Суллагдаад буцаж хоригдсон Б.Махбалын гомдлыг хэлэлцэнэ

Шүүхээс Б.Махбалыг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсэн.
Багануур дүүргийн прокурорын газраас ялтан Б.Махбалын эдлээгүй үлдсэн хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоолгох тухай дүгнэлт үйлдэж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалыг Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэн хугацааны өмнө суллаж, хяналт тогтоож шийдвэрлэсэн байдаг.
Дээрх анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор бичсэн эсэргүүцэлдээ “... Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ялтан Б.Махбалд оногдуулсан хорих ялаас 25 хувийг уучилсан. Шүүх энэхүү ялыг ялтны биеэр эдэлсэн ялд оруулан тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ...” гэсэн.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Эрүүгийн хуульд 11 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн этгээд тус ялынхаа 3/2-оос доошгүй хувийг биечлэн эдэлсэн тохиолдолд хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоож болохоор хуульчилсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ялтан Б.Махбалын эдлээгүй үлдсэн ялын 25 хувийг уучилсан байхад шүүх уг ялыг ялтны ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсон нь үндэслэлгүй байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.
Өөрөөр хэлбэл Б.Махбалыг гурван сар 11 хоногийн өмнө магадлангийн хуралд оруулж сулласныг буруу гэж дүгнэж, үлдсэн хугацааг биечлэн эдлүүлэхийн тулд ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүргэсэн.
Гэвч Б.Махбал болон түүний өмгөөлөгч Б.Болдбаатар нар уг шийдвэрийг эсэргүүцэн гаргасан гомдлыг Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэх УДШ-ийн хурал зарлалаа. Тодруулбал энэ лхагва гараг /2023.12.13/-т Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 59 дүгээр шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 51 дүгээр магадлалтай гомдлыг хэлэлцэнэ.
Хэргийг сануулахад, Б.Махбал Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Т.Гомбосүрэнгийн амь насыг ажлын байран дээр нь хөнөөсөн хэргээр 11 жилийн хорих ял сонссон билээ.
Б.ХАШ-ИЛД











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ одоо юунд гомддог юм бол ? Ухаан санаа нь зүгээрүү. Шуул шар хад руу ачвал таарна.
ХҮН АЛСАН ЯРГАЧИНД 11 ЖИЛИЙН ЯЛ МАШ ХӨНГӨН, ТЭГЭЭД ХУЛГАЙЧ БАТТУЛГА АЛУУРЧИНТАЙ НЭГДЭЖ ЯЛ ҮНДЭСЛЭЛГҮЙ ЧӨЛӨӨЛСӨН. ИЙМД ЭНЭ НОВШ ЯАЖ 11 ЖИЛИЙН ЯЛЫГ ЭЛЭХ ЁСТОЙ. ХҮНИЙ АИЙГ ЮУГААР Ч НӨХӨШГҮЙ
Оронд нь Женког хорьвол таарна !
Монголын шүүх ямар нь энэ алуурчин дээр ил тод харуулсан хүн алсан хүнийгч цагаатгаж чадах л хуультай
Эрдэнэт хүний амь насыг санаатайгаар хөнөөчөөд гомдол гарасан гэнээ .хаха . новш
хүний аминд хүрсэн биз дээ. Хэрэв хүү нь амьд мэнд байсан бол аав нь хэргийг нь хөөцөлдөж яваад зүрх ч билүү цус харвалт ч билүү өнгөрөхгүй байсан ч юм уу? Хөнгөн ял авснаа тэр толгойлогч Баттулгадаа мөргөөд явж байхгүй? Ингэж хүнийг санаатай хөнөөсөн амьтдыг өршөөгөөд байх юм бол шүүх прокурор байгаад ч яадаг юм. Зүгээр л цусан өшөө авч байвал болох юм
Yund gomdoh yum be hun alchaad zugr yvj bh gej bga yum uu