Нийгэм мэдээ

"Авдар" брэнд олон улсын наадмаас гурван шагнал хүртлээ

“Contemporary Good Design Award” уралдаанаас Э.Мөнхбилэгийн байгуулсан “Авдар” компани гурван шагнал авчээ.

Германы “Red dot award” байгууллага, Хятадын “Xiamen” медиа групп хамтран 2015 оноос хойш зохион байгуулж буй тус уралдаан компьютер технологи, гар утас, аудио, тоглоом, гал тогоо, зочны, унтлагын, хүүхдийн өрөө, ширээ, сандал, сав, баглаа, боодол зэрэг 50 төрөлд шилдэг дизайнтай бүтээгдэхүүнийг шалгаруулан дөрвөн төрлийн шагнал олгодог байна.

Тэгэхэд БНХАУ-ын зах зээлд амжилттай үйл ажиллагаагаа явуулж буй монгол бүсгүйн байгуулсан “Авдар” компани хүүхдийн тоглоом ангилалд цамхаг, хүүхдийн өрөөний ангилалд модон ороороо тус бүр “Шилдэг дизайн”, хүүхдийн өрөөний хувцасны өлгүүрээр “Gold winner” шагнал хүртжээ.

Уралдааныг олон улсын нэр хүндтэй 12 шүүгч шүүжээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button