ авардаг онцлогтой. Тиймээс даргынхаа үгээр хийдэг, асуудлыг дарж нуудаг сэтгэлзүйч гэж байх ёсгүй. Миний хамгийн дургүйцэж буй зүйл бол армид очоод эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл санаа бүр цаашлаад амь насаараа хохироод байгаа асуудал юм. Өмнө байсан юм гэж бодоход одоо ийм зүйл гаргахыг хүлээн зөвшөөрөх ёсгүй. Энэ тал дээр тогтолцоогоо шинэчилж, сэтгэлзүйчид бол маш сайн ажиллаж салбараа өөрчлөх 100 хувь бүрэн боломжтой.

-Энэ салбарт мэргэжлийн бус сэтгэлзүйчид ажиллаад байгаа юм биш үү гэдэг ойлголт төрөхөөр кэйсүүд олон гарлаа. Жишээлбэл, 326-р ангид ямар байдлаар ажиллав гээд тодруулахаар огт ам нээхгүй, маш хаалттай байдал үүсгээд магтуулах л агуулга өөдөөс яриад байсан. Хэрэв эдгээр хүмүүс үнэхээр л мэргэжлийн ажлаа хийж байгаа бол тэнд ажиллах л учиртай байсан шүү дээ? 

-Боловсон хүчний тухайд хүрэлцээгүй гэж хэлэхгүй. Цэргийн сэтгэл зүйчид зургаан сар тутамд төгсөж  байгаа. Тэнд мэргэжлийн биш хүмүүс ажиллаж байгаа эсэхийг би хэлж мэдэхгүй юм. Мөн дотооддоо тэднийг ямар харьяалалд багтааж хэн удирддаг вэ гэдгийг бас сайн мэдэхгүй. Миний харж байгаагаар хэрэв тэд чиг үүргээрээ ажиллаж чадахгүй эсвэл мэргэжлийн биш хүн тэнд байгаа бол нам дагасан томилгоотой холбогдох өндөр магадлалтай. Үүнээс болоод тэдний ам үдээстэй, дуугарч чадахгүй байж болох юм. Шулуухан хэлэхэд улс төрийн томилгоо гэж айхтар зүйл бий, бүгд л мэднэ. Ер нь бүх салбарт бий. 

-Цэргийн сэтгэл зүй гэж тусдаа ухагдахуун байна гэсэн үг үү. Цэргийн сэтгэлзүйч гэж мэргэжлээр хүмүүсийг бэлтгэж байна гэхээр?

-Сэтгэл зүй оролцоогүй салбар гэж үгүй. Тэр ч байтугай сансарын сэтгэл зүй гэж бий. Ингэхээр мэдээж цэрэг, армийн сэтгэл зүй гэх ойлголт бий. Энэ чиглэлд тусгай боловсон хүчин бэлтгэж, төгсгөдөг сургуулиуд ч байна.

-Цэргийг хэн хариуцах, хариуцаад алдаа гаргасан бол ямар арга хэмжээ авах,  ямар хуулиар зохицуулах юм гэдгийг нарийн тогтоож өгөх чухал-

-Товчхондоо энэ салбарт эрс шинэчлэл хийх цаг аль хэдийнэ болсон л гэж хараад байдаг, та санал нийлэх үү?

-Энэ тухайд 100 хувь дэмжинэ. Эрс шинэчлэл хийх зайлшгүй, шаардлага нөхцөл байдал үүссэн гэж хэлнэ. Бид орчин цагийн армитай болох хэрэгтэй. Ингэхдээ гадаад болон дотоод бодлого талаас нь хэрхэн харж, бодлогыг хэрхэн тодорхойлж явах юм гэдэг дээр маш нухацтай хандах сайн шийдлүүд хэрэгтэй. Өөрөөр хэлбэл олон улс, дэлхийн жишигт нийцүүлэх ёстой. Тодруулбал, цэргийг хэн хариуцах, хариуцаад алдаа гаргасан бол ямар арга хэмжээ авах,  ямар хуулиар зохицуулах юм гэдгийг нарийн тогтоож өгөх нь чухал. Мэдээж үүнийг дагаад мэргэжлийн сэтгэлзүйч ажиллана. Энд дахин нэг зүйлийг тодотгоход сэтгэлзүйч мэргэжлийн ажлаа энэ салбарт 100 хувь ёс зүйн зарчим, хүлээсэн үүргийнхээ хүрээнд ажиллаж чадвал энэ салбар эрүүлжих бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, нийгэмд хөндөгдөөд байгаа харамсалтай кэйсүүд давтагдахгүй байх боломж бий гэсэн үг. Тиймээс л энэ хүмүүс мэргэжлийн байх зайлшгүй шаардлагатай байгаа юм. 

