Нийгэм мэдээ

Тендерээр ирэх 600 автобус ХБИ зорчих бүрэн тоноглолтой байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах ажлын саналыг танилцуулж, тухайн салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр тулгамдсан асуудал, шийдлийн талаар санал солилцлоо.

Тухайлбал, нийтийн тээврийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй хүргэхээр хэд хэдэн ажлыг хийж байна. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинээр худалдан авах автобусны техникийн үзүүлэлтэд “хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих нэмэлт тоноглолтой байх” гэсэн шаардлагыг 2015 оноос хойших худалдан авалтад тогтмол тавьж буй.

Энэ хүрээнд өнгөрсөн аравдугаар сард зарласан автобусны нээлттэй тендерт уг тодорхойлолтыг оруулжээ. Өдгөө нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 1020 тээврийн хэрэгсэл үйлчилж байгаагийн  40.8% нь буюу 417 тээврийн хэрэгсэл хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан налуу тавцантай. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээвэрт үнэ төлбөргүй зорчих боломжтой карт гаргасан ба UB Smart bus аппликейшн дээр хөдөлгөөний бэрхшээлтэй иргэн зорчих боломжтой автобусыг тусгайлан тэмдэглэж, ялгаатай харагдах боломжоор хангасан.

Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан автобусны зогсоолын мэдээллийг дуу хоолойгоор урьдчилан зарладаг бөгөөд сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулан автобусны буудлын мэдээллийг LED дэлгэцээр урсган харуулдаг.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн даргаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, дэд даргаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг ажиллаж байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button