-Тэгэхээр бие бялдар өв тэгш байх, үг даадаг байх, эр хүн шиг байх гэдэг бол 1001 дүгээр асуудал болж таараад байгаа юм. Юу гэж хэлэх гээд байна гэхээр цэргийн албанд татагдах залуус ерөөсөө л сэтгэлзүйн хувьд хүчтэй байх хамгийн чухал. Өөрөөр хэлбэл, сэтгэлзүй нь бэлтгэгдсэн бол цэргийн алба битгий хэл зүйлийг давж чадна. Иймд арми дэглэж, хүч хэрэглэж хүмүүжүүлэх биш сэтгэлзүй талаас ажиллах л чухал гэж хараад байна?

-Сэтгэлзүйн шинжлэх ухаанд сайн, муу хүн гэж байхгүй. Харин сайн муу сонголт, шийдвэр, шийдэл л гэж байдаг. Зарим армийн удирдлагуудыг одоогийн хүүхдүүд тэвчээргүй, нялцгай, үг даахгүй болсон гэж хэлж байхыг сонсож байсан. Тэд хэрэв залуусыг өөрсдөө ингэж харж байгаа бол энэ түвшинд нь л байлгаад байна гэсэн үг. Харин сэтгэлзүйн шинжлэх ухаан хүнийг байгаа байдалд нь байлгаад байх биш байх ёстойд нь сэдэлжүүлдэгээрээ өөр, ялгаатай. Тиймээс таны  хэлдэг шиг эдгээр хүүхдүүд сул дорой, аймхай, тэвчээргүй байж болно. Харин тэр хүнийг өөрөөр нь өөрчлүүлээд ийм тийм байх нь чамд өөрт чинь ашигтай, чиний амьдрал болоод амьдралын чанар ирээдүйд хэрэгтэй гэх юм бол ямар ч хүн ямар ч ачааллыг даах хэмжээний тэсвэр хатуужлыг өөртөө суулгаж болдог. Тиймээс үүнийг л арми бий болгож, сэтгэлзүйчид түүний төлөө ажиллах ёстой. Ингэж чадвал хүнийг юуг ч давж туулах хэмжээнд хүчтэй болгох боломжтой. Тиймээс яг энэ талын сургалтыг арми алба хаагчдадаа оруулж байх шаардлагтай юм. Жишээлбэл, цэргийн алба бол ял биш ээ, чи энд ирснээрээ зөв төлөвшилтэй иргэн хүн болохоос гадна аливаа хүнд нөхцөлд өөрийгөө болоод эх орноо хамгаалах бүрэн боломжтой ийм  хүн болно гэдэг байдлаар сэдэлжүүлж, оюун санаанд нь суулгаж өгөх чухал. Хэрэв ингэж чадвал нөгөө нялцгай доройгоороо дуудуулж байсан залуус жинхэнэ эр хүн болоод гарах боломжтой. Үүний дотор сэтгэлзүйн асар их хүчтэй болоод гарах нь тэдний насан туршийн амьдралын үнэт чанар байх болно. Товчхондоо зодуулж, дэглүүлж байж эр хүн болж хатуужна гэх биш сэтгэл зүйн хувьд асар хүчтэй хүн болж төлөвшсөнөөр юуг ч даах, давах тэнхээтэй болдог гэдэг гол нь юм. Тиймээс цэргийн насны залуус зодуур даадаг, үг даадаг байхаас урьтаад сэтгэлзүйн хувьд бэлтгэгдсэн байх хамгийн чухал байна. Учир нь сэтгэлзүй нь бэлэн бол хүн юуг ч давах хүчтэй болдог шүү дээ. 

-Тэгвэл сэтгэлзүй бол хамгийн том хүч гэж ойлговол болох уу?

-Ерөөсөө л тэр. Хүн сэтгэлзүйгээ зөв төлөвшүүлж чадах юм бол зөв иргэн болно. Зөв иргэнтэй нийгэм бол хөгжлийн замаар явна. Ийм л тодорхой зарчимтай. Дэлхийд сэтгэлзүйн шинжлэх ухааныг хөгжүүлсэн улсууд л хөгжил дэвшилд хүрч байна. Яагаад гэвэл сэтгэлзүйгээ ойлгосон хүн өөрийгөө ойлгодог. Өөрийгөө ойлгосон хүн бусдыг ойлгодог. Эрсдэлтэй алхам хийж сэтгэл хөдлөлөөр ханддаггүй. Аливаад логик сэтгэлгээгээр ханддаг. Өөрийгөө таньчихсан хүн гэдэг бол бусдыг хүлээн зөвшөөрч чаддаг. Тийм ч учраас манай их богд эзэн Чингисхаан сэтгэлийг нь татсан байхад бие нь хаа холдох вэ гэж хэлсэн байдаг. Сэтгэл гэдэг хүнийг авч явдаг ганц зөв зүйл. Тэгэхээр өнөөдөр хөгжингүй орнууд бол сэтгэлзүйн шинжлэх ухааныг л нийгмээрээ хөгжүүлж байна. Өнөөдөр, би байртай, машинтай гэдэг манай монголын мода бол хуучирчихсан. Баруунд бол би хувийн сэтгэлзүйчтэй, манай гэр бүл хувийн сэтгэлзүйчтэй гэдэг байдлаар. Тэр байтугай сэтгэлзүйч нь сэтгэлзүйчдээ харьяалагддаг тэрийг супервайзер гэж нэрлэдэг. Сэтгэлзүйн шинжлэх ухааныг хөгжүүлбэл нийгэм үсрэнгүй хөгжиж, урагшлах боломжтой гэж хардаг.

-Ингээд харахаар нийгэм салбараар нь ярьж таараад байна. Энэ зөвхөн цэргийн сэтгэлзүй гэж ярих асуудал биш. Цаашлаад дарга, удирдлага гээд бүтэн салбараар нь ярих асуудал болж таарах нь. Өөрөөр хэлбэл зөвхөн цэрэгт биш бусад албан тушааалтанд ч сэтгэлзүйчийн хэрэгцээ, зөвлөгөө шаардлагатай байна, тийм үү?

-Яг үнэн. Үүнийг мэргэжлээс шалтгаалах сэтгэлзүйн гэмтэл гэдэг. Яг өнөөдөр цагдаагийн байгууллага, батлан хамгаалах салбарынхан үнэндээ хүнд. Хаана гамшиг тохиолдож, үймээн самуун болж байна, хаана олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, бослого, хөдөлгөөн, байгалийн гамшиг, гэмт хэрэг болж байна. Тэнд цэрэг арми, цагдаа хүчнийхэн л очих болдог. Тэд дандаа сайн сайхан зүйлтэй ажилладаг хүмүүс биш. Дандаа нийгмийн болж бүтэхгүйтэй нүүр тулж, дээр нь хатуу ширүүн нөхцөл байдал дунд хүнд шийдвэрийг гаргаж, босоо тогтолцоотой шууд тушаалаар явдаг онцлогтой. Энэ бол үнэхээр хүнд алба. Тиймээс эдгээр хүмүүст мэргэжлээс шалтгаалах стресс, депресст орох ийм асуудал зөндөө гардаг. Энэ тохиолдолд сэтгэлзүйн боловсрол олгоогүй, сэтгэлзүйгээ зөв удирдах чадвар суулгаагүйгээс болоод хувийн алдаа гаргах, өөрийнхөө стрессээ давж чадахгүйгээс болоод үйлдэл хийх тал бол зөндөө гардаг. Тийм ч учраас өнөөдөр хүчний байгууллагууд сэтгэлзүйч ажиллуулаад байгаа юм. 

-Цэргүүд шалтгаангүйгээр үхэх, эрүүл мэндээрээ насан туршдаа хохирох зэрэг асуудлууд гараад байхаар энэ алба залууст гологдож эхэлж байгаа юм-

-Төсөөлье л дөө. Бид магадгүй тав, арван жилийн өмнө энэ салбарыг тогтолцоогоор нь өөрчлөх, шинэчлэх хэрэгтэй юм байна гэж ойлгоод тодорхой ажлуудыг хийсэн бол магадгүй энэ олон залуус амь үрэгдэхгүй байх боломж байсан болов уу. Магадгүй таны хэлдэг шиг ядаж л сэтгэлзүйчид хараат бус ажлаа хийж чадсан бол?

-Би ч ингэж харж байна. Өнөөдийн цэрэг армийнхан өөрсдөө асуудал байгааг ил гаргах ёстой. Энд алдаа завхрал гарсан байна. Ийм тодорхой субъект, албан тушаалтан, хувь хүмүүс алдаа гаргасан байна гэдэг байдлаар. Саяхан болж өнгөрсөн тэр хэлэлцүүлгээс харахад бүр цэвэр гэмт хэргийн чанартай юмнууд ч байна лээ. Улаан цагаан ёс суртахуун гэхээсээ илүүтэй илт бүдүүлэг хандлага, өнцгүүд зөндөө харагдсан. Үүн дээр бол арми удирдлагыг тэгсэн гээд байгаа биш буруутай этгээдүүд байдаг бол тухайн үеийнх нь хууль дүрэм ямар байсан түүгээр нь арга хэмжээ авах, нийтэд мэдээлэх ёстой. Цаашид ийм байдалтай хэвээр байх нь үүнийг өөгшүүлж, хүчирхийллийг дэмжиж буй хэлбэр юм. Үүн дээр мэргэжлийн хэллэгээр гурван Д-ийн дүрэм ч гэж бий. Давтагдаг, даамжирдаг, далд үйлдэгддэг буюу явагдаад  байгаа орчин байгаад л байвал дахин хэрэг гарах магадлалтай гэсэн үг. Тийм учраас үүнийг айж ичихгүйгээр бодлогын түвшинд гаргаж тавиад  цааш хөгжүүлэлт хийж, шинэ түвшин рүү орох ёстой. Тийм учраас үүн дээр арьсаа хамгаалаад, системээ муулахгүй гээд улс төржөөд байх хэрэггүй.

-Зарим тохиолдолд цэрэг армийг халдашгүй гэж тодотгоод үүссэн асуудлыг нууцад хамаарна гээд хайрцаглаад эхэлдэг. Энэ байдлаас үүдэж асуудал томордог шиг санагддаг?

-Энд юу гэж тийм зүйл байх вэ дээ. Цэргийн дэглэлтийн асуудалд нууц гэж байх ёсгүй. Үүнээс болоод армид эрүүл саруул ирээд эрхтэн дутуу болох, өөрийн буруугүй байж амь насаа алдаж байгаа. Иймд  нууцлаад, дараад байх зүйл биш. Батлан хамгаалах яам, зэвсэг, хүн хүчний нууц л гэж байхаас энд ирж байгаа алба хаагчид чинь яагаад ийм харилцааны зөрчилд ороод байгаа юм бэ, яагаад хууль бус юм хийгдээд яагаад амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал нь алдагдаад байгаа юм бэ гэдэг талаас нээлтэй харж, хандах ёстой. Хэрэв энэ байдал даамжирбал улс орны тусгаар тогтнол аюултай байдалд орно. Эцэг эхчүүд хүүхдээ цэрэгт явуулахыг хүсэхгүй, армид явах гэж байгаа залуус өөрсдөө айдастай, цэргийн алба гэдгийг голж байна гэдэг нь эх орны тусгаар тогтнолд аюултай үзэгдэл. Тэгэхээр үүнийг зайлшгүй зөв горим тогтолцоонд оруулахаас өөр арга байхгүй.

-Яалт ч үгүй цэргүүд шалтгаангүйгээр нас бараад, зодуулаад, эрүүл мэндээрээ хохироод байхаар залуус хүссэн хүсээгүй энэ албанаас алсарч байна. Ингэхээс ч аргагүй юм. Шуудхан хэлэхэд арми гологдоод эхэллээ шүү дээ?

-Яг тиймэрхүү байдал руу орж байна. Иймд харин ч бүр эсрэгээрээ армийг үнэхээрийн залуусыг эр хүн болгодог, тийшээ явах сонирхол төрүүлдэг, тэнд байгаа хүмүүсээр бахархдаг, тэдгээр хүмүүс нь үлгэр жишээ болдог тийм хэмжээнд хөгжүүлэх ёстой. Ингэж байж  залуус  цэрэгт явах сэдэлтэй болно. Дээр нь тэр хүмүүсээр бахархана. Иймийн тулд тогтолцоо, системээ үндэс сууриар нь шинэчлэх шаардлагаа үүсээд байна. Энэ бол нийгмийн захиалга шүү.

-Ярилцсанд баярлалаа.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-30 10:13

Цэрэг эрсийг төлөвшүүлэн бэлтгэдэг арга нь зодуур дэглэлт биш болсоныг манай Зэвсэгт хүчнийхэн ойл гоогүй л бна.
Гэмт хэрэгтэнд хэргийг нь хүлээлгэх арга нь эрүүдэн шүүлт биш болсоныг цагдаа, шүүхийхэн ойлгоогүй л байгаатай адил юмдаа !
Нийгмийн ухамсар,оюун санаа өөрчлөгдчихөөд байхад
манай хуулийн байгууллагыхан өөрсөддөө "хүчнийхэн" гэж нэр (өөрсдөө)өгчихөөд л хүчирхийлээд бна шүү дээ !
2008 оны 7 сарын 1-ний үйл явдлаас сэтгэлийн ханам ж, урам зориг авчихаад хөөрцөглөөд байх болсон юм !

хүннү
хүннү
2023-11-30 12:10

Цэрэгжилт гэдэг зүйл чух�##�. Энэ нь зодож нүдэхдээ биш бэлтгэл сургуульл�##�т, хичээл хүмүүжлээр олж авдаг юм. Нэг л их цуглуулаад учиргүй сэтгэлзүй яриад л зохиомол жүжиг хэрэггүй. Цэрэгжилт нь өөрөө хүнийг төлөвшүүлээд, багаар ажиллах чадварыг суулгаж өгнө. Наад зах нь тэвчэнр хатуужилтай болох, жагсаж явах, �##�хаж гишгэж сурах, цаг барьж сурах, зөв суух, хурдан ш�##�амгай болох, амарч сурах, цагтаа хоололж сурах…гээд цэрэг хүнд байх хүмүүжлийг сур�##�цаад л ирвэл бодоо. Тэднээс нийгэм илүү зүйл хүсэхгүй. Цэрэгт явсан з�##�уус бу�####�ас �##�ь ч т�##�аараа ялгардаг давуу байх нь чух�##�. Наад зах нь машин барьж хотын хөдөлгөөнд оролцохдоо нэг эгнээнд цуваж явснаар хотын соёл гэдэг зүйлийг бий болгож байгаа юм.

Ерөнхийлөгч Хүрэлсүхэд
Ерөнхийлөгч Хүрэлсүхэд
2023-11-30 12:16

Одооны з�##�уусын бие бялдрын хөгжил цэрэгт татагдах үедээ ханг�##�тгүй муу байна шүү дээ. 10 жилийн сургуульд биеийн тамирын хичээл гэж орохгүй, өөрсдөө бие бялдраа хөнжүүлэхгүй, компютор, гар утаснаас өөр юм иэдэхгүй улбагар юмнууд цэрэгт очиод өвдөж, үхээд байна шүү дээ

Тэрбишдангаа
Тэрбишдангаа
2023-12-01 20:58

Ядаж ээж аав нь жоохон бхд нь дагуулаад ямар нэгэн спортын тэмцээн үзүүл л дээ.Үгүй юмаа гэхэд ямар ч хамаагүй секц дугуйланд бүртгүүл л дээ.Бүүр чадахгүй бол боксын бээлий худ�##�даад аваад өгчих л дөө.Цэрэгт очоод спортлог бхд �##�захгүй.!!

Зочин
Зочин
2023-12-02 13:35

Бодит яриа .Ахаа Цэрэгт хүмүүс яах гэж явдаг вэ гэсэн чинь.Яахав дээ .Ухаан суух гэж явдаг байсан гэж хариулав.Эвгүй цагт эх орноо хамга�##�ах эр цэрэг болж сэтгэлийн хаттай болж төлөвшихийг хэлсэн байх даа кк

Otgoo
Otgoo
2023-12-03 01:16

Eh ornihee telee, tsergiin alba haah ni MONGOL ulsin irgenii ariun uureg men .gej tsergiin batlah deer ehend bicheestei baidag bailaa.Odoo bol delhiin shuvshig bolj.Ene bol ter zasgiin buruu bodlogin gai. TURGEN shineshlel hiih tsag bolson shuudee. Odoo orchin ueiin dain mergeldeend uls ornoo hamgaalj chadah uu?Erenhiilegch ,said darga naraa .

Иргэн
Иргэн
2023-12-03 22:09

Шинэ үеийн хүүхдүүдэд зодуур зохихгүй шүү. 2000 оноос хойш төрсөн 2 хүүхдэд тэр хүмүүжүүлэх арга огт зохидоггүй байлаа. Маш их гайхаж бүүр эсэргүүцэж хүлээн авсан. Тэгээд ийм арга зохихгүй юм бна гээд учирлаж ярьж тайлбарлан, үлгэрлэн дагуулах нь зөв юм бна гэж харьцсан шүү. Одоо ч том болжээ. Яг тэр үеийнхэн л цэрэгт явж бна ш дээ

Зочин
Зочин
2023-12-04 08:49

Цэрэгт явсан з�##�уучууд буу зэвсгийг бодитоор нь ч хараагүй, цэрэгжилтийн т�##�аар ямарч ойлголтгүй, зүгээр л зодуулж дэглүүлж байгаад х�##�агдаж ирдэг. Дарга нар нь гэж баахан том олигархиуд. Ийм арми гэж үхсэн ац нь байдгий. Одоо дайн болоход манайхны тооцоолж байгаа шиг дайснууд ирээд манай цэргүүдтэй хэрэлдээд л, бүр болохгүй бол зодолдоод л байх юм гэнэ.

Холбоотой мэдээ

Back to top button